Sunday, September 16, 2007

Хоол 1

Ногоотой бууз
Чинжvvний чихмэл?


Зун монгол явсан ажлынхаа ганц нэгээс нь оруулахаар шийдлээ.
Эхний удаад бууз, хуушуур, баншиндаа ногоо хольж идэж байгаарай гэж хэлэх байна. Ингэж ногоо холихдоо навчны тєрлийн ногоон ногоо байвал их зvгээр. Жишээ нь байцаа, луувангийн навч (ногоо тарьдаг бvх ногоочид маань луувангийн навчийг хаядаг гэсэн. Тэгтэл иддэг гэнээ. Бас цагаан лууван, тємс зэрэг ногооны навчийг иддэг гэж байна.) зэрэг ногоо хольж єгвєл сайн гэнэ.
Бууз, хуушуур, банш хийхдээ бага зэргийн мах илvv гаргаж байгаад дараах хоолыг хийвэл их дажгvй юм билээ. Нэр єгєх гэж жаахан будилсан, та бvхнээс оновчтой нэр олж єгнє гэдэгт найдаж байна. Хийх арга нь мэдээж их амархан. Нэг хvн хэдийг идэхээ тооцоод чинжvvгээ бэлдэнэ. Чинжvvгээ угаагаад голоор нь 2 хувааж vрийг нь авна. Тэгээд махаа хийнэ. 15 минут орчим жигнэнэ. Их амархан байгаа биз. Єєрсдийн дуртай зvйлээрээ амталж идэж болно. Кетчyп, майонез, чили, сыр гэх мэт. Чинжvv нь бага зэргийн гашуун байдаг болохоор хvvхдvvд тэр болгон дуртай байдаггvй юм байна. Тэр vед нь ингэж махтай хольж єгвєл гайхлууд чинь амаа олохгvй иддэг гэж байна шvv. За тэгээд ажилсаг гэрийн эзэгтэй нар туршаад байгаарай. Дараа нь сэтгэгдлээсээ Бямбаадаа хэлээрэй.

17 comments:

  1. Чиодоо! Болиошдээээээ! Үнэртэй блог бикүү шүү! Ажлынхан юн бууз вээ гээдайшт! Ходоод гэдэстэй харьцахгүй шоо! Гарч юм олж идхээс...

    ReplyDelete
  2. Yosoti goyo haragdaj baina shuu. Bi buuzand baicaa, bas basil navch jijigleed yum uu esvel butengeer n' hiiheer neg tiim goyo amttai boldog yumaa. Harin BASIL iig mongoloor yu gedeg yum boloo? Tolinoos haigaad olsongui.

    ReplyDelete
  3. aa shudee ugaachaad untah geed suujiisan chini zurag haraal hamag shuls asgaraad gedes honholzood yachlaashte, yaajiinaa :-)

    bi buuzand ursen luuvan, baitsaa, celery, red pepper-ulaan chinjuu hiigeed, basil esvel parsley huurai spice nemchdiin. Aild zovhon basiltai buuz idsen bas goe yum bilee.

    ReplyDelete
  4. aa tiin ene zurag deer baigaa chinjuugee yaj jignesen be? zuuhand esvel jignuur deer?

    ReplyDelete
  5. Anonymous11:59 PM

    yun goy yin, manaihan buuzandaa spinat hiideg shd, turshaad uzeerei, baga zereg tsotsgiitei holiod amtlaad idheer tumeegiin heldgeer chi ch durtai bi ch durtai hehe.

    telmen

    ReplyDelete
  6. Хийхэд хэцүү биш байхаа тээ. Туршаад үзье байз. Юу юугүй л одоо туршмаар санагдчихлаа.

    ReplyDelete
  7. Oirdoo buuz ideegui yamar goyo haragdaj bainaa. Manaih buuzandaa hyatad baitsaa, ursen luuvan, bas dufu hiidgiin. Zuulhun, ayataihan boldog. Tsuutai idehed ch MMM!! ...
    Chinjuunii huvid ishtei talaas ni zusch dotorhi uriig ni tseverleed, mahan tatshaa budaa bolon durtai nogoo, muug zergeer amtalj chinjuun dotroo chiheed, hairuuliin tavgan deer sharj bolgood idej uzsen. Dajgui l boldgiin. Bas ulaan looli, zuccini dotor ch amtalsan mah hiij sharahad goyo boldgiin baina lee. Ene udaa harin chinii turshlagaar chinjuugee jignej uznee.

    ReplyDelete
  8. yagaad zaaval ajilsag ezegtei nar gej, ajilsan geriin ezed bas baishd, hehe.

    ReplyDelete
  9. манай хүн туршинаа гэж байна.

    ReplyDelete
  10. Manai blogchin huvguud hool mool sain hiideg bololtoimaa. Tegj baigaad neg dailuulchyaa.

    ReplyDelete
  11. Anonymous4:43 AM

    Ай, өлсөж ядаж байхад гэдэс эвгүй болгодог байна шд. Гоё ийн, тэр сүүлийн чинжүүтэй хоол чинь их давгүй санаа байна. Туршиж үзнэ ээ.

    ReplyDelete
  12. Anonymous2:46 AM

    This comment has been removed by a blog administrator.

    ReplyDelete
  13. Anonymous2:47 AM

    This comment has been removed by a blog administrator.

    ReplyDelete
  14. Anonymous2:49 AM

    This comment has been removed by a blog administrator.

    ReplyDelete
  15. This comment has been removed by a blog administrator.

    ReplyDelete
  16. Anonymous10:47 AM

    This comment has been removed by a blog administrator.

    ReplyDelete
  17. Byambaa minii duu, egchiinhee ene deer oruulsan com-tiig bas archchih. Demii ul mur baih hereggui...

    ReplyDelete