Saturday, July 26, 2014

Гоймон урсгаж идэх

заншил байна аа энд. Хулс модоо ингэж тайраад, голоор нь хуваана. Тэгээд энэ зураг дээрх шиг байрлуулж байгаад л ус урсгаад хажуугаар нь гоймонгоо урсгачихаж байгаа юм. Тэрийг нь хүмүүс 2 талд нь зогсож байгаад л савхдаж гарна даа. Савхдаж бараагүй бол доор нь төмпөн тосно. Бүр савхдаж чадахааргүй жаахан хүүхэд энэ тэр бол төмпөнд орсноос л савхдаж иднэ дээ. Урсаж буй зүйлийг савдах тийм амаргүй бөлгөө. Мөн дан гоймон урсгах сонирхолгүй тул улаан лооль, сосиск гэх мэтээр хүссэн зүйлээ урсгана.
Төгсгөлд нь хүүхдүүдэд сонирхолтой байлгах зорилгоор жижиг цэлцэгнүүр урсгасан. Хөгжилтэй л юм билээ.
Уг арга хэмжээг хүүхдүүдэд зориулан хорооноос зохиогоод. Хэд хоногийн өмнөөс бүртгэл нь явагдсан. Сургуульд ороогүй бол асран хамгаалагчийнхаа хэн нэгтэй ирэх. Хэд хэдэн аавууд харагдсан. Сүүлийн үед аавууд их идэвхитэй болоод байх шиг энд. Өмнө нь бол иймэрхүү хүүхдийн арга хэмжээнд ээжүүд л хүүхдээ дагуулж ирдэг байлаа.
 Эхлээд хүүхдүүдэд зориулсан зурагт ном уншиж сонирхуулав. Мөн нэг удаагийн цаасан тавган дээр зураг зуруулаад ар талд нь нэг удаагийн модон савхыг скочоор наалгаж дэвүүр хийлгэсэн. Үдийн хоолны цаг дөхсөн, гоймонгоо урсгаж идэхээр гадагш гарав. Угтаа бага зулзагатаа сонирхуулах журмаар оролцсон чинь гадаа учиргүй халаад, нэг их ач холбогдол өгсөнгүй бага минь. Халууцаад, хөлс нь урсаад уцаартай байлаа гэж.

Хүүхдүүдэд ном уншиж өгч байх хооронд хорооны бусад гишүүд доор гал тогоонд гоймонгоо чанаад л, улаан лоолио угаагаад л гээд түмэн завгүй гүйлдэж харагдсан. Ихэвчлэн настай хүмүүс, сайн дураараа тусалдаг юм.

Би нь амралтын өдрүүдээ далимдуулж блогоо хашрааж байна аа. Хэ хэ. Аждын өдөр зав гарахгүй юм. Дээрээс нь өнөөдөр орой айлд уригдсан. Оройн хоолоо айлд идэхээр болсон хүн чинь түмэн завтай байна биз дээ. Ккк. Тэгээгүй бол өнөөдөр ямар хоол хийх үү? гээд л тэрэндээ түүртээд сууж байдаг хүн чинь. Бөөн аз жаргал амтагдаад блогоо бичээд сууж байна. хэхэ.

3 comments:

  1. Танай хороо ёстой нэг идэвхитэй бас зохион байгуулалт сайтай юм аа. Монголчууд маань амралтынхаа өдөр гэртээ л байж байхаар ядаж хоёр 7 хоногт нэг удаа байгаа боломж доо тааруулаад хөөрхөн хөөрхөн арга хэмжээ, өдөрлөг зохион байгуулж баймаар юм.

    ReplyDelete
  2. Anonymous12:35 AM

    Сонирхолтой юмаа, урсаад ирж байхад нь хичээж савхдаад идэж үзмээр санагдчихлаа.

    ReplyDelete
  3. Баярлалаа найзуудаа.

    Хэлээд юүхэв ээ, гэрт гиюүрч суухаар өөрсдөө сэтгээд янз бүрийн арга хэмжээ зохиодог бол тэ.

    Урсаж байхад нь савхдах хэцүү шүү, урсаад л алга болно. Гэхдээ хөгжилтэй.

    ReplyDelete