За нээх сvртэй гарчиг єгчлєє. Саяхан монголын нэгэн дээд сургуулийн захирал, орлогч захиралтай уулзах завшаан тохиолдсон юм. Тэд нараас сонссон лекцээ энд толилуулах гээд. Лекц ч биш юм аа. Бидний хэдэн хvмvvс нэгэн оройг ярилцаж єнгєрєєсєн юм. Сэтгэлд маань нэгийг бодогдуулсан яриа болж єрнєсєн билээ. Залуучуудынхаа сонорт ч энэ тухай хvргэмээр санагдаад... Монгол залуучууд маань энэ тухай заавал нэгийг бодоосой гэж хvснэм.
Сэтгэлд хоногшсон яриа:
Та нар шиг залуу улсууд гадаадад сурч боловсрол эзэмшиж болно. Гэхдээ эргээд эх орондоо ирж сурсан мэдсэнээ хэрэгжvvлэх хэрэгтэй. Гадаадад амьдрах сайхан гэж эргэн тойрныхоо залуучуудад хэлж болохгvй. Учир нь монголын бvх залуучууд гадаадаар євчилсєн. Эх орон нь тэдэнд ад болж байна. Бид ээж аавынхаа, найз нєхдийнхєє сэтгэл санааг зовоочихно гээд гадаадад амьдарч байхaд тулгарч буй бэрхшээлээ хэлдэггvй, бvх юмыг болж бvтэж буй мэтээр ойлгуулдаг. Эргээд тэр нь тухайн хvмvvст гадны орон бол диваажин гэсэн ойлголтыг тєрvvлдэг. Монгол орон маань одоо vед хэцvv байгаа нь vнэн. Єєрийн оронд болохгvй бvтэхгvй байгаа жижиг зvйлийг давсалж том болгож яриад, муулаад л яваад байдаг. Дор бvрнээ энэ зvйлээс хэрхэн гарах вэ гэж боддоггvй.
Эх оронд маань хєдєлмєр эрхлээд явах боломж єдрєєс єдєрт нэмэгдэж байна. Манай залуучууд ажил хийж мэддэггvй. Зvгээр сууж байгаад л гэнэт баяжих тухай бодоод байх юм. Гадаадад байгаа улсууд яаж ажиллаж байгааг мэддэггvй. Тиймээс одоо та нар гадаадад хэрхэн хэцvv байдгаа нууж хаалгvй ярьж байх хэрэгтэй. Монгол залуусын гадаадаар євчилсєн наад захын тод жишээ гэвэл манай сургуульд орж буй оюутнууд
-Танай сургууль гадаад явуулах уу?
гэж асуудаг. Монголд багшийнхаа хэлсэн хэдэн зvйлийг олигтой тогтоочихож чадахгvй, єєрєє бие даагаад сурахыг мэдэхгvй, бvх юмыг багшийн буруу, багшийн мэдлэггvйгээс болж байна гээд байдаг хvмvvс яаж ч гадаадад сурах юм бvv мэд. Улсын мєнгє vрээд, ээж аавынхаа "махаа зулгааж" олсон хэдэн тєгрєгийг vрээд гадаад явсан хvн болж эргэн тойрондоо томроод л, монголоо муулаад л, гадаадыг тахин шvтээд л гадаадад хэдэн жил болох биз. Хэдэн жилийн дараа та нарыг эх орондоо ирэхэд эх орон чинь хятад хvмvvсээр дvvрэн байна. Угаасаа ч одоо дvvрээд эхэлчихсэн байна. Юу бодож байна даа?"
гэсэн юм даа. Нээрээ ч бид нар аав ээжийгээ зовоочихно, найз нєхєддєє хэлэх гэхээр нэрэлхдэг учраас тэр бvр хэцvv байгаагаа хэлдэггvй шvv дээ. Одооноос нэрэлхэлгvй хэлж байя.
Мєн энд єєрийн бодлоос хэлэлгvй єнгєрч чадахгvй нь.
Тєрийн тєлєє оготоно боож vхнэ гэгчээр би ганцаархнаа тэгж орилоод, хэлээд ч яахав дээ гэж манайхан ярьдаг. Нэг нэг оготонууд нийлээд нэлээд хэдэн оготонын сvрэг бий болж болно шvv дээ. Тэхээр эх орон маань биднээр дутаж байна гэж дор бvрнээ нэгийг бодон эрдэм номдоо шамдъя, гадаад орныг мєрєєдлєє болгочихоод явж чадахгvй байгаа залуусынхаа ємнєєс ч гэсэн бидэнд олдсон энэ "сайхан завшаанаа" ашиглаад сурсан шиг сураад эх орондоо харья. Эх орноо єєрчлєе、хєгжvvлье.
