Sunday, February 28, 2016

Чих нүд амралтаа эдлэж байна

Яасан гэхээр зурагтын антен тавиулаагүй байгаа. Тэгэхээр зурагт асаахгүй гэсэн үгээ дээ.

Ёстой чих нүд амраад сайхан байна шд. Хэ хэ. Оройд болсон болоогүй юм үзээд, унтах цаг оройтоод, хараа мараа чинь муудчихлаа бла бла гэж үглэх зүйлгүй надад сайхан байна аа.

Өглөөд ч гэсэн дээ мэдээ үзэхээр асаахаар л баахан л гэмт хэрэг, осол, улс төрчид нь ар гэрийнхнээ гомдоож араар нь тавьсан бла бла гэсэн мэдээ гараад байдаг байсан юм. Албатай юм шиг өөрөө асаачихаад уу? Муу зурагтаа ад үзээд л хэхэ.

Ашгүй хэд хоног сайхан ажлын садаа байхгүй амар л байна.

Гэхдээ баахан цаасан хайрцаг, ууттай юм аа харахаар бас л халшраад л сууж байна. Хаана нь гаргаж тавихаа мэддэггүй ээ. Ккк

Ингээд нэг газраа овоолоотой байвал бусад өрөө нь сайхан сэлүүхнээрээ л байх юм шиг байна. Ер нь элдвийн тавилга тавьж байна гээд умгар муу гэрээ бүр л умгар болгочихоод байдаг юм байна шд.

Том зулзага л зурагтаа үзэхийн хүслэн байна.
-Хэзээ антен тавиулах вэ?
-Болоогүй ээ, тэрийг чинь бас зүгээр тавиулчихгүй, бас л баахан гэрээ мэрээ, мөнгө цаас болно. Түр хүлээж бай, жаахан уужрахаараа тавиулахаас үр минь.
Ээж охин хоёрын хооронд иймэрхүү харилцан яриа хэд хонож байгаад болдог юм. Ккк

Сайхан ном унш, гэрээ цэвэрлэ бла бла гэж би нь бас хааяа тэсэхгүй үглэнэ ээ. Бага ангидаа овоо хөөрхөн ном уншаад байдаг байсан чинь, одоо тоо нь цөөрөөд, өөр зүйлд сатаараад байдаг болсон байна. Өсөж яваагийн нэг л шинж байх даа.

Антен тавиулчихвал бас NHK төлбөрөө төл гэж нэхэж ирээд амар заяа үзүүлдэггүй гэсэн. Гадаад хүмүүс байтугай япон хүмүүс өөрсдөө ч төлөхгүй байх тохиолдол их байдаг гэнэ. Доороо цоож моожтой байрнуудын айлууд ихэнх нь төлдөггүй гэсэн. Үүд хаалга нь шууд гадаахтай холбогдсон байрных, хувийн орон сууцныхан бол хөөрхийс тэгээд л төлдөг байх даа.

Би нь төлж үзсэн, бас л хөөрхөн хэдэн төгрөг төлнө. Сүүлдээ хаалгаа тайлж өгөхөө больсон. Хэ хэ. Хааяа гэнэдээд төлнөө төлнө, яаж зүгээр байхав.

Сүүлийн үед бүр албан ёсоор төлдөг болгох гэж хууль яригдаад байгаа сураг байсан. Монголд байрны мөнгө тушаахад автоматаар радиа, үндэсний тв гэж тушаадаг даа, тэрэн шиг.

Тэгэхээр энэ зурагт гээч зүйл нэг талдаа сайхан ч нөгөө талдаа бас л хэрэггүй эд шүү тээ. Зурагт үзэлгүй 15 хоночихлоо, болж л байна. Ямар ч байсан нэг сар гүрийх юм шүү. Антен тавиулах болоогүй ээ гэж.

Бас NHK төлбөр төл гэж ирвэл хаалга тайлж өгөхгүй юм шүү. Чадах нуу? Хүн чанар зулгаагаад хэцүү бас. Ккк

6 comments:

БМР said...

хөөх тэгээд төлөхгүй байж болдоггүй юмуу

Piglet said...

Манайх эхлээд ТВ-гүй байлаа, тэрийгээ хэлээд төлдөггүй байлаа. Дараа нь нэг төллөө, байнга төлвөл хэцүү санагдаад. Тэгсэн ажлын хүн маань манайх ТВ байхгүй, нүүж ирээд удаагүй, одоохондоо ТВ үзэхгүй байгаа гэх мэт хэлээд бай гэж заалгаад маш сайн хэрэгжүүлж байгаа хэхэ. Муухай л байх л даа. Гэхдээ л өчнөөн татвар төлдөг болохоор ганц ТВ дээр ингэж болно байх гэж хуулийн цоорхойг ашиглаад байгаа хэхэ.

peakfinder said...

Манайх энд анх нүүж ирээд зурагт авалгүй жил болсон. Одоо тэр үеийг бодохоор гоё санагддаг. Их л завтай болдог юм билээ. Тэр туршлагаасаа сураад гэх үү, одоо хагас бүтэн сайнаас бусад өдөр зурагтаа орой болтол асаадаггүй. Тайлбарлаад зуршил болгочихоор хүүхдүүд цаг болохоос амна зурагт асаая гэхээ больчихдог юм билээ. Манай энд ББС-ийн төлбөр бас өгдөг, яах аргагүй хамгийн их үздэг сувгуудтай болохоор нь өгөхгүй байя гэж бодож байсангүй.

byambaa said...

Bayarlalaa 3aa. :)

Tuluhgui bj bolno l doo, avyas heregtei hehe.

End bas l tatvaruud undur shuu te. zarimdaa ch tatvara tuluh gej l ajillaad bgaa yum shig sanagdaad bdiin shu te.

TV uzehgui bolohoor saihan l bna.
Tulburiin huvid ugtaa tuluud l yavah yostoi l doo. Amidral bas sanasnaar bolohgui ue zunduu bh yum. :)
Yostoi l huuliin tsorhoig l ashiglaad zugtaad bgaa yum bid.

peakfinder said...

Эдний ББС төлбөр гэхдээ тийм их бишээ. Ер нь тэр газраа тэтгэвэрт гартлаа амьдрах бол татвар төлөөд дааар үр шимийг нь үзэх л байх. Манайх шиг ирэх жил хаана байхаа мэддэггүй улсад чинь илүү зардал болчихдог талтай ккк.

Delgermaa Erka said...

хэхэхэхэх .... гоё л байнашт зурагт үзкү..
би бүр нэтээ таслуулаад зурагтаа таслуулаад утсаа таслуулаад мөнгө үрээд явж байхымсан гэж боддогоо