Thursday, August 06, 2015

Ойрд

Их халж байна. Тэнгэр хангай гэнэт хур хайрлаад л. Энд гэхдээ хувингаар цутгаж байгаа мэт ордог болохоор хэцүү хэцүү. Замынх нь ус зайлуулах систем нь сайна тулдаа нэг юм үерт автчихгүй болоод байх юм. Улаанбаатар шиг байсан бол өдийд живцээн живцэн. Хэ хэ.

Сая хэд хоног нүүр номоос Улаанбаатарынхаа далайд гарцтай болов гэдэг элдэв зургийг харж баяслаа шд. Сайхан завтай юм өө. Тийм зураг хөрөг хийгээд л сууж байдаг. Гэхдээ намайг блог бичээд үнэн завтай хүүхэн юм аа гэж боддог нь байгаа л байх даа. Өө яахав, дуртай юмандаа цаг зав гаргалгүй яахав.

Шинэ танилтай болов. Монголоос авчирсан борлогддоггүй дурсгалын зүйлээ бэлэглэв. Хэ хэ. Эхнэрт нь оймс нэхэж өгсөн юм байна. Мөн аяга угаагч.

2 оймс бас зарсан юм байна. Жаахан хаяагаа л маначихсан болохоос. Ккк

Хар халуунд ноосон утсаар оймс нэхээд байхаар хань ижил өмнөөс минь халууцаад л байгаа. Би нь өөрөө л халууцахгүй байвал тэр хүн мүн халууцна хамаагүй ээ хамаагүй. Хүнд бэлэглэнэ гэж байсан оймсоо мөнгөнд нугасгүй юм болохоороо зарчихсан хүн, одоо нөхөж нэхээд гялалзуулахгүй бол.

Шавь тэргүүтэй хэдэн хөгшчүүл долоо хоногийн хугацаатай монгол яваад ирсэн. Явахынхаа өмнө ямар бэлэг авч явах уу энээ тэрээ гээд л хөл хөөр болсон улс байсан. Зарим нэг ногоо өгдөг өвөө нар
-Хүүе ирэхдээ бэлэггүй шүү.
-Өө зүгээр зүгээр сайн яваад ирээрэй. Болгоомжтой яваарай.
Дотроо бол сүртэй шд. Жаахан ч гэсэн нутгийн минь үнэрнээс аваад ирэхэд гэсэн шүү  юм бодоостой. Ха ха

За тэгээд ганц нэг нь харьж ирээд, ямар ч байсан эсэн мэнд яваад ирснээ дуулгаж утасдаж байсан. Олуулаа байсан болохоор гэдэс нь гүйлгэсэн энээ тэрээ гэсэн хүмүүс байсан бололтой. Ирэх нэгдэхэд шавьтайгаа уулзана, тэгэхээрээ хож жив сонсоно доо. Хурдан нэг дэх болоосой.

Өө тийм, ёстой гол зүйлээ бичихээ мартаж. Хотын төвд 3 өрөө байр зармаар л байгаа шүү. Хэ хэ. 104мкв. Жаахан томдоод, зарагдахгүй байгаа юм. Сонирхсон хүн байвал мэйлдээрэй.


5 comments:

tungaamnh said...

Hehe unen, hugjiltei, urnultei, social contact saitai amidarnaa. Bas ih uigagui bainga bichih yum, bi bur tanai 2 ohiniig echnee sain tanidag bolj bgaa. Bi dor dor n comment bichihgui l baigaa bolohoos bainga unshdag heveeree shuu.
Manai nutgaar bas uchirgui l halj bna. Bi bol haluunaar dalimduulaad aahilj hevteed taarah yum. Tegehed bas yum neheed, nuhriin zuv baihaa hehe.

byambaa said...

Hehe. bainga orj gardagt ih bayarlajiinaa6

harin tiim ee, uuruu ch haaya gaihdag yum. ene blogoos geechees uidahgui bgaadaa. hehe

oimsnoos uur yum nehmeer bdg ch odoohondoo yag yu nehehee medehgui, tegeed l sursnaar ni oimsoo nehej busdiig haluun deer ni nemj haluutsuulaad bgaa. hehe.

Anonymous said...

Oo, bi udahgui mongol butsah geed bair sonirhood baigaa. Tatgalzahgui bol bairniihaa medeelliig (bairshil,zurag,une, g.m...) ene hayag ruu ilgeenuu.

tuyabd@yahoo.com

Bayarlalaa

Anonymous said...

har haluund nooson oims neheh tuhai unshaad l haluutschihlaa. odoo haluutsmnaar sonsogdoj bgaa ch uvul ch amind oroh ed boloh bh daa kkk.

byambaa said...

Anon-d bayarlalaa. mail bichsen shu, asuuh zuil bval asuugaarai. hehe.

Anon-d hehe. haluutsuulchihsan u. uuchlaarai. uu uvul uned orno shde. bas amind orno hehe.