Thursday, February 25, 2016

Ажлын байрны судалгаа

Дунд сургуульд ирээдүйд хийх сонирхолтой, одоогоор өөрийн сонирхож буй ажил мэргэжлийн талаар сурагчдаар өөрсдөөр нь судлуулдаг юм байна.

Том зулзага юу судлах вэ гээд л хэсэг тээнэглэзсэн. Ажлын байр хэр их байдаг? Цалин хөлс нь хэр юм? Эмэгтэй хүнд хэр нийцтэй ажлын байр вэ? гээд л их л олон зүйл л хараад байх шиг байсан.

Сүүлд нь болох үгүйг мэдэхгүй ч эмч мэргэжлийн тухай судлахаар болсон гэсэн. Ээж нь орж гаран ажилтай байсан тул тулж ажилласан ч үгүй. Өөрөө л нэг юм болгосон.

Тэгсэн хэд хоногийн дараагаар сургууль дээр нь төрөл бүрийн ажил мэргэжилтэй хүмүүсийг урьж яриа хийлгэсэн байсан. Сувилагч, цагдаа, цэцэрлэгийн багш, тогооч, барилгачин гэх мэт. Өөр ямар мэргэжлийн хүмүүс байсныг нь санахгүй байна.

Том зулзага сувилагчийн багт хамрагдаж яриаг нь сонссон гэсэн. Их сонирхолтой яриа болсон, хүн нь ч өөрөө ёстой сайхан хүн байсан гэсэн.

Их орой сувилагч болохоор шийдсэн гэнэ, хүнтэй сууж, хүүхэд гаргаад хэсэг байсныхаа дараагаар гэнэ. Ямар ч зүйлийг сурахад оройтохгүй гэдэг санааг сурагчдад өгсөн байсан. Зөв санагдсан. Байнга үглэдэг надаас нэг сонсох, тэс хөндлөнгийн хүнээс нэг сонсох чинь газар тэнгэр шиг ялгаатай гэж.

Хүүхэд болгон эрдэмтэн доктор болох албагүй, ажилчин анги гэж байж байж улс хөгждөг гэдгийг мэдрээд, боловсролынхоо агуулгад тусгачихсан байна.

За тэгээд ирээдүйд ямар мэргэжил эзэмшээд, ямар ажил хийгээд явах нь уу? Тэр үеийн тэнгэр л мэддэг байх даа...

3 comments:

БМР said...

сургалтынх нь арга барил их таалагдаад байгаа шд таны блогийг уншихаар. багаас нь зөв төлөвшүүлчихвэл бусад нь өөрөө л болгочихно дөө

byambaa said...

уг нь дажгүй, бас сул тал бий бий. хэхэ

Delgermaa Erka said...

харихн тийм ээ энэ их гоёынмаа
хүүхдүүдийг нээрээ үнэн хүмүүжүүлэхийнмаа
манай хүүхдүүд тоглох тоглоом ч байхгүй шү