Sunday, June 03, 2007

Хєєрлийн шvлэг

Тэр vнээн би хєєрvv хvн
Тэнгэр дээр тєрсєн гэж єєрийгєє
Харсаар байтал худлаа хэлж
Халyyрч шvлэглэсэн хvн
Тэргэл цагаан сарыг нь чамайгаа гэж
Бvлээрч шvлэглэсэн хvн
Тэр ч бvv хэл
Бyдант тэнгэрийн танихгvй одыг минийх гэж
Бyлааж шvлэглэсэн хvн, хvлцэл єчмvv
Єчсєн єчєєгvй би дахиад л
Онгирох нь
Єндєр тэнгэрийн vvлс ахиад л
Зангирах нь
Хvлэглэж давхисан морины ам ч
Халах нь
Хvрдэн их дэлхийг мєндєр цохиж
Алах нь
Онгирох юм надад их бий
Хялмаалсан олон од бvхэн миний
Алаг нvднээс аргамжаатай
Хязгааргvй их тоо бvхэн миний
Арван хуруунаас уяатай
Миний
Онгирох
Орон зай ийм
Єєрчилж зогссон газар бvхэнд
Єєрєєс минь vvсдэг
Дєрвєн зvг vзvvргvй
Єндрєєс минь дээшээ
Єсєж vргэлжилсэн
Бoсoo шулуун тєгсгєлгvй
Миний
Хєєрєх
Хєх тэнгэр энэ
Би онгирохдоо
Цэнхэр хорвоогийн уудамд
Шахцалдахгvй тонгочих гэсийм
Цэнгэг усныхаа мандлаас
Шартахгvй залгилах гэсийм аа
Онгирох юм надад их байна
Yгvйрлийн зуднаас
Тvрvvлж нvvгээд
Багширсан сvрэг байна
Yvлэн сvvдрээс хоцорч нvvгээд
Барагдсан бууц байна
Галтай чулуу, устай чулуу, задын чулуу
Газар, далай, тэнгэрийн 3 чулуу
Гурвуулаа над байна
Аяа! Би наанадаж онгиръюу
Талын шуурганаас єрсєн босч
Таанын толгойноос шvvдэр тvvж
Шивээ уурлуулах нь
Аяа! Би наанадаж онгиръюу
Лусын охинтой
Даалуудаж
Луутай тэнгэрт
Yvлvvдэх нь
Ардын дууныхаа
Хє хє нугалааг
Хєх алчуур шиг хийсгэж
Айраг дэмбээ намрынхаа
Алтан дэлбээ найран дээр
Агсан морьтой ханхалзаж
Аяа! Би дахиад л
Шvлэглэх нь
Анхилхан мод ахиад л
Гєлєглєх ньОрчлон хорвоо бас л
Дунших нь
Онгодоор бичсэн шvлгээ би
Унших нь
Уншихгvй гэсэн чинь
Уурласан євгєд
Удмаа залгуулахгvй гэж
Айлгасан юм
Уншихгvй гэсэн чинь
Уйлсан бvсгvй
Урvvлаа єгєхгvй гэж
Тyньсан юм
Онгирохгvй байя гэсэн чинь
Одтой тэнгэр хилэгнэж
Oнгoдoo єгєхгvй гэсэн юм
Онгирохгvй байя гэсэн чинь
Онгод лус дургvйцэж
Oхинoo єгєхгvй гэсэн юм
Тэр vнэн, би хєєрvv хvн
Тэнгэр дээр тєрсєн гэж харсаар байтал худлаа хэлж
Зvтгэж шvлэглэсэн хvн
Тэр ч бvv хэл огт танихгvй бvсгvйг минийх гэж
Гvтгэж шvлэглэсэн хvн
Тэд бvхнээс хvлцэл єчмvv

Б.Доржпалам

6 comments:

  1. Хөөрлийн шүлэг.., үнэхээр хөөрөх сэтгэлийг хөвсөлзүүлдэг шүлэг шүү. Доржпалам агсныг өөрөө уншиж байхыг нь хараагүй ч, уншиж байхыг нь харж байх шиг санагдчихлаа.

    ReplyDelete
  2. ih goy shuleg baina, byambaa ania ih joortoi yumaa, haanaas gogo shuleg zohioluud olood baina duugiihee chihend shivnechih ;-)

    ReplyDelete
  3. Anonymous11:50 PM

    миний чихэнд бас аяархан шивнэчих

    ReplyDelete
  4. shivree boroo deelend haltai
    shivnee ug busdad haltai

    gedeg biluu. yag sain sanahgui bnaa. he he

    namaig mamaig shuleg muleg, zohiol mohiolond durtai murtai boloohoor molohoor manai geriinhen meriinhen huvilm muvilaad esvel mesvel nom mom ogch mogch yavuulaad mavuulaad bdg mdg yumaa mumaa.
    halit mailt hoshin moshin shog mog duuraiv muuraiv. hi hi mihi mihi.

    ReplyDelete
  5. haha, yasan ineedtei hariult mariult be, inegdgiimaa shivree boroo huvtsas norgono shivnee ug setgel norgono!

    ReplyDelete
  6. Шивэрээ бороо нvvр таалана
    Шивнээ vг сэтгэл догдлуулна
    Шинэхэн амраг бие таална
    Шиидэмгий хеделгеен биднийг согтооно

    ReplyDelete