Wednesday, August 19, 2015

Хувцсаа цөөлнө өө

Өнөөх аравхан хувцастай францчууд гэдэг номоо арайхийж уншиж дуусгав.

Гол санаа нь аль болох л цөөхөн хувцастай байх. Гэхдээ өөртөө таалагдсан, өөрт чинь зохисон. Мэдээж нэг их хямд биш, жаахан үнэтэй байж болно.

Ингэхдээ бүх улирлын хувцас нийлээд л арав байна гэсэн үг биш. Хавар намрын, өвлийн, зуны гээд тухайн улиралын  арав арван хувцастай байх. Нийлүүлэхээр бас хорь гуч гарчихаж байгаа биз? Мөн гадуурх хувцас орохгүй гэсэн. Жишээ нь пальто, куртка гэх мэт.

Би нь энэ номыг уншсанаар ерөөсөө л болсон болоогүй, өмсдөггүй хувцсаа хаяхаар шийдсэн. Хэ хэ. Энд харьцангуй гоёод байдаггүй л дээ. Монголд байгаа найз нөхдийгөө хараад л өөртэйгөө харьцуулахад ер нь асар хэрэглээ багатай юм билээ. Хэ хэ.

Ер нь үрэлгэн зантай эзэгтэй нар нэг уншсан байхад илүүдэхгүй л ном санагдсан. Зарим нэг эзэгтэй нар чинь шоппинг хийхгүй бол сэтгэл санаа амардаггүй гэж ярьдаг юм билээ. Тэд нарын шүүгээ гэж пиг байдаг байхаа. Хэ хэ.

Францчууд өнөөдөр өмссөн хувцсаа маргааш нь дахин өмссөн байх нь элбэг байдаг. Монголд бас тийм тэ?

Японд жаахан өөр. Халуун, хөлс их гардаг болохоор тэгдэг байх өнөөдөр өмссөнийгөө маргааш нь өмсдөггүй. Пальто, хүрэм зэрэг энд хамаарахгүй л дээ.

Унтлагын хувцсанд их ач холбогдол өгдөг гэнэ. Торгомсог сарпаанчиг, дээгүүр нь унтлагын халаад их өмсдөг. Зохиогч өөрөө америк хүн бөгөөд францад оюутан солилцоогоор хагас жил болсон. Ингэхдээ франц айлд байрласан байгаа юм. Өөрийнхөө унтлагын хувцсыг хараад асар ичсэн гэж байна. Учир нь америк зангаараа сунаад, нэг газраа жоохон цоорхойтой хуучин подволк, шорттой унтдаг байсан гэнэ. За би нь ч яг л иймэрхүү дээ. Хэ хэ.

Мөн өөрийн гэсэн үнэртэй усыг олж, түрхэж байх. Тэрийгээ үе үе сольж байх.
Би нь үнэртэй уснаас хөндийрөөд олон жилийн нүүр үзэж байна аа. Хэ хэ. Нэг аятайхан ус байсан юм. Ойрд дэлгүүрээр харагдахгүй юм. Мундаг брэнд уснууд арай л нялуун юм шиг санагдаад байдаг юм. Гэхдээ дахин нэг сайн явж үзнэ ээ. Хэ хэ.

Ходоод руугаа хоолыг шидэх биш, сайхан амтыг нь мэдэрч амталж идэж байх.
Арьсныхаа төлөө ус сайн ууж байх.
Өглөөний цайгаа тогтмол ууж байх.

Будаагүй, оргиороо байгаа юм шиг буддаг  байх.

