Thursday, March 23, 2017

Төгсөх гээд л

Бага зулзага цэцэрлэгээ төгсөх нь ээ.

Цэцэрлэгээсээ өөрийн гэсэн өмчөө бага багаар гэр лүүгээ зөөж байна. Хэ хэ.

Байсхийгээд л цаасан бүтээл барьж ирнэ. Манай гэр гэж цаасны үйлдвэр шиг л байна.

Эртээд "Дурсамж" гэж бичээстэй томоо гэгч цаасан ууттай бүтээлээ авчирсан. Энэ дурсамж бүтээлийг гэхдээ жилд нэг удаа анги дэвшихдээ авчирдаг юм. Урдах жилүүдийн бүтээлийг зураг хөргийг нь авч хадгалаад бага багаар, нууцаар хаядаг гэж байгаа. Ганц нэгийг л үлдээнэ. Энэ удаагийхыг бас тэгнэ дээ. Хэ хэ.

Гардуулчихгүй л бол. Дээр нэг хийсэн бүтээлийг нь хаяж байгаад гардуулаад бөөн уйлаан майлаан, гомдол уучлал болсон хоёр бид хоёр чинь. Хи хи.
Энэ 3 сарын 3-нд болдог охидын баяраар ангидаа хийсэн бүтээл нь.
Бас л анги дээрээ зурсан бүтээл. яөөрийгөө зурсан гэсэн. Нүдээ ирмээд жаахан аальгүй зурсан байгаа юм аа бас. Хэ хэ.
Мөн ууттай солих хувцсаа авчирлаа.

Өдөр бүр төгсөлтийнхөө арга хэмжээнд бэлтгээд, дуугаа давтаж, хэлэг үгээ цээжлэж, алхаа шигшээгээ цэцлээд, төгсөлтийн гэрчилгээгээ хэрхэн яаж хүлээж авах, гараа хэр зэрэг өндөрт өргөж авах, хэрхэн мэхийж ёслох гээд л давтаад байгаа сурагтай.

Ингэж цэцэрлэгт байхаас нь нийгэмд гарахдаа хэрхэн эмх цэгцтэй байх тухай заах юм дөө. Гэртээ бол өөр, одоогоор эмх цэгц гээч зүйл хол л байна.

Төгсөлтийн арга хэмжээгээ амжилттай дуусгачихвал бид нэгэн том даваагаа давчих гээд л догдолсон улс байна.

Бүгдэд нь амжилт хүсье. Өөртөө бас амжилт хүсэв.

2 comments:

Mom of twins said...

Хөөрхөн юмаа. Би японд очихдоо анзаарсан зүйл гэвэл хүүхдүүд нь нээх хөөрхөн мэндлээд сурсан байх юм билээ. Бид ч бас хүүхдээ багаас нь хүнтэй зөв мэндэлж сургах хэрэгтэй юм шиг санагддаг.

Одоо тэгээд сургуульд орох уу

byambaa said...

tiim, end medlej surah gej zadag, doloo honogiin ayn ene ter bainga ornuuldeg.

tegne dee, endee surguulid orno.