Tuesday, December 09, 2014

3 настны урлагийн үзлэг

Энэ бичлэг бас жил бүрийн 12 сард бичигддэг дээ. Байнгын зочид минь андахгүй. 11 сарын дундуураас сургуулилалтаа хийж эхлэнэ. Дүрдээ дасталаа, ортолоо нэг их юм ярихгүй. Харин дүрдээ дасаад, үгээ цээжлээд ирэхээрээ гэртээ тэрийгээ бидэндээ хальт хулт яриж эхлэнэ. Бага зулзага нэг орой
-Улаан лооль гүнж болж байгаа. Ингэж хөдөлдөг.
гээд л ёсолж үзүүлж байсан.
3 нас хүрсэн тул хоёр дахь ээлжинд урлагийн үзлэг нь болсон. Яслийн ангийнхан 11 сарын сүүлд болсон юм. Ингэж хоёр хувааж тэмдэглэхгүй бол цэцэрлэгийн зааланд үр зулзагаа харах гэж ирсэн эцэг эх, эмээ өвөө, ах эгч нар багтахгүй хэцүү байдаг юм.

Хувцаслалт бас л эцэг эхэд хүндрэл учруулахгүйгээр шийдчихэж байгаа юм. Хар өнгийн тирко, цайвар өнгийн цамц байвал авчраарай гэж харилцах дэвтэрт нь бичиж өгөөд л болоо. Багш нарын гарын доор материалаар хийсэн, дүрдээ тохирсон хувцас өмсөнө. Зураг дээрх шиг л.
Монголд бол эсрэгээрээ тэ. Хувцаслалт нь их өрсөлдөөнтэй. Яахав эцэг эхчүүдийн хүүхдээ бусдын дор оруулахгүй гэж үздэг нь нэг бодлын зөв ч арай л хэтрүүлээд байх шиг санагддаг юм. Хувийн цэцэрлэгт ажилладаг эгч маань хэлж байсан.
-Монголд хэцүү шүү дээ. Бүх л эцэг эх хүүхдээ од болгох гээд, гүнж болгох гээд, агь болгох гээд үзчихнэ. Үнэнийг хэлэхэд ямар нэгэн арга хэмжээ зохиох нь үнэн стресстэй шүү дээ.

Гэх мэтчилэн эх оронтойгоо харьцуулж хараад л, эх орон минь аливаа зүйлд зөв ханддаг болоосой гэж бодох юм дөө.

Зураг 1. Анги бүр өөрсдийн жүжигчилсэн тоглолтондоо ингэж тайзаа бэлдэнэ.
Зураг 2. Урилга нь. Олон хоногийн өмнө өдрөө товлосох байх хэдий ч 2 хоногийн өмнө ингэж хөөрхөн урилга хийж гэрийнхэнд нь явуулна. Дэлгэхээр хөтөлбөр нь бичээстэй. Ар талд нь цэцэрлэгийн бүх хүүхдүүд дуулах дууны үг бичээстэй байна. Хэд хэдэн төрлийн амьтан нугалаад урилга болгосон байсан. Бага зулзагат минь хэрэм таарсан.

3 comments:

  1. manai end iim ym bolohgui ymaa. Gehdee surgalt ih saitai ymaa, manai ohin Englsih, Solongosoor 10 hurtel mash sain tooldog, toog n haraad yalgaj meddeg, English tsagaan tolgoid bugdiid n tseejilchihsen, odoo Solongos tsagaan tolgoi uzeed (duudlaga n hetsuu blhr tseejlehgui bh shig bgaan) bas bichih dasgal hiigd bh ym. 6 sariin dotor shdee.
    getel zutgelgui eej n Mongol tsagaan tolgoig n tseejluulj chadahgui ymaa :)

    Solongos system uneheer shahuu bas mundag ymaa gej gaihaj suuna doo

    :) iim urlagiin naadam boloosoi

    ReplyDelete
  2. ohin ni mundag bnaa. ulam ih amjilt hehe

    bolovsroliin sistem sain bjeej l uls hugjuud bh shig te.

    end urlag uran saihnii yum ih mundag boloh yumoo, gadnah helber ungu uzemjindee bish, chanartaa bgaad bh yum, tehed manaihan neg l ih budsan ohiduud huvguud bdg te urlagiin uzleg geheer l. hehe

    ReplyDelete
  3. uu tiim blogiig ni unshaad l yavdag shuu, setgegdel uldeeh geheer kod usag ene ter geed , ter ni zarimdaa orj uguhgui bgad bdg yum, erhtsasiin blog bas tegne. ug ni haaya setgegdel uldeemeer bgaad bdiin hehe

    ReplyDelete