Thursday, January 05, 2017

Баярлалаа ба зорилт

Саяхан аяга халуун кофе хийж суугаад хуучин бичлэгүүдээ уншлаа.

Зарим нэг сэтгэгдлүүдийг эргэж харлаа. Сайхан урмын үгээр мялаасан нь их. Баярлаж явдаг шүү. Магадгүй уншигч олон та нарынхаа урмын үгээр өдий олон жил энэ блог гээчийг тасралтгүй бичиж байгаа байх.

Мэдээж дандаа магтуулна гэж юу байхав. Үе үе загнаад, шүүмжлээд, үг үсгийн алдааг минь засаад гардаг уншигч ч байна. Та нартаа ч баяралаа.

Энэ жил ч та нарынхаа урмын, шүүмжилсэн, эгдүүцсэн, загнасан зэрэг сэтгэгдлийг тэсэн ядан хүлээнгээ блогоо бичихээ амлаж байна.

Ямар том амлалт өгчихөв дөө. Хи хи.

Хоёрхон жишээ авах уу? Гол нь бичигдээд удаагүй, шинэхэн дээрээ байгаа сэтгэгдлүүд...

Нэгэн уншигч маань "ийм аугаа оронд амьдарч байж, үсний боолт моолт гэж аар саар юм ярьж бичиж сэтгэнэв дээ" гэж ээ.

Аар саархан зүйлээс л эхлэнэ шүү дээ. Жижиг зүйлсээ мэдэхгүй байж хэт том зүйл сэтгээд, ярихаар амжилтанд хүрэхгүй, буцаад жижиг рүүгээ орох хэрэг гарах бус уу?

Бас нэгэн уншигч "хань ижил гээд байх юм, хоёр нөхөртэй юм уу хаашаа юм. Зүгээр л хань гээч" гэсэн.

Хэ хэ. Энэ хоёр үгийг хамтад нь хэрэглэх тохиолдол их биз дээ?  Хоршоо үг. Ганц тоон дээр хэрэглэнэ. Юу билээ гэж бодоод нүүр номын нээлттэй бүлэгт орж асууж хүртэл үзлээ шүү дээ.

Мөн "би монгол хүн гэж цээжээ дэлдчихээд дандаа монголоо шүүмжлэх юм" гэж.

Нэг хэсэг их шүүмжилдэг байсаан. Сүүлийн үед больсон. Аль болох ялгаатай тал, сайн сайхан тал, төр засаг хараад байлгүй хэрэгжүүлчихэж болмоор тал зэргийг нь бичих гэж хичээдэг болсон. Санаа авах ганц нэг хүн санаа аваасай гэж.

Хоёрхон шижээ гээд гурвыг биччихлээ.

Гэх мэтээр блог нь миний мэдлэгт ихээхэн тус нэмэр болдог тул, эх хэлээрээ бичих чадвараа сайжруулахын тулд, бусад мундаг блогчидтой  мөр зэрэгцэн алхахын тулд гээд блогтоо хайртай шүү, бичээд байна аа...

 Бусад блогчид минь ч бичээд байгаарай, тэр бүр сэтгэгдэл бичиж амждаггүй ч уншаад л явдаг шүү.

5 comments:

  1. Хуучин ордог байсан блогуудаараа орж явна. Сонин байна шүү. Амжилт Бямбаа

    ReplyDelete
  2. хүүе Амараа ах минь сайн уу? Ямар сонин содон хүн манайхаар ороод ирэв ээ.

    Баярлалаа. Хичээнэ ээ.

    ReplyDelete
  3. таны эхний бичлэгүүдийг ч уншиж амжаагүй байгаа хэхэ

    ReplyDelete
  4. he he, amjuulaad unshaarai.

    ReplyDelete
  5. Намайг хар хүн гэж бичихээр та африк гаралтай хүнтэй суусан юм уу гээд байдаг ккк.

    ReplyDelete