Thursday, January 08, 2015

2015 оныг хамтдаа

Бас л уламжлалт бичлэг. Энэ жил ийм хоёр дэвтэртэй болсон. Хоёулаа бэлгэнд ирсэн. Хээтэйг нь байгууллагынхаа сугалаар хожоод, ягааныг нь төрсөн өдрийн бэлгэнд аваад. Нээрээ би нь өчигдөр төрөөд. Охидынхоо өгсөн мэндчилгээг дараа орууламз.
Мундаг уншигчид минь хувь хувьсгалын гээд хэд хэдэн дэвтэртэй байдаг гэж бичсэн байсан даа. Би нь энэ жил та нарыгаа дуурайна аа. Ягаан дээр нь энд тэндээс олж уншсан мэргэн үгс, сургааль, уншмаар байгаа номын нэр зэргээ бичдэг юм билүү гэж бодож байгаа. Эрээн дэвтэр нь түрүү жилийнхтэй ав адил тул дассанаар нь өдөр тутамдаа хэрэглэнэ ээ.
Энэ жил ч олон сайхан зүйл бичигдэх болтугай гэж өөртөө ерөөе.
Та бүхний минь дэвтэр ч ажлын хөтөлбөрөөр дүүрэн, гэр бүлийн аз жаргалтай дурсамжаар дүүрэн, найз нөхдийн хөгжилтэй уулзалтаар дүүрэн байх болтугай.

3 comments:

  1. Shine onii mend!
    Bi bas huwi huwisgaliin 2 devtertei. :)

    ReplyDelete
  2. би дэвтрээс илүү өөрийнхөө санаа бодлыг блог дээрээ бичдэг .. та ч гэсэн блог дээрээ бичиж бйавал олн жил хадгалагдана бас дээрээс нь биднарт ч хэрэгтэйшдээ

    шинэ жилийнмэндээ

    ReplyDelete
  3. 2 note chin bas jaahan hetsuu yumaa kkk, negiig ni martchaad bhiin kkk

    blogoo bichilgui yahav, note deer bol erunhiiduu schedule goltsuu bichdiimaa. bas bus mungunii tailan kkkk

    ReplyDelete