Өдөр тутмынхаа хэрэглээнд тансаг зүйлээ хэрэглэж байх. Жишээ нь аятайхан, үнэтэй аяга тавагаа хүмүүс онцгой өдөр хэрэглэнэ гээд хадгалаад байдаг. Өдөр тутмаа онцгой өдөр болго л доо. Онцгой өдөр нь тэгээд юу хэрэглэх вэ? Онцгой өдөр минь онцгой биш болчих гээд байна шүү дээ гэж хэлэх хүн байдаг. Өдөр тутамдаа тансаг зүйлээ хэрэглээд, яг онцгой өдрөө дээрээс нь гоёмсог лаа асаах ч юм уу? Ширээгээ цэцгээр чимэх ч юм уу? Жаахан л шинийг сэдэхэд онцгой өдөр минь бүр л онцгой болж чадна шүү дээ.
За энэ хэсгийг уншиж байхдаа намайг л хэлээд байна даа гэж бодов. Би нь жаахан гоёмсог гэсэн зүйлээ их хадгалнаа. Тэгснээ онцгой өдрөө хэрэглэхээ мартчихна, нэг бол гаргаж ирж, буцааж хураахаас нь төвөгшөөнө. Хэ хэ.

Дэлгүүр хоршоо явахдаа хамгийн түрүүнд хэрэгтэй байгаа зүйлээ жагсааж бичээд гарч байх. Ингэх нь дэлгүүрт ороод яг авах гэснээ мартах, илүү зүйл худалдаж авч мөнгөө үрэхээс сэргийлнэ. Өөрийн нэг аргаасаа хэлэх үү? Их мөнгө авч явдаггүй. Яг л тааруулсгээд л гарна. Заримдаа дуртай чоко энэ тэрээ авчих гээд байдаг болохоос.

Орлогынхоо хэмжээнд тааруулаад л амьдрах нь хамгийн эрүүл амьдрал. Ар араас нь худалдаж аваад байхаа зогсоочихвол байгаль орчинд ч ээлтэй. Таны эргэн тойрон чинь ч эмх цэгцтэй болно.

Байнга худалдаа хийгээд байхаа зогсоочихвол мэдээж гэрийн санхүү ч боломжийн болоод ирнэ. Хэрэв мөнгө илүү гарвал сайхан хадгалаад, ирээдүйд ийш тийшээ аялахдаа, нэг бол тэтгэвэрт гараад тэтгэврийн хэдэн төгрөгтэйгөө нийлүүлээд тэтгэврийн хөгшин гэхэд под гээд л амьдарчихна.

Нэрэлхүү зангаа хааяадаа авч хаях. Жишээ нь хааяа дэлгүүр хэсэхээр худалдагч нь элдэв зүйл барьж гүйгээд л санал болгоод байхаар үнэтэй ч гэсэн нэрэлхсэндээ авчихдаг шүү дээ. Тийм байдалд аль болох орохгүй байх. Ийм үед нэрэлхэлгүйгээр жаахан бодож үзье, уучлаарай гэж хэлж чаддаг байх.

Өөрт буй зүйлдээ сэтгэл хангалуун байх.

Эцэст нь огт худалдаа битгий хий гэж байгаа биш шүү. Зайлшгүй хэрэгтэй бил үү? Үүнийг авснаар юу өөрчлөгдөх билээ? гэх мэтээр дахин нэг бодож үздэг байх гэсэн санааг л хэлээд байгаа юм.

Өөрийн гэсэн имижийг бий болгох. Даруухан, нуугдмал эмэгтэйлэг чанараа хөгжүүлэх.

Өөрийгөө хөгжүүлэх:

