Thursday, September 27, 2007

Тарвас



Тарвасыг жимс гэж бодож байна уу? Yгvй шvv. Ногооны бvлэгт багтдаг юм билээ. Би ч урд нь жимс гэж л боддог байсан. Тэгсэн японд ирээд ногооны тєрлийн орчуулга хийж байхдаа л тарвас нь ногооны бvлэгт багтдаг гэдгийг олж мэдсэн. Ичих ч vгvй мэргэжлийх нь хvнтэй ногоо биш жимс гээд маргаад байсныг яана. Залуухан байхдаа... Хэ хэ. Энэ удаад блог анд нартаа тарвас ногоог хоол хvнсэндээ хэрхэн хэрэглэдэг талаар бяцхан танилцуулнаа. Болгооно уу. Бид тарвасны дотор улааныг нь л идээд хальсыг нь хаядаг тийм vv. Тэгсэн энд нэг эмээ хальсыг нь идээд байнаа. Мэдээж японд нийтээрээ тэгж иддэг гэж хэлэхгvй, манай эндхийн хоолны технoлoгич нэг эмээ л ийм шинэ зvйл олж гаргасан юм шиг байна лээ. (сая цуг монгол явдаг эмээ, их хєгжилтэй эмээ. Тувт инээсээр байгаад л таарсан) Тарвасныхаа улааныг цагаан хальс хvртэл нь зvсэж авна (ингэхдээ бага зэргийн улаанаас нь vлдээх). Хальсаа дахин 2 хэсэгт хуваана. Тэр нь юу вэ гэвэл: Цагаан хэсэг, бvр гадна талых нь ногоон хальс гэж 2 хуваана гэсэг vг. Тэгээд цагаан хэсэгт нь бага зэрэг уксус (お酢) хийж єгнє. Бас бага зэргийн давс, перец зэргээр амталж єгнє. Уксусаа маш бага хийх эрэгтэй шvv. Ингээд л боллоо. Yvнийгээ хєргєгчиндєє хийж хадгалаад хоолтойгоо хольж иднэ. Дарсан єргєст хэмх л гэсэн vг. (Зураг 1) Харин тэр ногоон хальсийг нь маш нимгэхэн хэрчээд (гонзгой нимгэн) мах хуурахдаа цуг хуурна. Эхлээд хайруулын тавгандаа бага зэргийн тос хийгээд тарвасныхаа ногоон хальсыг хуурна. Бага зэрэг хуурсны дараагаар махаа хийж хуурна. Маш нимгэн хэрчихгvй бол тарвасны хальс нь болохдоо жаахан удаан юм билээ шvv. (Зураг 2) За тэгээд ажилсаг гэрийн эзэгтэй, эзэн (Тэлмэнд ажилсаг гэрийн эзэн байж болно ш дээ гэж шvvмжлvvлсэн тул, Хи хи) Туршиж vзээрэй. Амжилт!

16 comments:

  1. Sonirholtoi yum baina. Tarvasand lycopen ih baidag uchir eruul mended (yalanguya erchuudiin) mash ih heregtei nogoo shuu.

    ReplyDelete
  2. neeree orosuud tarvasiig orgost hemeh shig daraad baidag sh dee.

    ReplyDelete
  3. Пөөх ногоо юм биздээ тарвас гуай! Туршиж үзнээ. Зураг чинь шууд ходоодоор дайжигнаад...

    ReplyDelete
  4. Anonymous10:40 PM

    Бямбуүка бодвол хийж идэж үзсэн л биз дээ тарвасын хальс нь тэгээд хуураад болгоход ямар амттай байхым дээ аан ?

    ReplyDelete
  5. Anonymous12:00 AM

    Сайн уу Бямбаа,

    Би блог нээж байгаа юм. Одоогоор дөрөвхөн бичлэгтэй, гэхдээ долоо хоног бүр бичлэг нэмнээ. Миний нэр дээрхи http://rdmongolia.blogspot.com-ыг

    http://erdenebolor.blogspot.com болгож солихыг хүсье.

