Thursday, March 09, 2017

Үдэлтийн зугаалга

Уламжлалт бичлэг.

Харин энэ удаад бага зулзага минь өөрөө үдүүлсэн. хэ хэ. Урд нь дандаа л үдэж гаргадаг байсан бол.

3-6 настангууд том автобусанд суугаад бөөнөөрөө шаагилдаад явах хөгжилтэй байдаг бололтой. Хэдэн өдрийн өмнөөс л ярьсан.

Өдрийн хоол бэнтогоо авч явсан. Энэ өдөр том зулзага бас сургууль нь төгсөлтийн арга хэмжээний бэлтгэлтэй гээд үдийн хоолгүй тул бэнтогоо хийж авч явсан. Амар, бараг аниа нь бэлдээд өгчихнө. Хэ хэ.

Янзан бүрийн урлаг болсон бэнто хийсэнгүй ээ. Тэгэх чадал ч байсангүй ээ. Бодвол япон ээж нар хийж өгч явуулсан байх аа, хараагүй болохоор хэлж мэдэхгүй л байна.

Энэ удаагийн зугаалга нь нисэх онгоцны буудал орж өнгөж хөөрөх, газардахыг хөрөх, нисдэг тэрэгний кабинд орж үзэх, гал командын машин зэрэгтэй танилцах гэсэн хөтөлбөртэй.

Бага зулзага бөөн баяр. Учир нь ээжийнх нь ажил онгоцны буудлын зүүн хэсэгт жижигхээн буланг эзэгнэнхэн байрладаг тул ээжтэйгээ таарна гэж баярлаад.

Гэм нь ээж нь үдээс өмнө гадуур ажилтай байдаг, дуусахаас нь өмнө амжаад очно доо гэж дотроо бодоод л явсан. Амжсаан. Ээжийгээ харчихаад л гараа даллаад, багш нар нь тонголзоод, ангийнхан нь тэрний ээж гэж шаагилдаад л.

Ингээд цэцэрлэг дэх сүүлийн зугаалга амжилттай өндөрлөв. Төгсөх өдөр ч ойртоод байдаг, уг хүн өөрөө төгсөнө, бага сургуульд элсэнэ, сурагч болно гэсэн ойлголт огтхон ч байхгүй эрхэлсэн л хүн байна.

Тэртэй тэргүй сургуульд ороод тоглох зав хомс болох тул тоглоод л явж байг гээд бид ч нэг их тоохгүй л байна. Хийх ажил нь тоглох л юм чинь. Хэ хэ.

Зурагтай бичлэг болгох гэсэн зураг байдаггүй ээ. Хи хи

No comments:

Post a Comment