Monday, August 03, 2015

Гунан мангас хоёр

Хотын захиргаанаас явуулын номын сан ажиллуулдаг тухай нэлээд дээхний бичлэгт бичиж байлаа. Том зулзага байнгын үйлчлүүлэгч нь байлаа. Томроод унших ном нь чанаржаад, зузаараад цөөрсөн тул хот болон мужийн номын сангаас ном зээлэх нь багаслаа. Харин сургуулийнхаа номын сангаас ном зээлж уншдаг нь хэвээрээ. Гол нь цаанаас нь тэдэн ном уншсан байх ёстой гэж заадаг бололтой.

Гэх мэт шалтгаанаар явуулын номын сангаа мартчихсан явж байгаад 2 долоо хоногийн өмнө санаандгүй таараад дахин ном зээлж эхлэв.

Энэ номыг олж хараад шууд зээлэв. Бага зулзага мангас гэдэг үгийг их сайн мэддэг, хэлж чаддаг тул ихэд олзуурхав.

Урд нь хэд хэдэн номыг нь танилцуулж байсан даа. Б.Болормаа гээд зураачийн тухай. Зохиолыг нь И.Ганбаатар. Хамтарч хэд хэдэн бүтээл гаргасан. Арлын оронд эх орныхоо нэрийг гарган яваа та хоёрт уран бүтээлийн амжилт хүсч байна. Хэзээ нэгэн цагт муу блогийг минь олж уншвал баярлах байх аа. Хэ хэ

Агуулга нь гурван толгойт мангасыг Гунан хүү дарж дархан цолоо мандуулж байгаа тухай. Багадаа уншиж байсан үлгэр.

Гэх мэтчилэн энд монголын тухай, монгол хүний тухай бичсэн ном зохиол харахдаа баярлана гэж юүхэв. Аль болох олж уншихыг хичээнэ гэж...

No comments:

Post a Comment