Thursday, December 18, 2014

Зузаавтар ном

Богино өгүүллэгүүдтэй.
Зохиогч нь П.Батзориг. Аялагч хүн гэнэ. Амай-с өөр аялдаг хүн сайн мэддэггүй байлаа. Гэснээс Амай-тай хальт нэг анги байж үзсэн шд. Хэхэ. Яахав дээ л залуу байж билээ. Ха ха.
За тэр яахав. Зохиогч маань мэдээж энд тэнд аялан явахдаа их л олон адал явдалтай таарч байсан байх. Түүнийгээ зохиолтойгоо холбон тууж өгүүллэг бичдэг шиг санагдав. Хэл ам сугалчих гэсэн гадаад улс, гадаад хүний нэр дунд монгол хүн, монгол орны тухай тусгаж өгсөн нь хааяа нүдний өмнүүр жирэлзээд л. Нээрэн л энд тэнд хэрэн яваа нутаг нэгт монголчууд минь санаанд оромгүй адал явдал ихтэй байдаг байхдаа гэж бодогдмоор.
Нэмж хэлэхэд өмнөх бичлэгүүдэд дурдсан номнууд шиг хуудас бүр нь элдэв өнгө зөнгөгүй жирийн л ном байсан тул гялбаж мялбаад нүд ядрахгүй, цаанаа л нэг танил байлаа.

No comments: