Thursday, July 18, 2013

Нээрээ

Миний блогийн ганц нэг бичлэг энд тэндхийн сайт дээр тавигдсан байдаг юм билээ. Онцлог нь дээхэн үеийг бодвол нэр ус, эх сурвалжыг нь доод хэсэгт дурдсан харагдана лээ. Ганц нэг уншигчид маань микси ч билүү, твиттер дээрээ линкийг нь оруулчихсан харагдсан бас. Сүүлийн үед блог гэх хүн цөөрөө юу даа гэж бодогддог болсныг ч хэлэх үү? Байнгын зочидоос минь гадна ганц нэг хүн тоож уншдаг л юм байна гэж баярлав хэхэ.
Нэг хэсэг блогчдын бичлэгийг туучихаж гээд л гомдол их гардаг байлаа шүү дээ. Би  ч яахав, энд тавигдахаар сүрхий бичих биш, тэгээд ч өөрөө тэр бүр шалгаад явахгүй юм дөө.
Ямартаа ч тоож орж гардаг бүх зочиддоо өнгөрсөн ч гэсэн наадмын мэнд шүү...

Өө тийм гол юмаа асуухаа мартахыг шахав. Энэ твиттер-т жиргээчин болохын тулд яадаг юм болоо?  Дэлгэрэнгүй мэдээлэл хүснэм зээ.
Гэхдээ бас бодох юм. Твиттерт тэнэг хүн байдаггүй гэж сонссон тул блогтоо л үнэнч байдаг ч юм билүү гэж???

8 comments:

  1. твиттерээр яадын бээ .. блог гоёшдээ ... үлдэцтэй .. кк..элсээд л болошдээ .. өчнөн хүн дагад л

    ReplyDelete
  2. tiim uu? harin yaj elsdgiig ni medehgui бgaan kkk

    ReplyDelete
  3. Anonymous10:34 PM

    Би бас твиттер гэж юу байдгийг мэддэггүйн шд, хихи. Хар.мн билүү юувлээ нэг сайтан дээр бас миний бичлэгийг хуулаад тавьцан л байна лээ, би гэхдээ нээх юм бодоогүй ээ.

    ReplyDelete
  4. твиттер онцгүй юм билээ, Анхных юм болохоороо муу блог минь төрсөн гэр шүү, миний хувьд.

    ReplyDelete
  5. Twitter hereggui bhoo, 2 tald yum oruulmaar bdg, twittert n oruulchihaar bid yah ve, 2 zereg ijil yum oruulaad baival ontsgui bh gj bodoj bn.

    ReplyDelete
  6. Ээгй: ойлголоо.
    Заяа: анхны юм болохоор хаяхгүй л байх. Сайхан шүү блог ч...
    mycolorfulworld: мэдэхгүй юм их гарч байна өө. гүйцэхгүйм заримдаа ч...

    ReplyDelete
  7. би твитерийг мэдээллийг хурдан авах, дамжуулах гэж л ашигладаг. блог шигээ хамаг байдгаа тоочоод өчнөөн урт юм бичээд бх боломжгүй л дээ. хүмүүс янз янзаар л ашиглаж бга. жоохон охидууд бүдүүн мөнгөтэй залуучуудыг хайж, эрэгтэйчүүд нь бас хүүхэн эргүүлэх гэж, зарим нь ФБ шиг зураг л оруулаад бн, зарим нь учраа олдоггүй юмуу тувт афоримздох гм. бүгд тйим биш ч сүүлийн үед тиймэрхү хандлага их болсон бналээ. twitter.com ороод бүртгүүлээд үз. блог твитер аль аль нь өөрийн давуу сул талтай, нэгээр нь нөгөөг орлуулна гэж миний хувьд байхгүйн байналээ.

    ReplyDelete
  8. http://amarxan.com/computer/computeriin-xereglee/103-10-easy-steps-for-twitter-beginners.html

    ReplyDelete