Sunday, February 14, 2016

Хайрын баяр

юм байна шд, өнөөдөр чинь. Баярын мэнд.

Энд чёко-ны үйлдвэрүүд ганц баяждаг сар нь даа. Хүмүүс нээрээ ямар идэвхитэй худалдаж авдаг юм бэ?

Сүүлийн үед бүр найз охидууд хоорондоо өгдөг болсон шүү, өөрөө өөртөө шагнал урамшуулал болгоод үнэтэй тансаг чёко авдаг болсон шүү гээд л сурталчлаад байх юм. Тэрэнд нь хүмүүс итгээд л авах юм.

Дуртай зүйлийн минь нэг ч тэгж ч хошуурахгүй шүү л гэсэн. Хань ижилдээ авч өгөө ч үгүй. Завтай болохоороо сайхан дуртай хоолыг нь хийж өгөөд, хайртай шүү гэж нэг үнсэхэд л болчихно шүү дээ.

Тэгтэл харин том зулзага маань мэдээллийнхэнд тархиа угаалгачихсан байх юм аа. Тэгээд л хэлсэн чинь
-Мэдээд байна л даа ээж минь. Найз нөхөд тэгээд гүйлдээд байхаар бас огт хоосон байж болмооргүй байна шдээ.
гэж учирлахаар нь өрөвдөөд
-За за хэдэн хүнд өгөх гээд байгаа юм, эрэгтэй хүүхдэд байгаа юм уу? Дан охид юм уу гэж жаал байцаав. Далимд нь бас харж явдаг хөвгүүн байна уу? гэж тандаастай. Гатнуул ээж шүү лээ би чинь.

Бага зулзага одоохондоо цэцэрлэг болохоор амар сайхан л байна. Гэхдээ нэг өглөө цэцэрлэгтээ оччихоод урвайгаад л явчихав.
-Яасан бэ? Үр минь ээ.
-Коо-д өгөх захиагаа мартчихсан байна шд,
гээд нулимс нь цийлэгнээд бөөн юм болов. Өнөөх нь туяхаан гэж юүхэв мөртлөө хөөрхөн банди байдаг юм.

Ээж тэр өдөр нь яваад хэд хоног эзгүй байх тул унжгар үлдээж чадсангүй. Санд мэнд өнөөх захиаг нь авчирч зулзагынхаа гарт атгуулаад
-За тайвшрав уу? Одоо тэгээд гялс өгчих, ээж нь явлаа, ээжийнхээ эзгүйд хөөрхөн онц байж байгаарай гэж үнсэж үнсэж л гарч ирэв.

Охид оо гэж. Дурлал мурлал нь яасан ч эрт ирдэг юм. Тэгэхэд хөвгүүд гэж тоож байгаа ч юм алга, машин бариад л гүйлдээд цаана нь. Хэ хэ

Нүүр номоор л нэг авсан өгсөн бэлэгний зураг байна лээ тэ. Дуурайж муурайж намба алдчихгүйхэн өнгөрсөн шүү. Ккк.

Нас яваад намба суугаад байна дөө...

4 comments:

БМР said...

хэхэ

би бас зөрөөд үл тоомсорлогчдын нэг нь шд, энд 11.11 2.14 3.14 гээд шок чихэр зарагчид баяждаг байхөө, би лав зөрүүд хөдлөөд бүр хүнд өгдөгчгүй, манай хүн ч өгөхгүй амар шд. Идмээр санагдвал тэр үедээ идмээр байгаа юмаа л аваад идчихэд болно доо.

Нээрээ манайхан аягүй чухал том том баглаа цэцэг, зүгээр нэг шок биш тэрэн дээрээ нэмээд гоо сайхны юм хум гээд их том бэлэг өгөх юмаа тэ. Энэ жил том том бамбарууш их өгч байгаа юм байхаа нүүрномоор дүүрэн гайхуулсан л зурагнууд байна лээ ккк

byambaa said...

hehe. zuruud bsn ni deer. zarimdaa ch shaal demii zuild tarhia ugaalgachih geed bgaam shig sanagdaad har turuud bdiishd kkk. tegeed l zuruud zan hudluj bgaam.

beleg avah ch goy l doo te ug ni. hehe

БМР said...

тэр ч яалтчгүй гоё л доо кк

даанч санаа зовоод байдаг болхоос :р

Delgermaa Erka said...

би бол монголд шоколатны үйлдвэртэй болохымсан , чихэрний үйлдвэртэй болохымсан гэж мөрөөддөг