Sunday, January 24, 2016

Хөөрхөн

Сая хагас сайн өдөр бага зулзагатайгаа номын сан орж зээлсэн номоо өгчихөөд, дахин ном зээлээд харьж явахдаа хотын соёлын төвд нэг хөөрхөн арга хэмжээ зохиогдож байгаатай таараад.

Бага зулзага шууд л би зурж үзмээр байна гээд, ээж нь бас зүгээр суух дургүй юм болохоороо хажууд нь суугаад л зурав. Хэ хэ.

Зурав ч гэж дээ, өнгө өнгийн элсээр будаад явсан. Ингэж будахдаа цавуу түрхэж байгаад дээрээс нь элсээ цацаад л болно. Элсээ бэлдчихсэн тохиолдолд амархан байдаг гэнэ. Харин элсээ будганд оруулж өнгөтэй болгоход цаг их орно. Ажиллагаа ч ихтэй байдаг гэнэ.

Охин хүүхэд тул цэцэг сонгон будаж, би нь энэ жил бич жил гарч буй тул ийм сармагчин будав. Хэ хэ.
Царайлаг сармагчин болж уу? Цэцэг бол яриангүй царайлаг болсон. Хэ хэ.
Ийм өнгө өнгийн элс байсан. Бас л их цаг зарсан байгаа юм шүү. Тэр цаана цэцэг харагдаж байна аа даа. Тэрэн шиг цаанаас нь зураад бэлдээд тавчихсан байсан. Зурдаг хүн бол өөрөө зураад л, будаад л явчихдаг гэсэн.

Элс нь далайн элс гэнэ. Зүгээр элсээр ч хийж болох байх гэсэн. Том зулзага сонсчихоод элс будганд оруулж үзэх үү? гэсэн. Яана аа, хүүхдийн иймэрхүү сонирхлын төлөө за гэдэг уриатай манайх гэдэг айл нэг хэсэгтээ элсээр амьсгалах вий дээ. Хэ хэ. Зуны амралт болтол зай ч байна, мартах байгаа. Хэ хэ.

Шахдаг будагтай холиод бага зэргийн ус хийгээд, сайтар хутгаад, сайтар шүүгээд, сайтар хатаагаад гэж ярьсан багш нь.

Монголд байгаа ээждээ энэ тухай хэлэв. Учир нь ээж минь бас хичээл заахдаа ашигладаг тул би нь энд тэнд явахдаа сонирхол татсан хөөрхөн зүйл байвал зураг хөргийг нь их авна, тэрийгээ ээждээ хэлнэ, ээж минь сурсан мэдсэнээ цааш нь шавь нартаа хэлж зааж сургана. 

Үргэлж бусдад мэдсэн сурсанаа зааж байдаг хайртай ээжийн минь ажил үйлс үргэлж өөдрөг байг.

4 comments:

БМР said...

хөөх юун гоё юмбээ,, зуны амралтаар элсээр бялхах нь дээ ккк

би said...

Туршиж үзмээр санагдаж байх чинээ

Anonymous said...

ene arliin humuusiin yumhanaar yum hiideg ni taalagdaad bdiim. huurhun japanchlaad bgaam daa. huvaaltssand bayarlalaa. sonirholtoi yum.

byambaa said...

БМП: хэхэ, тэгэх л юм шиг байна. Мартаасай гэж бодоод л байж байна. хэхэ

БИ: бүх юм н ь бэлэн байж байвал нэг туршаад үзэхэд гоё л байх байх тэ. Элсээ шүүж мүүнэ гэхээр шууд залхуу хүрээд л.

Анон: өө эд чинь ёстой юмханаар юм хийгээд байдаг их сүрхий улс.