Мэдээж би ч гэсэн єєрєє монголдоо байсан бол гадаадаар євчилнє гэдэгт бат итгэж байна. Гадаадад байгаа болохоороо ингэж ярьж бичээд байгаа юм биш шvv. Монголд байгаа залуусаа ойлгож байна. Тэд ч гэсэн сайхан амьдралыг мєрєєдєж байгаа шvv дээ. Тэр сайхан амьдрал чинь зєвхєн гадаадад байдаг юм биш шvv, монгол эх оронд маань ч байх боломж бас бий гэдгийг хэлэх гэсэн юм.
Ирээдүй бидний гарт гэж үнэн шүү дээ уул нь. Даанч улиг болтол нь дуулаад утгыг нь сэхээрэхгүй болгочихсон үг юм байгаам. Би ч угийн тэнэмэл юманд хоббитой болхоороо аялалын нэвтрүүлэг энэ тэрт нугасгүй. Ядаж л тэлвийзрийнхээ сувгийг өндөр хурднаар сольж хэдэн тив алгасах дуртай. Гэхдээ энэ маань гадаадад амьдрах дуртай гэсэн үг биш юм. Гадаадад 2 жил хэртэй болоход хамгийн түрүүн нутгаа үхтлээ санаж байсан минь тодхон байна. Гадаадад амьдрана гэдэг барку даваа байлээ. Монгол улс эх орондоо заавал нэг юм хийж бүтээх юмсан гэж мөрөөдөн эрэл хайгуул хийж байгаа.
ReplyDeleteThis comment has been removed by the author.
ReplyDeleteIh emzeg sedev. Ene talaar bodoj yavdag zuilee bichnee, tegj baigaad.
ReplyDeleteБи ч бас тэгж байгаад бичнэ ээ. Үнэндээ эрдэм ном сураад эргэж очоод амьдрана гэхээр... оготны хувьд бол ямарч байсан хоёулаа болсон гэж бодоорой.
ReplyDeleteАль гайгүй эрдэм номтойнууд нь гадаадад гарч, ядруухан нэг л үлдчихээд байна. Тэр үнэн шүү. Бичээд байгаарай.
ReplyDeleteОготны хувьд гэвэл "төрийн төлөө оготно боож үхэх ёстой" юм шүү.
Яг энэ сэдвээр л бид дор бүрнээ ярьж ойлголцож баймаар байгаамдаа. чи би гэлтгүй бүгдээрээ шүү
ReplyDeleteHi Byambaa,
ReplyDeleteThx for your comment. Can i add your blog?
uchral-xusel
comment uldeesen budged ni bayarlalaa.
ReplyDeleteTegeerei ta hed maani ch gesen blgotoo bicheerei,
uchral-husel: bolnoo. bi bas tegj bgaad shineer garch irsen bloguudiig nemnee.
tiim shuu chi unen zuil bichsen bna
ReplyDeletebi bas neg iimerhuu zuil bichih geed zavgui gehed zavtai zavtai gehed neg l medehed udur ungursun baih yum
Eh orondoo butsaj ireed darga boloh ni ch haashaa yum yamartai ch uuriinhuu hiij bgaa ajildaa ezen nio bolj teriigee hund zuvuur oilguulj hunii tuluu ajillana gej bodoj yavsan yumaa. tegtel 6saraas udiig hurtel buten 5sar ajildaa orj chadaagui l yavna daa. Inegheer manai darga nariin bas neg huuchinsag uzel bgaag medreed bgaa yum daa. bi ajilaa hiie ajildaa oroy ugui bol gereegee tsutsalaad ug bi uuriiguu bodoy geheer ugui geed huniig argamjchihaad l bgaa humuus bna daa.
olon ogotno niillee gehed yamar neg tom hulganiig barj ideh bish dee tegeheer bas l ene niigem ter chigeeree uurchlugduj humuus bugd eh ornoo gesen neg bodol sanaatai ajillaj baij l uls eh oron mini hugjinu gerj bodoj yavna daa
Dondov