Wednesday, July 03, 2013

Хэд хоног

Африк орноор амьсгалахаар шийдэв. Ажил дээр 60 хэдэн африкийн тухай ном орж ирсэн. Би тэдгээрийг бүртгээд сууж байхдаа унших гээд товлосныгоо эхнээс нь умшаад эхэлж байна.
Тэгэхээр  африк гэхээр дотроо маш олон улс байгаад байна. Заримых нь нэрийг ч сонсоогүй байх жишээтэй. Нээрээ энэ улс чинь хаана байдаг билээ гээд харахаар африк тивд орших.
60-д ном дотор зурагт номноос авахуулаад зузаан зузаан номнууд ч байсан. Чадвал бүгдийг нь умшина даа.
Энэ удаагийн зурагт ном бол хэдэн жилийн өмнө Нобелийн шагнал авсан Wangari Muta Maathai -н дурсгалд зориулан гаргасан. Хүүхдүүдэд ойлгомжтой, эргээд тэдэнд нэгийг бодогдуулахаар. Томчууд уншаад ч сэтгэлд нь ямар нэгэн хүч огшихоор.
Түүнийг багад тосгон нь мод ихтэй, шувууд донгодсон сайхан газар байж. Том болоод америкт 6 жил сураад төгсөөд иртэл юу вэ?  Хатаж гандсан эх газар угтаж гэнэ. Байшин барих гээд хяргаад хяргаад хаячихсан гэнэ. Оронд нь мод тарьдаг нэг ч хүн байгаагүй. Өөрийн эрхгүй уйлсан гэнэ. Ямар ч байсан гэрийнхээ ойролцоо 9 мод тарьж гэнэ. Улмаар тосгоныхоо бүсгүйчүүдийг уруу татан мод тарих ажилд уриалан дуудаж. Дэлхийн анхаарлыг татсан гол зүйл нь зөвхөн хүүхнүүдийн хүчээр африкийн нэгэн орон ногоон бүсжиж чадсан явдалд оршино.
Ингэхээр бүсгүйчүүд бидний хүч асар их л байгаам даа. Хүчээ, сэтгэлээ нэгтгэвэл шүү дээ хэхэ

8 comments:

  1. gaihaltai busgui shuu, 30 saya mod tarisan hun shuudee,
    Huuhdnuud bid l hamgiin huchtei humuus bghui yu :)
    Bi bas Mongold bhdaa afrikaar uvchilj baij bilee,
    Afrikiin tuhai goyo kinonuud zunduu bii, uzerei

    ReplyDelete
  2. ямар гоё түүх вэ. мундаг юмаа, гоё ном юм шиг байна. уншаад сэтгэгдлээ бичэрэй

    ReplyDelete
  3. Мундаг юмаа

    ReplyDelete
  4. та 3-таа баярлалаа. мундаг хүүхнүүд их байна шүү. суралцаад л явна даа хэхэ.

    ReplyDelete
  5. та номын санд ажилладаг юм уу ?
    дандаа гоё номнуудын мэдээлэл өгч байдагт баярлалаа

    ReplyDelete
  6. Цагаанаа: за бараг тийм. Хэ хэ

    ReplyDelete
  7. Anonymous2:06 AM

    Пөөх, 30 сая аа??? Ямар мундаг эмэгтэй вэ.

    ReplyDelete
  8. Мycolorfulworld: харин тийм. Бид ч бас чадах байх аа тийМ үү хэхэ

    ReplyDelete