Saturday, August 22, 2015

Бэлэг аваад аа

Монгол яваад ирсэн шавиасаа ийм бэлэг авсан.
-Дэлгүүр хэсэх зав гарсангүй ээ, таньдаг хүнээ гуйж ганц л дэлгүүр ороод үүнийг авчихлаа. Уучлаарай багш минь.
-Өө зүгээр, зүгээр. Баярлалаа.

Харьж ирээд чоконд нугасгүй хүн чинь задлаад л идэв. Дотроо ийм ястангуудын зурагтай. Эрийн гурван наадмын зурагтай гэж байсан.

Хань ижил боржгон гэж байна уу? гээд байхгүй болохоор нь халхыг нь авав. Би нь бас халх эмэгтэйг сонгож идэв. Хэ хэ. Охидууд хамгийн хөөрхөн нь аль вэ гэж байгаад л сонгов. Хэдэн сүмо банди нар ирсэн байж таараад тэд бөх, сур, морь гэж сонгов. За тэгээд хоёр дахь нэмэлтээсээ хамаагүй л авч идэцгээв. Хэ хэ. Жаахан жав долго л болчихсон болохоос.

Амт харин бүгд адил байсан. Дажгүй л амттай юм билээ. 

Монгол яваад тэнхимийнхэндээ, ажлынхандаа бэлэг сонгоход хэцүү байдаг хүмүүст дажгүй санагдсан шүү. Олон ч ширхэгтэй юм билээ.

Сүүлийн үед харин иймэрхүү зүйл их гарсан бололтой. Үнийн хувьд жаахан үнэтэй байдаг гэсэн. Жуулчид болон гадаадад амьдардаг монголчууд бэлгэнд аргагүйн эрхэнд л авдаг байх даа. Түүнээс жирийн монгол хүмүүс тэр бүр худалдаж аваад байх бэл бэнчин нь хүрдэггүй л байх. Тийм үү?

Би чинь иймэрхүү зүйлийг хааяа даа эх орондоо байгаа хүмүүсээс түрүүлээд олоод хүртчихдэг азтай хөөн. Хэ хэ. Олонтойгоо байсны минь буян гэж. Олон өвөө найз нарын минь буян гэж их шүү.

Өвөө гэснээс нэг өвөөгийнхөө захиаг орчуулаад өгчихсөн. Бас нэг өвөөгөөсөө монголын зураг авсан. Нээх хөөрхөн зурагнуудаасаа угаалгаад дуртайгаа ав гэчихсэн ажил дээр бариад ирдэг гэнэ ээ. Бараг бүгдийг нь л авчих шиг болсон. Хэ хэ. Ажлын шугамаар энд тэнд улсаа сурталчилахдаа хэрэглэнэ дээ. Шавь өвөөгөөсөө энэ чоког бэлгэнд авсан. Бас нэг өөр өвөө чимээгүй л байна, яадаг өвөө вэ гэж дараа уулзахаараа жаахан гомдоллоно оо. Хэ хэ.
Гэснээс нэг эмээ байгаа юм байна. Утасдсан байсан. Би нь дуудлага сонсоогүй өнгөрөөчихсөн. Нэг яринаа тэгж байгаад.

3 comments:

E. Erhtsas said...

Бэлэг бариад ирдэг хөөрхөн сэтгэлтэй шавь байна даа :) Уг нь манайхан аштайхан юм хийдэг болсон байна лээ, манай гадаад найзууд Алтанговь шоколадыг захиж авахуулаад байдаг юм тэгсэн Монгол таньдаг бүсгүй их л голоод байна лээ амтыг нь, надад бол сайхан л шоколад байсан, сүүтэй нь бол бүр гоё. Үнэ өртөг нь гайгүй байсан ч манайхан өөрсдөө дотоодын бүтээгдэхүүнээ голоод хэрэглэхгүй л байх шиг санагддаг юм.

БМР said...

хоёр жилийн өмнө алтан говь шоколад хүн авчирч өгсөн, над шиг муугаа мэдэхгүй чихэр шоклад голдог хүнд бол таалагдаагүй ээ. одоо хоёрдох жилдээ таг дараад суучихсан байж л байна хэхэ,, энэ амт нь ямар бол

byambaa said...

neleed deehen idej bsn ni taalagdaagui ch, ene udaagiih dajgui l bsn.

dotroo bas amttai, amtgui gej bj magad te...