Wednesday, January 04, 2017

Амралтаараа 2

Цагаан сар тул хүүхдүүд их баяртай, сэтгэл хангалуун байдаг юм байна.

Жишээ нь манай хоёр зулзага энэ жил нэлээд хэдэн хүнээс цагаан сарын бэлэг авсан. Дугтуйтай мөнгө.
Дунд болон ахлах сургуулийн хүүхдүүдэд 3000-5000 иенийн ханштай өгдөг юм.Цэцэрлэгийн болон бага сургуулийнханд 1000-3000 иен.

Мэдээж хэлбэлзэнэ. Бага зулзага анх удаагаа 5000 иений дугтуйтай бэлэг авсан. Ээждээ хадгалуулсан. Ээж нь яг хадгална, эргээд буцааж өгнө гэж ам тангарагаа өгсөн.

Том зулзага бол хэн хэдийг өгсөн тухайгаа мэдэгдчихээд л өөрөө хадгална гэсэн.

-Ээжид мөнгөө өгөхгүй ээ, хаширсан хүн.

Үүнийг дүү нь сонсоод одоохондоо монгол хэлнийх нь үгийн санд хашрах гэдэг үг байхгүй болохоор мэдэхгүй л байна.

Дээрээс нь одоогоор ээжийнхээ улаан фен юм болохоор.

Дугтуй бол янз янзаараа байна. Зураг нь шүү дээ. Хэмжээ нь ихэвчлэн жижиг. Японд байдаг хүмүүс бол мэдэх байх. Мөн иенээ нугалахгүйгээр хийдэг гонзгой нарийн дугтуй ч байдаг юм билээ.
Охидод өгөх гэж байгаа бол нэг иймэрхүү зурагтай байх нь элбэг. Энэ бол зүгээр л нэг жишээ шүү. Би яг энэ хүүхэлдэйн киног гардаг жил худалдаж авч байлаа. Хэрэглэж дуусгаагүй байгаа юм байна. Ихэвчлэн бандитай айлаар хэссэн гэсэн үг. Хэ хэ.
За банди нарынх бол нэг иймэрхүү. Хүүхэлдэйн баатрын зурагтай нь их байдаг юм билээ. Хөвгүүдийн ертөнцийг одоогоор сайн мэдэхгүй учир. Хараад байх нь ээ бас л их өвөрмөц ертөнц юм билээ. Хэ хэ.

Ингэж өгөхдөө дугтуйн дээрээ тухайн хүүхдийнхээ нэрийг нь бичнэ. Заримдаа нэрийг нь бичээгүй тохиолдол ч байна.

Нэрийг нь бичээгүй уутыг аваад хадгалчихдаг юм. Хэ хэ. Дараа жил өөр айлын хүүхдэд өгөх хэрэг гарах үедээ хэрэглэх гэж. Бас заавал цагаан сар энэ тэр гэхгүй, хааяа хүүхдэд бэлэг өгөх, номын дэлгүүрээс ном худалдаж авах эрхийн каарт өгөх үедээ ашигладаг юм.

Надад ингэж хүүхдэдээ мөнгө өгөх нь их таалагддаг. Цагаан сараараа шүү дээ. Хүүхэд мөнгөө цуглуулж байгаад өөрт таалагдсан, авах гэж хүсч байсан зүйлээ л худалдаж авдаг болохоор.

Том зулзага нэг үүргэвч, нэг түрийвч авсан, одоогоор. Хэрэв ингэж мөнгө цуглаагүй бол би яагаад ч авч өгөхөөргүй үүргэвчийг өөрийнхөө мөнгөөр худалдаж авчихаад сэтгэл ханамж 100 хувь байна лээ.

Бага зулзага одоогоор ямар ч худалдаа хийгээгүй байна. Аниагийнхаа бараг хэрэглэдэггүй байсан монгол түрийвчийг өөрийн болгож аваад, түүндээ мөнгөө хийгээд бас л сэтгэл ханамж 100 хувь.

Ээж охидынхоо сэтгэл хангалуун инээмсэглэлийг хараад сэтгэл ханамж 100 хувь. Хэ хэ.  Үртэй хүний жаргалаа гэж...

3 comments:

  1. нэг их хэрэгтэй хэрэггүй бэлэг гэж байснаас мөнгө нь хамаагүй дээр байгаа юм даа. Хэд орчим настайд хэд орчмыг өгнө гэдгийг нь тогтоочихсон болохоор бүр амар юм байна.
    Одоо хүүтэй болж хөвгүүдийн ертөнцийг олж мэдэх хэрэгтэй болж дээ тэ ккк

    ReplyDelete
  2. Шинэ жилийн мэндээ! Танайд орж ирэхээр нээх сайхан гэрэл гэгээтэй болох юм :-). Сэтгэгдэл бичиж тэр бүр амждаггүй ч бичлэг болгоныг чинь рийдрээр уншаад л явдаг шүү.

    ReplyDelete
  3. Баярлалаа хоёр минь.

    БМР: тийм тэ, мөнгөнд дуртайг ч хэлэх үү? ккк
    хэхэ, тэр хөвгүүдийн ертөнцийг олж мэдэх үү байх уу гэдэг том асуудал шүү.

    Рeakfinder : Баярлалаа, өө бичихгүй ч гэсэн уншиж байдагт. Би я бас танайхаар байнга шагайдаг ч тэр бүр сэтгэгдэл бичиж амжихгүй ээ, уучлаарай.

    Гэгээлэг зүйл олж хараад бичихийг хичээх л юм, хичээнэ ээ.

    ReplyDelete