Tuesday, March 28, 2017

Төгсөлтийн арга хэмжээ2

Зураг авалт арай хийж дуусаж тарцгаана.

Үдээс хойшхи арга хэмжээг цэвэр эцэг эхийн зөвлөл хариуцна. 2 сарын өмнөөс дугтуйтай зүйл гэр бүрт хүргүүлнэ. Дотор нь багш нарт бичиж өгөх мэндчилгээний цаас байна. Энэн нь зүгээр өнгийн хатуу цаас байсан. Наана нь бичгийн цаасан дээр хүүхдээрээ дурсамж мэндчилгээ бичүүлээд, өөрсдөө талархлын үгсээ бичээд, хүүхдээрээ багшийнх нь хөрөг зургийг зуруулаад, эцэг эх нь хүүхдийнхээ хөрөг зургийг зураад, өнөөх хатуу цаасан дээрээ наасан.

Буцаагаад эцэг эхийн зөвлөлд хураалгасан. Түүнийгээ төгсөлтийн арга хэмжээний хоёр хөтөлбөр дээр багш нартаа бас бус зүйлийн хамт бэлэглэдэг юм байна. Том зулзага дээр бас тэгж л байсан байх даа, мартчихаж. Бодвол эндээ бас ингээд л бичиж байсан байх. хэрэв блог бичиж эхэлсэн байсан бол шүү дээ.

2 цагт эхлэнэ, 1:30-с 1:50-ын хооронд ирээрэй гэж захина. Учир нь 2 цагт анги даасан хоёр багш, яслийн ангиас нь түрүү жил хүртэл дааж авсан тормогор нүдэт эрэгтэй багш нар хүрэлцэн ирэх тул.
Аливаа арга хэмжээ болох газраа нэг иймэрхүү маягаар чимэх нь их. Ягаан, цэнхэр цэцгийг хийж сурна гээд л бодоод яваа.

Нэрээ бичүүлээд суудлаа эзлэнэ. Суудлыг цаанаас нь зааж өгнө. Томчуудад цай, хүүхдүүдэд ундаа, багахан хэмжээний идэх юм тараана.
Энэ томчуудынх.
Энэ хүүхдүүдийнх. Бид хоолонд орчихсон байсан тул бараг идээгүй, ганц ганыг л илсэн. Харин орой нь их эрэлттэй байлаа. Дуусчихсан юм уу гэж асууж масуугаад л. Хэ хэ.

Нэг гэр бүлээс хэдэн хүн оролцох тухай асуугаад, мөнгийг нь хураана. Багш нарт өгөх цэцгийн баглаа гэх мэт бэлэгний мөнгийг хамтад нь хураана. Хань ижил, би, бага зулзага гээд 3 хүн ороход 2300 иен болсон. Хямдхан байгаа биз?

Цаг болоод багш нарыг орж ирэхэд алга ташилтаар угтана. Багш нар суудлаа эзлэнэ. Нэг дор суухгүй, гурав хуваагдаж сууна. Багшыгаа тойроод л эцэг эхүүд баярласан талархсанаа хэлнэ. Хүүхдүүд тоож байгаа ч зүйл алга, хоорондоо тоглоод шаагилдаад л байсан.

Талхаа идээд жаахан байж байтал хөгжөөнт тоглоом тоглосон. Их таалагдсан, дараа олуулаа бол ингэж тоглож болох юм байна гэж бодсон.

Эцэг эхийн төлөөлөл талархлын үг хэлсэн. Яслийн ангиас нь авахуулаад төгсөх хүртэлх үеийнх нь зургаар хийсэн видео бичлэг үзсэн. Зарим нэг ээж нусаа татаад л уйлаад суусан. Би малийгаад л суув. Ха ха.

Багш нар үг хэлсэн. Багш нарт бэлэгээ гардуулсан. Цэцгийн баглаа, тортой зүйл байсан. Хүүхдүүдийн өөрсдөө хийсэн талархлын альбом лав байгаа. Багш нар эргүүлээд хүүхдүүдэд бэлэг өгсөн. Тэр нь жижигхэн хөөрхөн нусны алчуур байсан.

За нэр иймэрхүү дэс дараалалтайгаар төгсөлтирйн арга хэмжээ болно. Би тараад шууд төгөлдөр хуур луугаа. Их л завгүй өдөр байлаа.

Маргааш бүтэн сайн өдөр, үд болтол унтах юм шүү гэж ярьсан улс л байлаа. Үд болтол унтаагүй л дээ. Ажлын өдрийг бодвол жаахан л орой боссон. Хи хи.

No comments:

Post a Comment