Sunday, January 31, 2016

Ойрдоо

Хань ижлийн минь хэлдгээр "буцалсан цай шиг амьдарч" байгаа. хэ хэ. Энэ нь нэг хошин шог дээр хэн нь юм бэ дээ, их л завгүй амьдарч байгаагаа зүйрлэн хэлсэн юм гэсэн.

Өглөө нь ажилдаа, үдээс хойш нь галт тэргэнд, орой нь Кобэд. Маргааш өглөө нь ажлаар Осакад. Ажлаа дуусгаад галт тэргэнд, хэд хэд дамжаад дахин галт тэргээр гэрийн зүг гэдэн годон. 2 сар бүтэн яг ийм өдрүүд үргэлжлэнэ.

Нэг бодлын их сайхан. Юм хум үзэж нүд тайлаад, шинэ зүйл сурч тархиа ажиллуулаад. Гэм нь жаахан ядраад, уруул амаар юм гарах нь төвөгтэй. Гэхдээ л би жилдээ нэг ингэж орж гарахдаа дуртай.

Намайг эзгүйд аав нь буцалсан цай шиг байна. Өглөө бага зулзагаа цэцэрлэгт нь өгчихөөд цаашаа ажилдаа. Орой нь цэцэрлэгийн тарах цагт амжиж зулзагаа очиж авна. Түрүү жилийн 4 сард шинэчлэгдсэн дүрмийн уршгаар аав нь өөрийнхөө ажлын тарсны дараагаар охиноо авах үед 1 цаг 30 минут сунгаж, түүнийхээ илүү цагаар хүүхдээ харуулсан төлбөр гэж сарын сүүлд төлнө. Энэ нь ганц оройн цагаар биш, өглөө бас эрт өгсөн гэж нэмэлт төлбөр төлнө. Үнэн тэнэг.

Энэ дүрмээ уг нь хүн ам цөөрөлт, төрөлт багасалт, залуу хүн амаа нэмэх, ажиллаж буй ээжүүдийг дэмжих, цэцэрлэгт орох гээд хүлээгээд дугаарлаад байгаа жаалуудыг цэцэрлэгт хамруулах зэрэг их л олон асуудлыг зохицуулах гэж гаргасан юм гэсэн.

Миний бодлоор бол энэ асуудал сайжрахгүй ээ, энэ дүрэм гарсан ч. Ээжүүд гэдэг чинь хүүхдээ цэцэрлэгт нь өгчихөөд их л олон зүйлийг амжуулдаг байхгүй юу? Энэ тухай энд тэнд яриа хийхдээ хэлээд л тавьчихаж байгаа, яадгийн. ккк

Тэгэхгүй ээжүүдийг улам л шахаад л, улам л завгүй болгочихож байгаа юм. Тэгэхээр чинь олон хүүхэдтэй болоё гэж бодохгүй л байх.

За за энэ япон улсын асуудал ч яахав, эх орны минь элдэв асуудал хэзээд нэг цэгцрэх бол? Сонгууль болох гээд их ядаргаатай байгаа сурагтай, нам зам гэдэггүй хүмүүсийг ажлыг нь тухтай хийлгэхгүй дарамтлаад.

Зарим нэг хүмүүс улаан цайм сонгуулийн ПР-аа нүүр номоор хийгээд. Нэг л их л ажлаа сайн хийдэг улс. Жаахан үнэмшил багатай санагдаад...

Гэснээс бас сонгууль болохоор л бас нэг ой тохиож байгаагаа санадаг юм байна. Мэддэг хүмүүс нь баяр хүргэнэ биз. Хэ хэ... Сүр тэмдэглэнэ ээ. Худлаа л дөө. Сүр тэмдэглэж чаддаггүй юм. Ккк

3 comments:

Piglet said...

Бм бас удалгүй цай буцалгаж хаячихаад л явах байх. Тэр болтол өөрөө жоохон буцалнаа. Амжилт!

БМР said...

пэээ ажил ихтэй байхдаа хоол ундаа сайн идэж уугаарай даа ядрав хэхэ

тэр дүрэм нээрээ хүүхэд төрүүлэхийн эсрэг зориулалттай л юм шиг байна шд. Энд бас ойрд төрөлт багассан, удахгүй японы хойноос орно гээл гарч байгаа харагддаг юм

byambaa said...

Piglet mini biye bodooroi, bas bioe chin turuud udaagui nyalhaaraa bgaa shu de.

BMP mini bayarlalaa. Korea er ni jpniig duuraij hugjdug gesen. jpn ni USA-g duuraidag. kkk