Wednesday, November 26, 2008

Сурсан эрдмийг чинь би аваад үхчихгүй




Айхтар үг бичсэн шүү. Биднийг жаахан байхад ээж маань үглэдэг байсан, одоо үглэх хүн нь олдохгүй хамаатны ганц нэг бацаануудад үглэдэг сурагтай. Энд нэг эмээ байнаа, ганц охин нь дараа жил 60 хүрнэ гэхээр тэр эмээ хэдтэй болж таарах уу? Эд нар орой гэрлэдэг гэж бодохоор дор хаяж 80 гарсан байх ёстой. За тэр нас сүүдэр ч яахав, гол юмандаа ороё. Яасан гэхээр тэр эмээ юм нэхэхдээ мастер юм аа, бас эдний "kime komi" (kimekomi dolls-木目込人形)гэдэг хүүхэлдэйг тун чадварлаг хийх юм аа. Бүр үнэмлэхтэй гэсэн, энд ямар нэг юмны үнэмлэх энэ тэртэй бол түүнийгээ заах эрхтэй болдог юм уу даа. 7 хоногийн 3 өдөр нь "дамжаа" хичээллүүлдэг гэсэн. Би тэгж байгаад очиж заалгах санаатай. Материалаа захиалдаг гэсэн, тэхээр цаанаас нь модон хэв нь наах даавуу энэ тэртэйгээ ирдэг гэсэн. Тэгээд л хооронд нь эвлүүлж наагаад л янзан бүрийн хүүхэлдэйтэй болно гэсэн үг.

Эмээ маань жилд хэдэн ч оймс нэхдэг гэсэн бэ, тэрийгээ хүмүүст бэлэглээд л дуусдаг гэсэн. Надаа нэгийг өгсөн. Би 2 өдөр очиж заалгасан, оймсны өсгий нэхэх арга, өлмийг түгжих арга нь минийхээс шал ондоо гоё байсан тул. Холоос ирсэн нэг хүнд өөрийн нэхсэн оймсноосоо бэлэглээд амжсан. 2 ээждээ өгч явуулах гээд нэхээд тавьчихсан, цаана нь зөндөө хүн байгаад байдаг... Монголд бас оймс нэхэж өгөх ёстой нэг хүн бий, оймсоо авах өдрөө тэсэн ядан хүлээж байгаа байх даа, ямар ч байсан мартаагүй шүү гэдгээ хэлчихэе. Нэг найздаа ороолт нэхэж өгөхөөр болсон. Гэхдээ энэ жилдээ амжихгүй шүү хэ хэ.

За тэгээд миний сурсан оймс нэхэх эрдмийг энэ эмээ аваад үхэхгүй тул их баяртай байна өө, дээрээс нь тэр хүүхэлдэй хийх аргыг бас. Заалгаагүй байж олон юм ярьдаг гэнээ...
зураг1: Түрүү жилийнхтэй харьцуулаал хараарай, зураг2: Энэ жил охиндоо нэхэж өгсөн ороолт. Урд жилүүдэд нэхэж өгсөн ороолтуудыг маань шууд голсон.

Friday, November 21, 2008

Хирошимагийн зураг


















Зургийн дараалал жаахан алдагдчихаж.
  1. Тэр олон цаасан шувууг харж байгаа биз дээ. Анги хамт олноороо ирэхдээ хийж ирдэг гэсэн. Болоогүй ээ муу хүмүүс шатааж барьдаг болохоор ингэж шилэн хоргонд хийдэг болжээ.

Тэр дом 1915 оны 4 сард ашиглалтад орж байсан. Jan Letzel гэдэг чех хүн зураг схемийг нь гаргасан. Зүүн өмнө 160 метр, 580 метрийн өндөрт тэсэрсэн атомын бөмбөгдөлтөнд өртөж дотор нь байсан бүх хүн үхэж, дом өөрөө бүхэлдээ шатсан. Дэлхий дахинд атомын бөмбөгийн хор аюул, энх тайвныг сурталчлах зорилгоор 1996 онд ЮНЕСКО-н дэлхийн өвд бүртгэгдсэн.

Бөмбөг унахын өмнөх ба унасны дараах зураг

Тайлбар нь ч дараалалгүй болчихлоо...

Tuesday, November 18, 2008

Завтай бас завгүй

Будаа тарих нөр их хөдөлмөрийг 5хан өгүүлбэрт багтааж гурилдсандаа хүлцэл эрэе. Ганаа ажаа.Гэхдээ л сүүлийн үед юм хөгжөөд эртний тэр их гар ажиллагаа нь асар техникжээд байгаамаа. Ингээд өөрийгөө өмөөрдөгийн. ККК.
Амараа ахаа монгол ухаан чинь яаж ч нуугаад гараад ирэх юм дөө хааяа.

Бямбаа гэрт суугаад их залхуу болсон шүү. Хүн чинь завтай байх тусмаа залхуу болдог юм байна ш дээ. Урд нь ажлынхаа хажуугаар блогоо өдөр бүр бичээд л, юмаа нэхээд л, хань үр хүүхдээ халамжлаад л болоод байдаг байсан чинь. Одоо байхгүй ээ, нэг л мэдэхэд орой, нэг мэдсэн өглөө, нэг мэдсэн хуучин оноо үдэх дөхчихөж.

