Friday, January 08, 2016

Ой минь тохиож буй жил

Блог бичиж эхлээд 10 дахь өвөлтэйгээ золгож байгаа юм билээ. 2007 оны 1 сард анхны бичлэгээ оруулж байж. Эхэндээ ч ихэвчлэн хуулан бичлэг байлаа. Энд тэндээс хэрэгтэй гэсэн зүйлээ хуулж оруулах, шүлэг дуу оруулах гээд л. Яваандаа өөрийн бодол санаагаа бичдэг болж, тэр нь улмаар сайжирч иржээ. Блог бичиж эхлээд нэлээд удсаны дараагаар ангийн минь мундаг охин
-Бичгийн чадвар чинь сайжирчээ, анх уншихад жаахан баригдмал байсан.
гэж урам өгч байлаа. Санаанаас гардаггүй юм.

Зорилго нь мундаг блогчдын бичлэгийг уншаад тэдэнтэй мөр зэрэгцэн алхах, монгол хэлнийхээ бичгийг чадварыг сайжруулах, үзсэн харсан, уншиж мэдсэн зүйлсээ монгол хүмүүстээ таниулах, ээж аавдаа очсон газрынхаа сонин сайхнаас хуваалцах, дуулгах гэх мэт.

За тэгээд их л бурсан бичлэг ч байна. Хувь хувьсгалын тухай ч их бичиж. Зураг хөрөг ч их оруулж, японы тухай л их бичигдсэн байна. Их гэдэг үгийг хэдэн ч удаа хэрэглчихэв ээ? Хэ хэ.

Хамгийн идэвхитэй, уйгагүй оролдсон зүйлийн минь нэг байна. Сүүлийн 10 жил энэ блог гээчтэй цуг байжээ.

Олон сайхан найзуудтай боллоо, хуучны мундаг блогчид харин таг чиг болсонд харамсмаар. Тэд бичээд явсан бол их л зүйл гарах байсан байхаа.

Олон олон уншигч маань бичлэгүүдээс минь санаа авч, ажил үйлс, ахуй амьдралдаа хэрэгжүүлсэн гэж найдаж байна. Зарим нэгээс нь баярлалаа, блогоо хааваа гэж урмын үг аваад хөөрнө гэж юүхэв.

Хамгийн гол нь өөрөө бичсэнийгээ эргэн харахад заримдаа инээд хүрнэ, өөрийгөө шоолно, хүмүүсээс ичнэ, хааяахан итгэл төрнө гээд л сайхан тал ихтэй шүү блог бичих нь. Хүний газар өнгөрүүлсэн 10 жилийн минь дурсамж нүдний өмнүүр жирэлзээд л. Цаашид дахин хэдэн жил энэ газар амьдрахаа мэдэхгүй ч, ямартай ч хожим хойно үр хүүхэддээ японд байхдаа ингэдэг байлаа, тэгдэг байлаа гэж хэлэх зүйлтэй байх юм болов уу даа.

Дээрээс нь өөрийгөө бас гайхаж л сууна. Яагаад залхууралгүй энэ олон жил блогоо таслалгүй бичиж чадсан байна аа? гэж.

За тэгээд ойгоо тэмдэглээд уугаад уугаад явна аа. Хэ хэ, худлаа худлаа. Ямар ч байсан таслалгүй бичихийг бодноо. 10 жил болчихлоо, одоо боллоо гэж ханалгүй, улам энэ блогт шунан дурлан бичнээ.

Нээрээ бас канды крашийг тоглоод дуусчихсан. Түрүү жил. Хэ хэ. Шөнийх нь байна бас, тэрийг тоглохоор тэр нэг хачин шар шувуу нь доошоо ойччихоод уур хүргээд, тэгээд тоглохгүй байгаа. Хэ хэ.

Сайхан завтай болсон хүн чинь оронд нь үсний боолтыг гялалзуулдаг болсон. Донтож байх шиг байна. Ккк. Манайхан зурагт үзээд л сууж байх хооронд нь нэхээд тавьчихдаг болсон. Ямартай ч утсаа дуустал нэг хэсэгтээ донтож нэхэх байх. Ядаргаанд орчилгүйхэн шиг нэхнээ, тэ.

Та нар минь ч бас блогоо бичих нь бичээд, унших нь уншаад яваарай, амжилт хүсье.

6 comments:

Meegaa said...

Iim surhii busgui shuu, 10 jil gedeg bas uigagui ih hodolmor shuu! za tsaashdaa ingeed saihan bicheed yavaarai!

БМР said...

ойн баярын мэндээ

би ч уг нь анх 2008 онд бичиж эхэлж байлаа. Их донтсоон донтсон, одоо харин бичих юм олдохгүй уншдаг л болсон доо.

Piglet said...

Ойн баярын мэнд! Ойн баяр хийвэл очноо хэхэ.
Мөн ч уйгагүй бичжээ. Мундаг байнаа, ийм л тууштай хүн хэзээд амжилтанд хүрнэ шүү дээ. Бичээд байгаарай, уншаад байя.

byambaa said...

Ta 3-taa bayarlalaa. Bainga manaihaar shagaij uram ugch bdagt.

Harin oigoo tohiolduulaad neeh huurhun sanaa olmoor l bdg, hehe.

BMP uu bas oloon jil bichij bgaam bna shd, urgeljluulerei. amjilt shusey.

би said...

Ёстой гоё блог шүү. Пост алдчих вий гэж байн байн шалгуулдаг гоё гэр шүү дээ. Ойн баярын мэнд ээ

byambaa said...

Би минь ээ баярлалаа.

Заримдаа ч бөөндөөд нэг дор олныг оруулчихдаг шүү хэхэ. Тэгэхээр түрүүлж бичсэнийг нь цөөн хүн уншдаг юм билээ.