Wednesday, June 06, 2007

Тахиа

За энэ удаад хамаатныхаа нэгэн ахын тухай бичье.
Тэр ах маань уг нь бол ид л гялалзуулдаг 30 хэдэн насан дээрээ яваа нэгэн. Гэм нь амьдралдаа жаахан алдаад, архинд толгойгоо мэдvvлээд... За энэ хvний хувийн асуудал болохоор дэлгэрэнгvй бичихээ азная.
Тэгсэн саяхан сонсох нээ хашаандаа тахиа тэжээж байгаа сураг дуулдаад. Анхандаа ч чихэндээ итгээгvй. Нэг гэрээс гарахаараа тэнээд алга болчихдог хvн. Хэдэн архины найзууд байдаг юм шиг байгаан. Сайн мэдэхгvй байна л даа тэр талаар нь. Ямар ч байсан айлын бага гээд хэт эрхэлчихсэн. Ялангуяа ээж нь их эрхлvvлчихсэн. Хадаас ч хадаж vзээгvй хvн тахиа тэжээнэ гээд бод доо. Миний сэтгэлд лав буугаагуй юм даг (Ээж нар хvvхдvvдээ хайрлаж байна гээд хэт эрхлvvлээд, юм хум сургахгvй байх шиг. Хайр нь дотроо, хал нь гаднаа байх хэрэгтэй шvv). Тэгсэн тахиа нь єндєглєєд єндгєє хуваагаад. Манай дvvд хvртэл єндєгнийхєє дээжээс нэгийг єгсєн гээд л. За тэгээд сонсоод байх нээ тэжээж байгаа тахиатай нь холбоотой онигоо ч юм шиг юмнууд чих дэлсээд л байгаа.
Жаахан хожуу ухаан орсон ч тэр ах маань хувийн аж ахуй эрхлэх гэж байгаа нь яaмай даа. Єндгєє зараад мєнгє олох нь хаашаа юм, гэхдээ л єєрийгєє болгоод байвал аштай юу даа. Тэгээд ч мах vнэд орж байгаа цагт бол єндєг маш сайн хоол тэжээл болно шvv дээ. 1 ширхэг єндєг 500 грамм ч билvv махтай тэнцэх шим тэжээлтэй байдаг гэж 10 жилд байхад нэг багш маань хэлж байсан юм даг. Бас том том, юм яриад байна гэсээн. Тахиагаа єсгєєд, єдєрт авах єндгєє олон болгоод гээд л...
Ямар ч л байсан ямар ч амьдралын идэвхигvй, архи уудаг байсан ах маань бага ч гэсэн мєрєєдєлтэй болсонд дvv нь дотроо баяртай л байна. Энэ завшааныг ашиглаад та шvv гээд хэлчихье. (Албан ёсны хэллэг болчихов уу яaв?) Уг нь єєрєє нэг хvvтэй, тэр нь 6-р ангид сурдаг. Онц сурдаг, сургуулийнхаа тооны аварга, сая А гарсан гээд л их сэргэлэн байрын жаал хvv байдаг юм. Ах маань та хvvгийнхээ ирээдvйн тєлєє, хvvдээ муу аав байхгvйн тєлєє хичээгээрэй гээд бас блогоор дамжуулаад сэтгэлийнхээ vгийг хэлчихье.
Эцэст нь хэлэхэд хашаанд амьдардаг монголчууддаа газраа ашиглаад ногоо цагаахан тарьчихдаг, ах шиг маань тахиа тэжээсэн ч болно шvv дээ, ямар нэгэн юм эрхэлвэл яасан юм бэ гэж хэлэх гээд л.
PS: баахан хэлэх гэдэг vг хэрэглэчихэж. Sorry

10 comments:

  1. Anonymous9:14 PM

    харин тийн манайхан газар тариаланг сайн ашиглавал амьжиргаа ч уул шугамандаа их сайн дээшлэх юм байгаа харин нөгөө залхуу, бэлэнчлэх сэтгэлгээ нь дийлээд байдаг болохоос биш

    ReplyDelete
  2. uul n edlen gazartai baina gedeg endhiin oilgoltoor ih bayan tansag ulsuud baidgiin, getel mongold ger horoollyn ailuud bugd l tiim gazartai shuu dee, getel terniihee urjil shimiig n daan ch amsaj sain ashiglahguim daa. mundag ahtai yumaa, neg n ch gesen uudluud yavj baival ashtai yu daa. tahia geel unshaad ehelsen yu geh gesiin bolo geed l unshaad bailaa. ;-)

    ReplyDelete
  3. Anonymous11:07 PM

    Овоо доо. Тийм юм хийж, амьдралын төлөө зүтгэж эхэлсэн л бол тэр хүн чинь дахиж доошоо орохгүй гэдэгт итгэж байна. Хамаатнууд нь ч гэсэн сайн дэмжээд өгвөл бүр ч сайн болох байх.
    Тахиа тэжээх амархан гэдэг юм билээ. Бусад шувууг бодвол хоол унд голохгүй идчихдэг, нэг их арчилгаа шаардаад байдаггүй.

