Friday, January 13, 2017

Дахин нэг бүтээл

Тэсэхгүй цаг гаргаад сүлжээд тавьчихлаа. Угтаа хийх өөр ажил байгаад л байдаг юм.
Суурь нь сонингоороо. Анхны бүтээлээ хатуу цаасан суурьтай хийж байсан бол энэ удаагийн бүтээлээ ёроолоос нь эхлээд сонингийнхоо цаасаар сүлжсэн.
Нэгэнд нь хөглөрөөд байсан скочнуудаа хийв. Нэгэнд нь гялгар уут углаад 00-ын өрөөнд хогийн сав болгож тавив.

Бас л хараахан будаж амжаагүй байна. Нэг нартай сайхан өдөр дэлгүүр хэснэ дээ гэж бодоод л явна. Орж амждаггүй.

Юмхнаар юм хийх юмсан гэдэг санаатай болчихсон. Жаахан хатуудуу, барьц сайтай жижиг цаасан хайрцаг байвал хаяхгүй дотор нь янз бүрийн жижиг сажиг зүйл их хийнэ.

Нэг хэсэг лаазан хайрцаг их цуглуулдаг байлаа. Нүүж суухдаа зарим муудсаныг нь хаячихсан. Гол нь доторх хэрэгтэй хэрэггүй гэсэн зүйлээ янзлахдаа хаясан.

Бас архины шилийг гоё зүсч байгаад стакан хийсэн зураг нүүр номоор яваад байсан даа. Тэрийг хийж сурмаар байна аа. Хэ хэ. Монгол архиныхаа шилийг ганц нэгийг нь тэгж орхивол өвөрмөц бөгөөд эх орны минь бас нэгэн сурталчилгаа болох юм даа тэ. Судалнаа. Хи хи

Судалсан л даа, судалдаг л даа гэдэг үг моодонд ороод байгаа юм дагуу даа.

3 comments:

  1. Dajgui haragdjiinaa odoo aytaihan budagaar budval.

    ReplyDelete
  2. Сонингын ороолт чанга мөртлөө их олон давхарлагдаагүй байхаар ороовол их гоё болдог юм билээ.
    Би бас саяхан гоо сайхны ширээгээ цаасан хайрцгаар ангилж, тасалгаа гаргаж янзалсан. Их таалагдсан. Шууд л бөөн цэгцэнд ороод ирж байгаа юм чинь

    ReplyDelete
  3. Барималч: баярлалаа, нэг нартай сайхан өдөр будна аа.

    Би: өө яасан мундаг юм бэ. Блогтоо оруулж бай л даа. Харж суралцаж баймаар байх юм.

    ReplyDelete