  • Ном цүнхэлж явж байх. Энд тэнд дараалал хүлээгээд сууж байхдаа дэлгээд харчихдаг байх. -Үүнийг бол байнга хэрэгжүүлдэг юм билээ. Цүнх минь их хүнд явна аа. Хүмүүс хүндийг нь гайхна.
  • Цаасан сонин уншиж байх. -За үүнийг ажлын шаардлагаар өглөө бүр 5 төрлийн сонин гарчиглана. Холбоотой мэдээг нь хувилж, ажлынхандаа уншуулна.
  • Зурагт үзэх цагаа багасгах. -Нэг хэсэг савангийн дуурь үзээд байсныгаа больсон. Энд даваа гарагт гарсан савангийн дуурийн дараагийн анги ирэх долоо хоногийнхоо даваа гарагт гардаг юм. Хүлээсээр байтал бараг мартана. Тэгээд үзэхээ байсан. Болж л байна. Амьд л байна. Хэ хэ.
  • Үгийн сангаа баяжуулах. -За энэ их хэцүү. Япон хэлнийхээ үгийн санг баяжуулах гээд үзээд байдаг. Эсрэгээрээ монгол хэлний үгийн баялаг цөөрж байж мэдэх. Гэхдээ ингээд блог бичдэг болохоор гайгүй ч юм уу? Хэ хэ.
  • Аялах. -Энэ бас санхүүтэй холбоотой болохоор жаахан хэцүү. Хэ хэ. Хилийн дээс даваад гадаад дотоодоор аялаж чадахгүй байгаа ч ойрхон орж гараад л байдаг юм.
  • Шинэ зүйл сурах. -Одоогоор юу ч сураагүй байна. Юу ч байж болно гэсэн. Тэгж байгаад ямар нэг зүйл сурахыг хичээнэ ээ.
  • Өөрийн сонирхдог төрлөөр урлаг сонирхох. -Урлагийн ямар төрөлд дуртай юм болоо би чинь ингэхэд?
  • Өдөр тутмын амьдралдаа жижиг ч гэсэн хамаагүй сайн сайхныг олж хардаг байх. -Хоолоо хийхдээ, аягаа угаахдаа нэрвтэхгүй байх. Өөрийнхөө төлөө, хайртай хүмүүсийнхээ төлөө хийж байгаа шүү дээ гэж баяр баясалтайгаар хийх.
  • 5 мэдрэхгүйгээ бүтнээр нь ажиллуулах. -Нэг ёсондоо байнга унших биш, хааяа бас сонсдог байх. Байнга сонсдог бол хааяа уншиж байх. Үнэрлэхүйгээ ч адил хөгжүүлэх? гэсэн байна.
  • Өдөр тутмынхаа байнга хийдэг зүйлд ч анхаарлаа хандуулан хийж байх. -Аливаа зүйлд хайнга хандах биш, дасал болсон зүйлдээ ч анхаарлаа хандуулж хянуур байх.
  • Аливаа зүйлийг хэтрүүлэхгүй байх. Жишээ нь хэт их савангийн дуурь үзэх. Дуртай амттанаа байнга ихээр идэх гэх мэт.
За их урт бичлэг болчихлоо. Хэрэгтэйгээ аваад, хэрэггүйг нь тэгсгээд зөнд нь орхичихоорой. Хэ хэ. Бүгдэд нь амжилт.

7 comments:

E. Erhtsas said...

Шинэ хувцас аваад, хуучиныгаа бусдад өгчихдөг юм би, гэхдээ хааяа хэт сайхан сэтгэл хөдөлөөд байгаа бүхнээ бусдад өгчих гээд байдаг муу зантай :( Тэгээд тэрийгээ мэддэг болохоор аль болох хэт үнэтэй юм нээх авдаггүй, хүн ер нь хэт үнэтэй авсан юмаа үе нь өнгөрсөн байхад ч үнэтэй авсан гээд өрөөлд өгч чаддаггүй юм билээ.

Миний харин нэг сайн гэмээр зан дэлгүүрийн худалдагчийн үгэнд орж ёстой юм авдаггүй, хүмүүс энэ сайн, энийг ав гэх тусам нь бүр нэг зөрүүд зан хөдөлөөд байдаг юм ккк. Нөхөр бид хоёр хааяа хямдрал зарласан гоо сайхны салонд орно оо, тэгээд би зөвхөн тэр хямдрал зарласан үйлчилгээг аваад өөр зүйл хэчнээн санал болгосон ч үгүй гээд нэмүүлж хийлгэхгүй гараад ирж байхад манай нөхөр аль хэдийн " За " гээд л санал болгосон бүхнийг нь нэмээд хийлгэчихсэн байна. Тэгээд гарч ирээд чи яаж ер нь үгүй гэж хэлж чаддаг байна аа, би даанч санаа зовоод хэлж чадахгүй юм л гээд байдаг юм. Хэрэггүй газар, хэрэггүй зүйлд санаа зовж, ичихгүйгээр " үгүй " гэж хамгийн гол нь эелдэгээр татгалзаж чаддаг л байх хэрэгтэй.

