Wednesday, July 10, 2013

Паагт 2

Дахиад л баларсан шүү. Энэ удаад аниа дүү 2.
Хөөрхий минь яасан гээч . Савлууран дээрээс уначихсан. Хамар нь улаан нялга. Дээд уруул нь хавдчихсан. Хамар нь бас.
Оройд цэцэрлэгээсээ тараад гэртээ оролгүй шууд гадаах цэцэрлэгт тоглоно гээд уурладаг болчихсон юм. Тэгээд заншил ёсоороо гадаа тоглов оо. Аниа нь түрүүлж ирэхээрээ бас гадаа. Ашгүй аниатайгаа ч таарав, ээж ч орж хоолоо хийлээ гээд түрүүлэд орчихлоо. Дүүгээ сайн харна шүү гэж захьдаг юм уг нь.
Түрүүлж ороод 10 минут болсон уу үгүй юу бага зулзагын уйлах дуу сонсогдоод манай 2 орж ирж байна аа.
-Яасан уначихсан уу?
Нэг ч их юм бодолгүй асуув. Учир нь өмнө ч гэсэн тэгж уйлж дуулж орж ирэх нь зөндөө л байсан.
-Тэгсэн. Савлуур дээрээс...
-Юу? Алив гээд л үзсэн чинь юу вэ?
Уйлаад л байлаа, уйлаад л байлаа. Ээж үглээд л байлаа үглээд л байлаа.
-Хамраараа унаж байна гэхээр их л хүчтэй савлаж байсан байна тийм үү? Тэгж хүчтэй савлаж болохгүй гэж мэдэхгүй юу? Бла бла
Удалгүй аав ч ирэв.
-Хамар нь янз бүр болчоогүй байгаа? Явж үзүүлсэн нь дээр байх аа...
Оройн цагаар төв эмнэлэгт нь түргэний тасаг гэж байдаг юм, ээлжинд гарч буй эмч нь өдрөөсөө шалтгаалаад чиглэл нь өөр. Хамрыг нь хальт дарж үзсэнээ
-Гайгүй байх. Хэрэв хавдар нь буугаад ирэхээр өөрсдөд чинь сэжигтэй зүйл байвал дахин чих хамар хоолойд үзүүлж болно гэнэ ээ. Бага ч эмч харж чарлаад олигтой ч үзүүлсэнгүй. Ямар ч байсан эмч үзээд гайгүй байх гэсэн болохоор бага зэрэг тайвшраад харив. Томоочкодоо хэлж санааг нь амраалаа. Уйлж өгсөн, загнуулаад уйлсан уу? Дүү нь гайгүй байсанд баярлаад уйлсан уу? бүү мэд хэхэ.
Оройд нь эмээ өвөө нарт нь хэлэв. Ээж өөрөө баахан загнуулав. Ид хөдөлгөөнтэй дээрээ байгаа хүүхдийг өөрө харахгүй, хүүхдээр хүүхэд харуулна гэж юу байсан юм бла бла. Битгий миний охиныг загнаад бай гэж өвөө тэндээс бла бла. Манай 2 том зулзагат минь нугасгүйм. Юм л бол өмөөрнө шүү дээ, битгий хүүхэд загнаж стрессээ тайлаад байгаарай гэдэг юм хэхэ.
Ашгүй хоолтой хоолгүй байна уу хамаагүй. Хүүхдээ л харж байхаар болж ээж хоол хийх ажлаас чөлөөлөгдсөн. Худлаа л даа худлаа, мэдэж байна хэхэ.
Өглөө албанд нь хүргэж өгсөн, багш нь татаж унаад хөхрөөд байж гэнэ. Өндөр хамартай үзэсгэлэн төгөлдөр охин царай муутай болчихож гээд л... Аниа нь хамгийн их айсан байх даа гэнэ ээ. Аргагүй л багш хүн юм даа л гэж бодов.
-Шүд нь зүгээр үү?
-Зүгээр.
-За за ашгүй, хэд хоног жаахан царай муутай л явах нь гэсэн.
Эрүүл саруул ижий аавдаа төрөөд ирчихсэн хүүхдээ хайнга зангаасаа болоод ямар нэгэн юманд өртүүлчих гээд байна өө. Эд нар эрүүл саруул ээж аавдаа хүн болж төрж ирсэнд баярлалаа гээд байдгийн утгыг ойлгоод л, ухаажаад л явна аа гэж...

6 comments:

  1. Ania n bsan bol hamt garch bhgui yu kkk, daraa n gaigui edgeesei bilee. Yag umnuhun n ter savluuriin hajuud zogsoj bgaa zurgiig n haraad uhuurduud suuj bsn. Egch n ch duugee ballaad hayachlaa gd sandarsandaa, aisandaa uilaa bhdaa, huurhun shuu my huurhun duu nar.bur sanaad l bn

    ReplyDelete
  2. Naraa8:34 AM

    Oo, muu tom ania uneheer ih aisan bna shde. Bi bol ovoogiin tald bna aa. Huuhdiig huuhdeer haruulchaad, daraa n zemledeg!!!



    ReplyDelete
  3. Ээгий: хат гарч тогло уу? чуха завгүй л гэсэн хүн байх байх даа гэж?

    Нараа: зооз, нөгөө талынх байсан юм уу? хэхэ

    ReplyDelete
  4. хүүхдээ өөрөө харахад яады гэж мэгээд загнаад эхэлкү юу

    ReplyDelete
  5. Kkk. Dandaa nuguu taliin humuus shuu.

    ReplyDelete
  6. Эмч гайгүй гэсэн бол гайгүй байхоо. Муу аниа нь их айж дээ хөөрхий. Зүгээр дээ хүүхэд аль унаж тусахыг тэр гэхэв. Би ч гэсэн багыгаа дөнгөж төрсний дараа томыгоо ванны өрөөнд нүүрийг нь угааж байсан чинь дүү нь уйлаад зогсож байгаарай гээд сандал дээр нь зогсоочоод гүйж очоод дүүг нь аваад ирэх хооронд л манай охин унаад ванны ирмэг духаараа мөргөөд сэт. Тухайн үедээ цусандаа хутгалдаад би айсандаа түргэн нөхөр ээж гээд бүх хүнийг дуудаад. Ёстой зүрх зогсохоо шахаж байлаа, ингээд л үхчих байх гэж бодож байсан гээч. Охин бархираад би орилоод дүү нь нялх болохоор бас дагаж уйлаад, ээж нөхөр 2-г ирэхэд дайн дажин шиг юм болчихсон сууж байсан. Тэгээд эмээ нь харчаад иймхэн юманд түргэн дуудлаа гээд утасдаж болиулж байж билээ. Одоо жижигхээн сорви байдаг юм духан дээр нь. Иш хөөрхий дөө, 2хон настай байсан юм шдээ. Одоо бодохоор томыгоо их өрөвдөөд байдаг юмаа. Дүүтэй нь харьцуулаад том юм шиг л санаад байдаг, гэтэл нялх юм шдээ нялх юм.
    Томыгоо битгий загнаж байгаарай харин ч бүр сайн хайрлаж байгаарай.

    ReplyDelete