Thursday, September 06, 2007

Монгол дахь vйлчилгээ

Жуулчны улирал хэдийгээр дуусах тал руугаа хандаад, 9 сарын 1 дєхєєд УБ хот хєл хєдєлгєєн ихтэй байлаа.

Монголд аялал жуулчлал хєгжєєд байна гээд л яриад байгаа болохоос цагаа тулахаар учир дутагдалтай тал зєндєє ажиглав.
Жишээ болгоод санаанд орсноо бичлээ. Хэрэв аялал жуулчлалын компань энэ тэрд ажилладаг хvмvvс нэгийг бодож тунгаана биз ээ.
1. Хуучин УИД буюу одоогоор Номин их дэлгvvр. 5 давхарт нь жуулчдын халаасыг хоосолдог монголын ахуй ёсыг харуулсан тасаг байдгийг хэн бvхэн андахгvй. Тэр тасагт нь 00-ын єрєє байхгvй. Бусад гадаад орны жуулчдыг сайн мэдэхгvй юм. Япон хvмvvс их давсаг султай байдаг. Султай ч гэж дээ цаг тухайд нь гаргадаг улсууд. Харин манай монголчууд энд тэнд явж байхад нь нийтийн 00 байдаггvй учраас давсгаа бариад л яваад байдаг. За яахав эрчvvд нь хаа дааралдсан гарзаа "мoрь харчихна", эмэгтэй улсуудад бол хэцvv. Тийм ч учраас бєєр, давсаг гээд эрхтэнгvvд нь мууддаг байх. Номин бол миний мэдэхийн их орлоготой ажиллаж байгаа. Бараанууд нь жишээ нь 4999 тєгрєг гээд биччихсэн. 1 тєгрєгний маань хариултыг єгєхгvй. Мэдээж ганцхан бараа аваад гарах хvн ховор. Бvгд л нэлээд хэдэн бараа авна. Тэр болгоны 1 тєгрєг гэж бодохоор хэдий хэр ашиг ашиг олж байгаа нь хэнд ч ойлхомжтой. Тэр ашгаасаа ядаж тэдний халаасыг зузаатгаж байдаг гадныханд зориулаад тэдний ганц ордог тасагт нь аятайхан 00 бий болгож болно ш дээ.
2. Hotel. Сvvлийн vед их дажгvй hotel ихээр баригджээ. Энэ жил миний хувьд дагуулж явсан хvмvvсээ Нарантуул гэдэг зочид буудалд байрлуулсан юм. Их дажгvй санагдсан. Юу вэ гэхээр тэднийх ачаагаа чирээд оруулчих, мєн хєл муутай, тэргэнцэртэй хvн яаваад орчиж болохоор шатгvй замтай. Гэхдээ л яаг хаалган дээрээ очоод жижиг довжоотой байсан нь жаахан тийм. Тэргэнцэртэй хvн очоод яаг тэнд нь гацахаар. 72 настай нэг эмээ цуг явсан юм. Хєл жаахан муутай. Шатаар єгсєж уруудахдаа нэлээд цаг зарцуулдаг хvн байсан тул би тэр буудлын шатгvй замд их олзуурхаад авсан. Мэдээж энгийн хvмvvст зориулсан шат байсан. Гэм нь цахилгаан шат нь их удаж ирдэг, ирээд орсны дараа хаалга нь их удаан хаагддаг нь тиймхэн санагдсан. Тэрийгээ засчихвал ч бас ч боломжийн.
Японы жуулчид тосож, тэдэнд vйлчлээд нэлээд хэдэн жил болж байна. Энэ хугацаанд хєгжлийн бэрхшээлтэй хvн тосож байлаа. Тухaйн vедээ л гайгvй гэгдэх Баянгол энэ тэрд байрлаж байсан юм даг. Тэргэнцэртэй хvнд зориулсан замгvй тул их хvндрэлтэй юм билээ. Сvvлийн vед баригдаж байгаа буудлууд ч гэсэн тэргэнцэртэй хvнд зорилсан замгvй, энэ тал дээр жаахан анхаарал хандуулвал жуулчдын тоо ч нэмэгдэх нь зайлшгvй. Эрvvл саруул хvн гэхээсээ илvv хєгжлийн бэрхшээлтэй хvмvvс ч хvн юм чинь ийшээ тийшээ ирж очдог болсон цаг ирээд байна ш дээ.
3. Манайхан их удаан хєдєлгєєнтэй. Нэг газар хоол идэхээр орлоо. Yйлчлэгч нь ирэхгvй, ирлээ ч жирэмсэн хvн алхаж байгаа юм шиг, нэг бол настай хvн алхаж байгаа юм шиг. За хоолоо идчихээд тооцоогоо хийх гэхээр хvн нь байрандаа байхгvй. Аялахаар ирсэн хvн чинь цаг заваар хомс, нэгэнт ирсэнийх нэлээд хэдэн юм vзэж сонирхоод буцъя гэж бодно. Тэгтэл удаан хєдєлгєєнтэй дэлгvvр хоршоо, рeстoранyyдын "ачаар" алт шиг vнэтэй цагаа алдаж байгаа юм. Нэг ч гэсэн хурдан шаламгай, vйлчилгээ сайтай газар байвал хэн ч гэсэн єє эднийхээр оръё, эдний vйлчилгээ сайтай байдгийн гээд ам сайтай байна ш дээ.
Гэх мэт. Yргэлжилнэ...

5 comments:

  1. харин тийм шүү, манайхны үйлчилгээний соёл байхгүй нь арай дэндүү шүү, тиймээ. нөгөө асуултын хариу гэвэл энэ линкийг сонирхоод үзээрэй.
    http://help.blogger.com/bin/answer.py?hl=en&answer=42215

    ReplyDelete
  2. Zam, shataar tergencertei hun baitugai holooroo yavj baigaa hun ch yavah hecuu bolson yum shig sanagdsan. Mashin zamaar garna gej neg aihavtar yum baidag yumaa. Braga l zurh uhmeer shuu.

    ReplyDelete
  3. Би бас тэр давхарт 00 хэрэгтэй гэж бодоод байгаа юм. Япончууд 00-гүй гэхээр жаахан гайхаад байдгийн...Хамгийн жуулчдаас ичмээр юм бол замын замбараагүй ХӨДӨЛГӨӨН байгаа биз. Урд талынх нь машин яваагүй байхад ард талынх нь машины жолооч сигналдаад л... Ёстой ичээдэг юм шүү дээ. Бас гудамжны гартай гаргүй халтарууд мөнгө гуйгаад л...

    ReplyDelete
  4. яг манай гэр орчмын зураг байна. Энэ буудлын эсрэг талын нармигар шар байшинд манайх байсан. Одоо шал өөр болжээ.Манай дүү бас жуулчдад орчуулга хийдэг бас иймэрхүү юм их ярьдаг.

    ReplyDelete
  5. ene bichlegiin linkiig www.gegeen.com deer tavichihsan shuu hogshoon

    ReplyDelete