За яаанаа, өөрийгөө жаахан дөвийлгөчихөөд л гарлаа даа танайхаас :-Р

Anonymous said...

Hereg boloh zuvulguu bna. Bi ter ayataihan gesen yumaa tas hadgalaad heregtei uyed ni gargadaggui martchihdag zantai. 2 uulaa adilhan yum bna. Evropchuud yaaj chanartai amidarhaa medeh yumaa. Udur buriig ontsgoi udur bolgoh... Unetei tsuun huvtsas avah tal deer sanal neg bna. Une dagaad chanar shuu dee. Mongolchuudiig het brand huuluu geed bdag. Yag unendee bol brand huvtsas iluu chanartai, uzemj saitai edelgee udaantai bdag yum shig sanagddag.

Gavaa Lkhava said...

hehe bi yostoi 10huwtsastai shde. ih huwtsas huraadaggui, zun hulurdug blhr internet shop-s harj bgd ali hyamd ym awaad l umsuud bna. oyutan blhr gkkk
Er n bi naad nomond chini gardag nuhur bishuu xaxa.

Udur buriig ontsgoi bolgo gdg chini goyo ug bna shuu.
tugschuud olj unshinaaa

Piglet said...

Зарим нэг хэсэгт нь намайг л бичээд байх шиг хэхэ. Би бас шинэ юм аваад дараа нь хэрэглэнэ гээд л хойш тавьдаг байсныгаа гэнэт огцом өөрчилсөн шд. Шууд гаргаж хэрэглээд хуучин хэрэглэж байсныгаа түр далд хийгээд ээлжилж байгаа хэхэ.
Хувцас хунар, аялал зугаалга гээд мөнгө санхүүтэй шууд хамааралтай зүйлсийг бол рамандаа жайжиганаа гээд л тохируулна шүү дээ. Харин тэр үнэртэй ус чинь ганц бүтэхгүй юм байх чинь. Үнэртээд л 2 өдөр дотор муухайрч толгой өвдөнө шүү дээ.
Заваараа дахиж нэг уншаад өөртөө үнэлгээ өгөөд өөрчлөх зүйлээ өөрчлөөд явнаа.

БМР said...

бараг цүнхгүй явдаг болхоор ном цүнхлэх арга байхгүй ээ кк, сонин уншдаггүй ээ солонгос үсэг нүдэнд орж ирэхгүй хэцүү байдаг юм, орой хариад тв хараад ангайгаад сууна шд кк гэхдээ драма бол үзэхгүй нэвтрүүлэг л үзнэ дээ, нээрээ со-д ирээд анх удаа бассэйнд явж сэлж сурсан ёогт явж үзсэн фитнест явж үзсэн кк монголд байхдаа юу ч хийж байгаагүй юм шиг байгаан, урлаг чинь ёстой ойлгодоггүй юмны нэг байгаа юм даа

Estee said...

Сайн байна уу

Номынх нь нэр нь англиар хэлээд өгөөч. Бичлэгийг нь уншаад өөрөө бүр уншиж үзмээр санагдаад болдоггүй ээ хэхэ. Баярлалаа

Байнга бичлэгүүдийг нь уншдаг шүү :) Дандаа шинэ сонирхолтой бичлэг бичдэг.

byambaa said...

Bugded ni bayarlalaa.

ih huvtsatai bh neeree l demii yum bilee, bi ni ene jil neg ch shine huvtsas avaagui, gej hudlaa helehgui ee, neg tsamts avsan yum bna hehe.