Saturday, May 09, 2015

Жендерийн тухай

Яасан байх нь уу? Жендерийн тухай яриа хийгээд. Хэ хэ

Монголын эмэгтэйчүүдийн нийгэм дэх оролцооны тухай, байр суурийн тухай өөрийн мэддэг хүрээнд хэдхээн хүнд яриа хийгээд ирлээ.

Ер нь энэ талаарх бодит мэдээлэл их хомс байдаг юм байна. Монголд ном товхимол байдаг байх л даа. Гадаадад байгаа хүмүүс нетээс л хайх учир хүссэн мэдээллээ нэлээд чармайж байж олж авдаг юм байна. Гол нь хугацаа их шаардах юм. Тэгээд уншиж судлана, тухайн хэл дээрээ өөрийн болгож ярина гэдэг их л хэцүү ажил байв.

Монгол эмэгтэйчүүд дайчин, их олон зүйлийг нуруун дээрээ үүрч явдагийг мэддэг ч, албан тушаал ахих тусам эмэгтэйчүүдийн оролцоо багасдаг, их дээд сургуулийн оюутнуудын дийлэнхийг охидууд эзэлдэг ч эргээд өндөр цалинтай ажилд орох нь бага, гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг ч тэрийгээ цагдаагийн болон холбогдох байгууллагад мэдэгддэггүй, нуун өнгөрүүлдэг, эртнээс уламжлагдаж ирсэн гэрийн ажил болон хүүхэд асрах ажлыг эмэгтэйчүүд л хийх ёстой гэдэг үзэл өнөөг хүртэл оршсоор байгаа, ялангуяа хөдөө орон нутагт энэ үзэгдэл түгээмэл байдаг байна.

За тэгээд яриад байвал их л олон асуудал гарч ирнэ.

Мөн их сүртэй сүртэй нэртэй байгууллагууд их байна. Мундаг мундаг зорилтууд тавин ажилладаг юм байна. Хугацаа тулсан байсныг ч хэлэх үү тодорхой тайлан маягийн зүйл олж авч чадсангүй. Гонсгор байгаа. Зав гарган хайж үзнэ ээ.

Төр захиргааны хэмжээнд жендерийн чиглэлээр мэргэшсэн хүний нөөц дутмаг байдаг, харин төрийн бус байгууллага олон байдаг. Тэдгээртэй хамтран ажилладаг гэнэ. Яг яаж?

Япон ч гэсэн эртнээсээ эмэгтэйчүүд гэртээ хүүхдээ хараад л, гэрийн ажлаа хийгээд л, хооло хийгээд л байж байх ёстой гэдэг ойлголт түгээмэл. Үүнийгээ засан залруулж, эмэгтэйчүүд гэсэн мундаг ажиллах хүчнээ нийгэмд оролцуулах тал дээр сүүлийн хэдэн жил ихээхэн анхаарч байгаа. Мэдээж хугацаа шаардагдана.

Гол нь эрэгтэй эмэгтэй гэлтгүй хүмүүсийн уламжлалт сэтгэл зүйг өөрчлөх. Хүүхдээ багаас нь уян хатан хүмүүжүүлэх. Жишээ нь эрэгтэй хүүхэд хоол хийх ёсгүй, аяга угаах ёсгүй гэж хүмүүжүүлэх бус, эсрэгээр нь юм юманд оролцуулдаг байх. Охиудуудаа ч багаас нь зөв хүмүүжүүлэх?

Монгол эрчүүдээ ерөнхийд нь магтаж ирээд л ярьсан шүү. Та нар минь хичээгээрэй. Хэ хэ
Хань ижлээсээ жишээ авч байгаад л ярив. Жишээ нь намайг эзгүйд хоолоо хийчихдэг, хүүхдээ харчихдаг, завтай үедээ гэрийн ажлаа ч хийчихдэг гээд л.

Япон зарим нөхрүүд яадаг гээч? Эхнэр нь ажил нь оройтоод 8, 9 цаг гээд харьж ирэхэд хоол оо хийх нь битгий хэл бэлдээ ч үгүй байдаг гэсэн. Зурагт хараад л ангайгаад сууж байдаг гэсэн шүү. Тэгээд эхнэр нь адилхан ажил хийж ирчихээд дахиад л гэртээ үнэ хөлсгүй, нэр хүндгүй ажлаа хийнэ. Хэцүү еэ, би нь лав тэсэхгүй ээ.

Өөрийнхөө хэмжээнд цоо шинэ сэдвээр бурж бурж ирсэндээ сэтгэл өндөр байгаа ч гэм нь энэ удаагийнх хугацаа маш богино байсан тул нэг их сайн илтгэл болж чадаагүй. Хүмүүс ойлгомжтой, сонирхолтой байсан гэж хэлсэн ч хувьдаа би нь чамлалттай байгаа. Энэ далимыг ашиглаад хайж хэвлэж авсан материалаа дахин дахин, ойр ойрхон уншиж а б-гүй өөрийн болгохыг хичээнэ ээ.

Дандаа бага насны хүүхдүүдийн өмнө гарч амархаан зүйл ярьж байдаг надад хааяа ингээд иймэрхүү томчуудын өмнө гарч тэдний хүссэн зүйлээр яриа хийх зүгээр санагдав. Ядаж би өөрөө энд тэндээс хайж уншиж, асууж сураглаж мэдээлэлтэй болно. Түүнийхээ зэрэгцээгээр үгийн баялаг минь ч нэмэгдэнэ.

4 comments:

  1. Anonymous5:37 AM

    zagatnasan gazar maajiv.zarim ger buliig harahaar ene erchuud neeree arai l. hediigeer emegtei hun huuhed gargaad hunii asargaa shaarddag, huuhdee huhuuruu hoolloj bj hun bolgodog ni unen ch ene ni eregtei ni geriin ajil hiij bolohgui, ehnerbol geriin bug gesen ug bish shde, yahav zarim 1 huniig es tootsvol bas ch gej mongol erchuud gaigui tusch ajilsag taldaa.

    ReplyDelete
  2. Amjilt husey. Genderiin asuudal Japand harin esregeeree emegteichuud ni ershuud, zaluu erchuud ni tsagaan hoolton bolood bga suragtai, hehe.

    ReplyDelete
  3. Браво. Энэ сэдвээр их бага асуудал гэлгүй бүгдийг ярьж л байх ёстой гэж бид бодоод байдаг. Яриаг чинь сонссон хүмүүст сонирхолтой байсан байхаа.

    ReplyDelete
  4. Харин би эсрэгээр нь эрэгтэй нь эрэгтэй ажлаа, эмэгтэй нь эмэгтэй ажлаа хийдэг байсан нь дээр гэж боддог ш дээ. Боксчин, бөх, хүндийг өргөгч хүүхэн гэхээр нэг л тиймэрхүү. Бас барууны ертөнцөд нийгмийн эмгэнэл гамшгийн түвшинд очсон гомосексуализмыг харахаар эрэгтэй нь эрэгтэйгээрээ, эмэгтэй нь эмэгтэйгээрээ байсан нь дээрь энэ хоёрын үүрэг функцийг нь хольж хутгаад юу хийхэв л гэж бодогддог шүү.

    ReplyDelete