    ReplyDelete
  4. >>> yasan sain yum be., arhi uudag humuus mash hetsuu shuu 10 jild negen naiziinhaa dursamjiig sanachlaa aav ni arhi uudag ih hetsuu baidag baijuulee., bainga l gaduur honono ur shirend barigdaad gertee ireheeree geriinhendee agsamnaad yoo yostoi unen zovlontoi, harin odoo buh zuil uur bolson gesen aav ni gadagshaa garch ajil hiideg gesen harin manai naiz MUIS d surch baigaa bas ih sain surch baigaa shuu! amidarlaa gej.,
    ..................................
    neeree eejruu bitgii utasdaarai :)

    ReplyDelete
  5. Anonymous4:28 AM

    энгийн үгтэй товчхон мөртлөө цаагуураа том асуудал хөндсөн бичлэг байна.
    Би хэрэв тахианы аж ахуйн тухай бичвэл мэргэжлийн бус хүмүүст ойлгоход хэцүү болох байх. Гэтэл гэр хорооллын иргэдийг туслах аж ахуй эрхлэхэд уриалъя гэвэл таны энэ бичлэг шиг материалууд илүү үр дүнтэй байх нь тодорхой.

    дээр нэг хүн "манайхны залхуу, бэлэнчлэх сэтгэлгээ" гэж бичсэнтэй санал нийлэхгүй нь (одоо хэрүүл хийгээд архаг блогчин болох нь). Залхуурах цаанаа заавал шалтгаантай байдаг. Жишээ нь Германд залхуу нь их хүрсэн хүмүүс сэтгэл судлаачид хандаж засал хийлгэх нь ч бий. Нөгөө талаар манай Монголчууд чадлынхаа хэрээр амьдрахын төлөө зүтгэж байна гэж би боддог. Зарим нь юуг яаж хийх аргаа олохгүй байгаа нь үнэн. Тэрнээс төрөлхийн залхуу, бэлэнчлэх сэтгэлгээтэй хүмүүс биш. Тийм хүн ер нь хаана ч байхгүй.
    Эрдэнэболор

    ReplyDelete
  6. commentuud tnx.
    Victory-d: harin tiin. orgon uudam gazar nutgaa ashiglaj surval.

    Telmen-d: edlen gazar ch gadniihand ih bayan gesen oilgolt ogdog. manaid ch odoo gazar uned orood ireheer gazriinhaa hemjeegeer ter oilgolt garah bhaa.

    Mulanka-d: harin tiin. bid jaahan demjeed ogchihvol ah maani gaigui amidralaa avaad yavchih bh gej naidaj bna.

    Shavi-d: harin tiin. arhi uudag hun hajuu dahin hunee ih zovoodog gej bgaa yum daa. bagsh ni tiim jishee ih olniig medne.

    Erdenebolor-t: harin tiimee. manaid yahaa medehgui humuus ih bgaa shuu. jaahan helj ogood, ehluulchihvel ih l ajilsag, surhii ulsuud ih garch ireh bh gej bodood bdgiin. heruuliin jurmaar bish nohorsogoor helchihej bval shuumjleliig bol huleej avna shuu.

    ReplyDelete
  7. Anonymous7:03 AM

    хариу бичсэнд баярлалаа. Би заримдаа бодох юм. Монголд зурагтын нэвтрүүлгийн гол сэдэв нь улс төрчдийн хэрүүл, мөн тэдний хувийн амьдрал. Бас иргэний хөдөлгөөнийхөн гэж хэвлэлийн баатрууд байна. Монголд хувьсгал хийх зорилготой юм гэнэ лээ. Хийгээд эхэлчихсэн ч юмуу бүү мэд.

    Уг нь манайхан шиг зурагт үзэх дуртай хүмүүст зурагтаар ногоо тарих, тахиа тэжээх тухай хичээл явуулдаг бол хичнээн хэрэгтэй байх бол. Ялангуяа гэр хорооллынхон, тэр тусмаа хөдөөнөөс хотод ирээд ажилгүй байгаа хүмүүст. Их мөнгө шаардахгүй, 10 мянган төгрөгөөр эхэлсэн ч болох бизнес. Ингээд хүн бүр боломжиндоо тохирсон бизнес хийдэг болчихвол энэ чинь жинхэнэ хувьсгал юм бишүү.

    Би жаахан гар халаад нэг мэдсэн хэтэрхий их биччихэж. Ингэж ярих бас хэцүү. Чи хүн шүүмжилдэг хүн, өөрөө юу хийж байна гэсэн моралийн асуулт байна л даа. Миний бодитой хийсэн ажил дэндүү өчүүхэн. За тэгээд намайг хувьсгал энээ тэрээ гэж том том юм бичсэнийг цааш нь хүнд хэлж болохгүй шүү.
    Эрдэнэболор

    ReplyDelete
  8. hey erdene bolor sain uu, neg harsan tanidag hun davhij yavj baidag baina shd, tsolmon huu sain biz dee, ta hed sain uu, muu telmengee tanihaa baisan uu, haana baigaad baina, mongold uu end irtsen yumuu, meldet euch!

