Friday, November 30, 2007

Ойрын хэд хоног

Хэд хоног буцалсан цай шиг л байлаа. Нэг хошин шог дээр гардаг даа, Бооёо "би хэдий болтол буцалсан цай шиг амьдрах юм бэ" гээд л дєвчигнєдєг хэсэг байдаг даа, яг л тvvн шиг юм боллоо.
1. Долоо хоногийн эхний 3 хоног нєхєр жаахан ажилтай байсан тул охиноо єглєє цэцэрлэгт нь хvргэж єгнє, орой нь авна. Би машин жолоодож чадахгvй, японд ирээд дугуй унаж сурсан тул юун хvvхдээ дугуйн дээрээ суулгаад явах, єєрєє ч олигтой дугуй унаж чадахгvй хvн. Тэгээд л хамгийн сайн жолоодож чаддаг 2 зээрдээрээ л охиноо дагуулаад явна, охин маань ч 2 зээрдээрээ. Охин маань жаахан ядарсан байж магад. Охиноо хvргэж єгєх, авах ажлыг аав нь нугалж єгдєг юм. Учир нь цэцэрлэг нь гэрээс маань жаахан зайтай, унаагаар бол ч уг нь 5 минутын газар л даа. Алхахаар 25 минут, жаахан хvvхдийн алхаагаар бол тэрнээс ч илvv хугацаа зарцуулна.
2. Одоо жаахан идэж ууснаа бичье. Эхний удаад нь 2 японтой, aав ээжийн маань vеийн хоёр. Нэг хэлтэс биш ч нэг дор ажилладаг юм. 10 сард бид 3 нэг баг болж нэг зvйл дээр цуг ажилласан болохоор тэрийгээ эргэн нэг дурсах, алдаа оноогоо хэлэлцэхээр 3-уулаа орж vзээгvй нэг рестoранд орлоо. Тэнд ч яахав янз бvрийн хоол, улаан дарстай шимж уучихаад, тэндээсээ гарч эмэгтэйг нь жийчэхээд эрэгтэйтэй нь цуг бас нэг газар орж жаахан уухаар явлаа. Ууж узээгvй зvйлээсээ эхлээд 3-н хундага цааш нь харууллаа. Тэндээсээ гараад маргааш нь ажилтай тул одоо ингээд харьцгаая, дараа дахин уухаар явнаа гэцгээгээд саллаа. Дараагийн єдєр нь манай ажлын солонгос ажилтан Осакад єєр ажилд орохоор боллоо гээд бидэнтэй салах ёс хийж, нэг газар оров. Тэнд бас л баахан ууж идэв. Нээрээ тодорхой хэмжээгээр эх орноо монголоо тєлєєж байгаа болохоор "монгол хvн архи сайн даадаг, сайн уудаг" гэсэн нэр хvндийг?( ほめ言葉?) авч гарах гэж Бямбаа энд хэрэндээ л бас элгээ муутгаж байнаа. Сvvлийн vед ууж буй дур vзvvлж сураад байгаа. Тэхгvй хундагалж єгсєн болгоныг нь ууна гэвэл элэггvй болох байхаа. Япон хvмvvсийн нэг сvрхий зvйл нь яаж ч ууж идсэн маргааш нь яг цагтаа ажил дээрээ гозойж л байдаг. Би бол тэдэн цагийн чєлєє авъя гэж утасдаж байгаа юм чинь. Монголд бол хэл сураг байхгvй алга болдог доо. Япончуудын энэ занг монголчууддаа "шилжvvлэх" юмсан тээ.
3. Бас бага сургууль явах ид улирал нь эхэлчихсэн, маргааш бага сургууль явна. Энэ удаагийн сургуульд анх удаагаа очих гэж буй тул бас ч гэж гайгvй, шагайгаа бариад л явна. Олон удаагаа очих бол хэцvv, юу хийх, ямар тоглоомоор тоглох гээд л. Нээрээ бас сvvтэй цай чанаж монголын тухай ярих бага ангийн 4 дvгээр ангийн сурагчдад уулгана. Эд нар цайнд давс хийж уудаг гэхээр нvд нь орой дээрээ гарчихдаг юм. Блог андуудаасаа ийм толгоом зvгээр энэ тэр гэсэн санаа оноо байвал сонсмоор байнаа . Нээрээ маргаашийн сургуульд vдээс ємнє сэтгэцийн єєрчлєлттэй 2 хvvхдэд монголын тухай яриа хийнэ, жаахан санаа зовж л байна. Энэ тогтолцооны талаар тусад нь бичлэг оруулнаа.
Нэг иймэрхvv дээ. Хааяадаа буцалсан цай шиг байх зvгээр ч юм уу...

6 comments:

  1. Алхах чинь жаахан хугацаа зарцуулдагаас биш эрүүл мэндэд сайн, хальтаргаа гулгаа ихтэй өвөл дугуйгаар хүүхэд зөөнө гэдэг хэцүү. Машинтай бол таван алхамын зайтай ч бай машинаар явах гээд муу зан сурчихдаг. Саяхан эрүүл мэндийн үзлэг болсон, холестерин 20-аар нэмэгдсэн байна гэнэ. Хөдөлгөөний дутагдал гэж өөрийгөө оношлоод ойр зайд алхаж байдаг ч юм билүү гэж бодож байгаа.
    Удахгүй 忘年会 болно, нэг сайн ууна ч уйлна ч.

    ReplyDelete
  2. Bich gesen mashin, dugui yur n' yamar ch yum joloodoj chaddaggui sh dee (han' tatsan n').

    ReplyDelete
  3. "Завгүй амралтын өдөр" гэчихээд завгүй гүйгээд байсиймаа даа.
    Аав нь ажил нь гайгүй болбол охинд чинь амар юм байна даа. Дандаа тэгж урт хугацаагаар алхуулбал жаахан хүүхэд ядрах байх шүү.

    ReplyDelete
  4. Бямбаа маань их л завгүй байгаа юм байна даа.
    Гадаа нэг их хүйтэн биш бол алхах сайхан ш дээ. Хүүхдэд ч гэсэн хөдөлгөөн их хэрэгтэй. Энэ тэр юм харсан шээг, шулганаад алхахаараа хөөрхөн ш дээ. Би ч муу хүүгээ Энх тайвны гүүрээр их алхуулсан даа. Миний хүү мундаг гэж онгироож байгаад л,... ааваасаа л мундаг алхдаг юм. Одоо ч явган явах дуртай.
    Дандаа биш юм байна, боломж гарсан дээр миний дүү ч гэсэн жаахан алхаад аваа. Илүүдэхгүй. Харин хүйтэн зэврүүн байвал нийтийн унаагаа л барааддаг байх даа.

    ReplyDelete
  5. Хүүхэдүүдэд Монголын оньсон тоглоом үзүүлбэл их гайхдаг юм. Харин үзүүлэхээсээ өмнө өөрөө сайн хйж сурах хэрэгтэй. Би бас Солонгос хүүхдүүдэд Монголын тухай хичээл заадаг юм. Өвөг дээдэс маань мод, төмөр оньсон тоглоомуудыг хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэхэд хэрэглэж ирсэн нь өөр хаана ч байхгүй өвөрмөц ухаан шүү.

    ReplyDelete
  6. comment uldeesen ta nartaa tnx.

    harin tiim, hudulguun ch heregtei shuu. alhah saihaan gej

    bas onison togloom ch zugeer yum.

    ReplyDelete