Tuesday, December 16, 2014

Захиалганы даллага

Юу гээч, гар урлал. Нэхмэл.
Малгай ороолт бээлий хосоор нь. Жаахан хүүхдэд нэг майк. Бүр яг нэг өдөр орж ирснийг ч хэлэх үү, альнаас эхлэхээ мэдэхээ байж хэсэг маанагтав. Малгайнаас нь эхлэв. Урд нь хэд хэдийг нэхчихсэн байсан болохоор тоо бодоод байх шаардлагагүй, шууд л эхлээд нэхээд дуусчихсан.
Нэхэхэд хүртэл тоо бодно шүү дээ. Бэлэн схем байхгүй тохиолдолд бол хээ хуараа тааруулах гэж тоо бодоод хэдэн өдрөө авна аа. Хэ хэ. 60 чавганцынхаа ажлын хажуугаар нэхсэн тул, бас нэг дор хоёр өөр зүйл эхэлчихсэн чинь муу умгар гэр минь нэхмэлийн утсан дотор л эргэлдлээ гэж.
Олоон жилийн өмнө монголд байхдаа нэг, энд ирээд нэг майк том зулзагатаа нэхэж өгч байсан юм. Тэрнээс хойш ерөөсөө майк нэхээгүй байсныг хэлэх үү? Сонирхолтой шинэлэг байлаа. Бага зулзагатаа нэхэж өгдөг юм билүү гэснээ болилоо. Аниад нь нэхэж өгч байсан нь багадаад дүүд нь ирсэн. Олон юмны хэрэггүй яршиг.
Харин худалдаж авах захиалга чинь их урамтай байдаг юм байна шдээ. Нэхэж байхад нүдэнд мөнгө, мөнгө, бас дахин мөнгө харагдаад л хэхэ. Мөнгөний шуналтай золиг вэ? гэж бодож байна уу? Ер нь мөнгөнд дургүй хүн байхгүй биздээ?
Зураг: Малгайны эхлэл. Бусдынх нь зургийг дуусахаар нь орууламз.

2 comments:

Gavaa Lkhava said...

sain uu?

tegdii shdee, eniigee zaraad mungu n orood irne dee gej bodohoor too n baga ch gsn ih munug shig sanagdaad, yadrahgui shn hiigd duushcihdag ym, mungu n dansand orood ireh ch uramtai shuu

Ni heden sawangaa tegj hiidiin hehe

byambaa said...

hehe, heleed yuhev. ih mungu bish shuu dee. gehdee l uramtai te kkk

tegeech, savan goy shuu. amjilt husey.