    ReplyDelete
  9. Anonymous3:42 AM

    Sain uu naiz aa. 30 nasandaa uhaarch chadsan bol uneheer baharhmaar bna. Bi iimerhuu amidraltai bur ah, duu 2-g medeh yum bna. Aav eej n ih baga gelgui erhluulseer bgaad ter. Gehdee duu n gaigui zaluu bsan chin ah n uruu tataj uulgaad odoo yag adilhan bolson bna lee. Tsagaa sariin shiniin 2-nd aav deeree sogtuu zolgoh geed ochij bgaa humuusiig yu geh vee.
    2-t bna aa zaluusaa. Mongolchuudiin hunsnii ayulgui bdal deed zergiin ayultai, emzeg bdald bgaag anhaaraldaa avah tsag boljee. Tums hunsnii nogoonii niit heregleenii 70 huvi urd hurshuus orj bna zaluusaa. shinjilgee haa neg hiihed dandaa dogoldol gardag. Iim bolohoor hashaandaa, lagertaa, aimgiin tuv baraadsan ch bolno. Us l garch bval nogoog tarij boldog yum bna. /Umnugobiin neg jaahan shirgedeg bulgiig baraadaad mash sain urgats avch bna lee. Hangainhan bol shalbaag gemeer/ Tiim bolohoor yag MGL or RUS ureer nogoo tarij chadval mash zugeer. Yadaj tanai geriinhen hodood, eleg geh met hort havdart urtuhgui.
    3-t Mun gadaad yavj hunii bool boloh hereggui bolj bgaa yum. Zorilgotoi, ajiltai, deerees n ger bultei bol neg ih gadaad yavaad blgui MGLdee jargalaaraa suuj bh bolomj burdej bgaa yum
    4-t Manai bolosvsroliin systemd uurchlult heregtei bna. Yu be gevel pragmatic hicheeluudiig engiin angiudad tulhuu oruulah heregtei bna. Yahav uneheer IQ undurtei tuuniigee hugjuuleh chadvartai huuhduuded n zaadag l yum bgaa biz. Hun bolgond onol zaagaad bha hereggui sanagdaad bdag yum. Gadaad nuhduudtei yarihaar uuriinhuu helj yarij zaaj bgaa yum aa sain medeed busgiig n bol gadarlah ch ugui. Bid harin zah zuhaas n meddeg. Gehdee zah zuhaas n medne gedeg bol MEDLEG bish bgaa yum.
    5-t Turuus bas olon ulsiin tusul, hutulburuudiig pragmatic chadvar olgoson surgaltuudad tulhuu surgaad daraa n hurungu oruulalt ru handmaar bgaa yum. Medleggui hund baahan mungu ugchihdug nuguuduh ur ashig bagatai bgaad bdag. Uuriin bgaa orchiniig herhen saijruulj bh medleg dadlaga bolovsrol olgoj bj daraa n hurungu oruulmaar bgaa yum
    sorry urt yum bichchihlee. BZ

    ReplyDelete
  10. chinii heldeg unen shuu.

    1. zaluusiig korea yavahiig urialj end deerelhuu zantai koreachuudiig davraaj bhaar end tend nogoo tsagaa tariad, undesniihee uildverleliig hogjuulj baigaa zaluusiig TV-r tsatsaad arga bariliig zaaj bmaar yum. TV-nuudiig chin neg negniihee nevtruuleg, medeeg huulaad bna geh yum bna sh dee.

    2. uneheer bolovsroliin salbart oorchlolt heregtei bna. mlgoor neg doktor. magistar tsoltongoor yah yum be. tegdeer humuus unendee dandaa hulhinii humuus bna sh dee. Tehnik mergejliin surguuliudiig erelt ihtei bolgoh heregtei bgaa yum. manaihaar duuren boss boloh sonirholtoi zaluuchuud, miss bolood bayan eriin iveeld oroh gesen sonirholtoi huuhnuud bhiin. yagaad oorsdiin hucheer, oorsdiin garaar yum hiiye gej bodohgui bnaa. ene setgelgeend oorchlolt oruulah heregtei bgaa yum.

    3. neeree bid baigaliin baylag ihtei, horsoo ashiglaad heden zuun jil ch ideheer gazar shoroo bhad yagaad urd hyatadaas hunsnii zuil avch ideed bna ve. hyataduud hamgiin muu muuhai zuilee hoid zug ruugee yavuulchihdag gej sonsoj bsn yum bna.
    oorsdiin garaar nogoo tsagaagaa tarij idey l dee. bid chadna sh dee.

    ze tegeed nurshaad yahav. er ni bol sanal niilj bna shuu.

    comment uldeej bgaarai.

    ReplyDelete