Friday, February 05, 2016

Оюутан ахуй цагийн минь амт

Оюутан ахуй цагтаа 100-гийн печень-р гол зогоодог байлаа. Өглөөд мэдээж гэрээсээ цайгаа уугаад гарна. Ингэхдээ цэвэр ус авч явна.  Тэгээд хичээл тараад номын санд сууж хооллоно. Тэр нь ихэвчлэн 100-гийн печень.

Нэлээд сүүлд пирошки авч иддэг болж билээ. Тухайн үед чинь оюутнуудад зориулсан гуанз бас ховор байсан ч юм уу, миний чадал муу ч байлаа.

Ер нь их гүргэр, өлөн зэлмэндүү, гэхдээ түүндээ гутардаггүй, ээж ааваасаа их юм шалдаггүй, хэрэглээ багатай, хамгийн гол нь сэтгэлээрээ баян, аз жаргалтай цаг үед байж дээ.

Гар утасгүй байлаа, нөөтбүүк ч мэдэхгүй, ээжийнхээ ажил дээр очиж бичгийн машинаар нь дипломын ажлаа шивж байлаа.

Тэгэхэд одооны оюутнуудыг хар? Жаргацан мангар бацаанууд. Хэ хэ. Боломж их байна, ганцхан өөрсдөөс нь шалтгаалах л үлдсэн.

За за хадуурахаасаа өмнө бичлэгээ дуусгая. Ойрын хэдэн жил идээгүй монгол печень идээд сайхан байлаа. Ажлаар ирсэн хүмүүс бэлэглэсэн юм. Би нь харьж явах галт тэргэнд үүнийг идсэн шигээ оюутан ахуй цагаа дурсав.

3 comments:

БМР said...

өдөржин хоосон яваад болоод л байдаг байсан юм даа кк нэгдүгээр курс эдртээ бол кк одоо бол жоохон удаан хоосон явбал салгалж чичрээд байдаг болсон байна лээ шд кк

би said...

Заримдаа хүүхдүүд юм нэххээр өөрөө яаж аав ээжээсээ арай хийж гуйдаг байсан хийгээд, ихэнхдээ санаа зовж өөрөө зохицуулдаг байснаа бодно.

Delgermaa Erka said...

хэний яанаагүй их л өлмөн зэлмүүн явдаг байжээ ..
одоо бол турах гэж хоолоо хасангуутаа унах гээд толгой эргээд
тэнэгтдэг болцон байналээ