Friday, March 31, 2017

Цэцэрлэг дэх сүүлийн өдөр

За өнөөдөр цэцэрлэг дэх сүүлийн өдөр нь. Төгсөлтийн баяр болоод өнгөрсөн хэдий ч үлдсэн хэд хоногтоо албандаа явж болдог. Төгсөлтийн баяраар цэцэрлэгийн албаа дуусгах ч хүүхэд байна.

Багшдаа өгнө гээд оригамигаар хийсэн бүтээлээсээ аваад явсан.

Энд хувиараа багш нарт бэлэг энэ тэр өгч бараг болдоггүй. Багш нар нь авч болдоггүй. Үгүй яахав нийтэд нь дунд нь набор энэ тэр өгвөл авах тохиолдол байна.

Эмч нар авдаггүй. Сонин. Хэ хэ. Нэг бодлын их амар. Тэртэй тэргүй бид төлбөрөө төлж байгаа, тэд цалингаа хангалттай авч байгаа болохоор.

Гадаад харилцаатай зэрэг гадагшаа харилцаа сайтай газрууд бол дунд нь монголоос авчирсан бэлэг энэ тэр гээд өгөхөөр авдаг юм сонирхоод.

Цэцэрлэгээ тарах үед нь багш нарт баярласан талархсанаа хэлээд л саллаа. За энд тэнд таардаг юм дөө жижигхэн газар болохоор. Бага зулзагыг минь 1 дүгээр ангид ороод зөндөө найзтай болоорой гээд л ихэнх багш нар нь.

Энд нээрээ хүүхдүүдээ онц сураарай гэж нэг их ерөөгөөд байдаггүй юм билээ. Зөндөө найзтай болоорой, сургуулийнхаа амьдралыг? хөгжөөнтэй сайхан өнгөрүүлээрэй гэж хүсэх, ерөөх нь элбэг.

Хэт багаас нь онц сураарай гээд байхаар тухайн хүүхдэдээ нэлээд дарамт болдог байж магад. Сэтгэл санааны хувьд.

Бас нэг ийм дуу байдаг юм. Бага зулзага яг одоогоор тэрийг л дуулаад яваад байгаа.
1 дүгээр ангид орохоороо
100 найзтай болох болов уу?
100 найзтайгаа хамтаар
Фүжи уулын орой дээр онигири идэх юм сан.
Онигири гэдэг нь будааны бөмбөглөг? гэх юм уу даа. Кинон дээр их гардаг даа. Хэ хэ.

Одоо хичээл эхэлтэл хэд хоног амарна. Ээжийн ажил нэмэгдэнэ. Сургуулийнхаа бэлтгэлийг хийнэ дээ...

No comments:

Post a Comment