    баярлалаа

    ReplyDelete
  6. Anonymous3:46 AM

    tegvel minii hamgiin durtai jims bish nogoo bol tarwas ym bna daa


    chi vnheer sain orchuulagch bnalee
    bayrlalaa byambaa daa

    ReplyDelete
  7. Tarvasnii halisnii tsagaan hesgiig bol manaih iddegiin. Nariihan herchij baigaad nogoon songino, sarmis, sesame seed, sesame oil, jaahan elsen chiher, talst ulaan chinjuutei holij hutgaad l hoolnii hajuud hachir bolgochihdogiin. Harin hiiheesee umnu jaahan davs tsatsaad heseg bailgaval zuulurch, idehed shir shirhiigeed baihgui, zugeer baidgiim baina lee shuu.
    Nogooniig ni yostoi uzeeguim baina. Neeree neg hiij uzye baiz.

    ReplyDelete
  8. Anonymous4:39 AM

    LOL,би яагаад ч юм тарвас идэж чаддаггүй шд. Жоохон байхдаа их л дуртай иддэг байсан, нэг мэдсэн амнаас уначих гээд байдаг болчихсон. Ямартай ч тарвасны хальс иддэг гэж анх удаа л дууллаа. Туршиж үздэг ч юм билүү,хих.

    ReplyDelete
  9. Бямбаа, дам дам гажиг юм орчуулуулсандаа хүлцэл өчье. гсн.
    хаха.
    тарвасны хальсыг ингэж дарж байхыг харсан юм байна. гэхдээ туршиж үзээгүй. ингэж хийж идэж үзмээр ч юм шиг, үгүй ч юм шиг.

    ReplyDelete
  10. Өчдөр уншчихаад асар амархан санагдаад шууд л туршиж үзэв зүгээр дажгүй байх шиг байсан тэгсэн сая харин амталсан чинь нэг л "гашуун" болоод явчлаа! :(

    ReplyDelete
  11. Anonymous7:30 AM

    Byambaa sempai. bayarlalaa. helsen ugendee hureed goyo goyo nogoonii hool zergiig oruulj bn sh dee :0 za hiij uznee. Oor hyalbar zuush yu bnaa :) odor ajildaa avaad yavahaar :D

    ReplyDelete
  12. Ноднин билүү, уржнан билүү. ТВ-ээр нэг реалити шоу явсан. Авгай л үзээд байсан. "Баахан залуучуудыг хөдөө хоолгүй хаячихсан чинь "хөөрхий амьтад" тарвасны хальс шарж идэж байна ш дээ" гэж надад сонин болгон ярьсан. "Японы хогийн толгойгоос ачиж ирсэн машины төлөө тарвасны хальс идэх гэж" хэмээн би тэр залуусыг өрөвдөж билээ. Гэтэл тийм хоол байдаг болж таарч байна. Бензин ууж, мобайл тос түрхсэн талх идсэн гэвэл одоо би гайхахгүй нээ.

    ReplyDelete
  13. turshij uzeh gej bgaa bolon turshij uzsen buh humuust tnx.

    darsan tsagaan halisaa medeej tagtai savand hiij hadgalsan biz dee. tegvel amtaa aldahgui shuu.

    nogoon halisiig ih l nimgen herchihgui bol ih udaan boldog yum bna lee shuu.

    hoishid anhaarval zohih zuiliig ni bichij bnaa. dutuu dulimag yum bichsend sorry shuu.

    bugdiig ni unschih uu???

    ReplyDelete
  14. Туршиж үзнээ, баярлалаа.

    ReplyDelete
  15. Күйее мөн хачин хачин юм сонсохымаа. Туршиж үздэг хэргээ...

    ReplyDelete
  16. ymar hergtee medeelel vee. bayarlaa!

    ReplyDelete