Гэхдээ бас зүгээр суугаагүй ээ. Овоо дарагдсан байсан юм нэхэх хобби маань дүрэлзээд эхэлсэн. Олон үгээр яахав дараа шууд зургийг нь үзүүлнээ.

Гэрээрээ Хирошима явж атомын бөмбөгдөлтөд өртсөн хоттой, музейтэй танилцсан. Сэтгэл санаа их сонин болдог юм билээ. Бас л олон үгээр яахав зураг үзүүлэмз.Гол зорилго нь жил бүр Хирошимад зохиогддог архины баярыг үзэх. Японы муж бүрээс шилдэг гэсэн архинууд нь цуглараад, тэрийг нь цугларсан хүмүүс үнэгүй ууна, мэдээж орохдоо 2000 хэдэн зуун иен төлнө. Ороход нь архины дугаарууд бүхий нэг цаас, нэг жижиг рүнк өгнө, тэгээд л тэр рүнкээрээ ууя гэсэн архиа сөгнүүлж аваад л уух юм билээ. Зарим нэг алдартай бөгөөд амттайнууд нь их оочер дараалалтай, оройхон тийшээ залуу хүмүүс, гадаад хүмүүс олноор цугларч харагдсан. Би бол тэр амт энэ тэрийг нь сайн мэдэхгүй л уугаад байсан, бүгд л нэг тийм чихэрлэг ч гэхэд хаашаа юм нэг тийм сонин амттай.

Гэрээрээ сүмогийн аялан тоглолтыг үзсэн. Тэр нь жинхэнэ барилдааныг нь үзсэнээс илүү юм уу гэж бодсон. Учир нь манай хүн бараг бүгдээс нь гарын үсгийг нь авсан, патераа татуулсан. Нэг юм хэлчихмээр санагдаад болдоггүй ээ, сүмочид зарим нь их зантай байдаг юм уу, угийн тийм реакцгүй юм уу бүү мэд амаа үдүүлчихсэн мэт бөхчүүд мэр сэр байдаг юм билээ. Миний ойлгосноор иймэрхүү аялан тоглолтууд нь тухайн нутгийн ард иргэдтэй инээж ханиаж, ярьж хөөрч япончууд нь өөрсдөө сонирхохоо болих аюул нүүрлээд байгаа үндэснийхээ спортыг ПРдах зорилготой юм гэсэн ш д.Сэтгэл гаргаад холоос үзэх гээд, дэмжих гээд ирж байхад нь дотроо дургүй байсан ч наанаа худлаа үнэн инээмсэглэл тодруулаад явж баймаар санагдсан шүү, сүмо найзтай хүмүүс нь уламжилж өгөөрэй, ккк.
Дээд зиндаанд барилддаг хэдэн монголчуудаа бол хаанаас нь харсан таниад байна лээ, харин шинээр гарч ирж байгаа монголчуудаа сайн танихгүй юм билээ. Гэхдээ зарим нэгийг нь "мах шөрмөсөөр" нь таниад байна лээ гэсэн үү ккк. Таргалсан ч арай л өөр байгаамаа цаанаа л нэг.
Ама-д хүмүүс их сайн байна лээ шүү. Япон хүүхнүүд уйлж ирээд л зургаа авахуулаад байх юм билээ. Ама хүүхдэд их хайртай юм уу даа, жаахан хүүхэд лүү гар нь сунаад л тэвэрч зургаа авахуулаад л ээж нар нь шууд л уйлаад л бөөн л юм болоод байсан. Гарын үсгээ их хөөрхөн зурсан гэж яанаа, их мундаг зурдаг гэж сонссон. За баахан Ама-г ПРдчихлаа.
Зарим нэг бөхчүүдийг нь "муулмаар" л байна ккк.
Үнэтэй билет авах хэрэггүй юм билээ. Манай хүн л лав суудал дээрээ ерөөсөө тогтоогүй, ийш тийш гүйж зураг хөрөг, гарын үсэг гээд.

Өөр чинь юу билээ байз...

Tuesday, November 04, 2008

Будааг хэрхэн тарьдаг тухай







Будааны талаар блог андууд маань нэлээд асуулт тавьсан байна. Чадлынхаа хэрээр хариулъя.



1. Хавар будааныхаа талбайг усаар дүүргээд үрсэлгээгээ суулгана. Бөөн мэлхий гүйгээд л намаг гэсэн үг.
2. Тэгээд л ус энэ тэрийг нь тааруулаад л хэрэндээ бас арчилдаг гэсэн. Охин бид 2 хураах хүртэл нь нэг ч очоогүй.
3. За тэгээд намар нь хураагаад авна. Ингэж хураахдаа шууд сүрэлнээс нь салгаад авчихдаг техникээр хураана.
4. Зурган дээрх цайруулагчид хийгээд, цагаан будаа гарч ирж байгаам.
Зурагны тайлбар:
3. Хураахын өмнөх будаа
2. Цайруулахын өмнөх будаа
1. Цайруулагч, цагаартал нь аажим аажмаар эргүүлээд байдаг юм билээ. Яг яаж цайруулаад байгааг чөтгөр бүү мэд.