Айхтар үг бичсэн шүү. Биднийг жаахан байхад ээж маань үглэдэг байсан, одоо үглэх хүн нь олдохгүй хамаатны ганц нэг бацаануудад үглэдэг сурагтай. Энд нэг эмээ байнаа, ганц охин нь дараа жил 60 хүрнэ гэхээр тэр эмээ хэдтэй болж таарах уу? Эд нар орой гэрлэдэг гэж бодохоор дор хаяж 80 гарсан байх ёстой. За тэр нас сүүдэр ч яахав, гол юмандаа ороё. Яасан гэхээр тэр эмээ юм нэхэхдээ мастер юм аа, бас эдний "kime komi" (kimekomi dolls-木目込人形)гэдэг хүүхэлдэйг тун чадварлаг хийх юм аа. Бүр үнэмлэхтэй гэсэн, энд ямар нэг юмны үнэмлэх энэ тэртэй бол түүнийгээ заах эрхтэй болдог юм уу даа. 7 хоногийн 3 өдөр нь "дамжаа" хичээллүүлдэг гэсэн. Би тэгж байгаад очиж заалгах санаатай. Материалаа захиалдаг гэсэн, тэхээр цаанаас нь модон хэв нь наах даавуу энэ тэртэйгээ ирдэг гэсэн. Тэгээд л хооронд нь эвлүүлж наагаад л янзан бүрийн хүүхэлдэйтэй болно гэсэн үг.
Эмээ маань жилд хэдэн ч оймс нэхдэг гэсэн бэ, тэрийгээ хүмүүст бэлэглээд л дуусдаг гэсэн. Надаа нэгийг өгсөн. Би 2 өдөр очиж заалгасан, оймсны өсгий нэхэх арга, өлмийг түгжих арга нь минийхээс шал ондоо гоё байсан тул. Холоос ирсэн нэг хүнд өөрийн нэхсэн оймсноосоо бэлэглээд амжсан. 2 ээждээ өгч явуулах гээд нэхээд тавьчихсан, цаана нь зөндөө хүн байгаад байдаг... Монголд бас оймс нэхэж өгөх ёстой нэг хүн бий, оймсоо авах өдрөө тэсэн ядан хүлээж байгаа байх даа, ямар ч байсан мартаагүй шүү гэдгээ хэлчихэе. Нэг найздаа ороолт нэхэж өгөхөөр болсон. Гэхдээ энэ жилдээ амжихгүй шүү хэ хэ.
За тэгээд миний сурсан оймс нэхэх эрдмийг энэ эмээ аваад үхэхгүй тул их баяртай байна өө, дээрээс нь тэр хүүхэлдэй хийх аргыг бас. Заалгаагүй байж олон юм ярьдаг гэнээ...
зураг1: Түрүү жилийнхтэй харьцуулаал хараарай, зураг2: Энэ жил охиндоо нэхэж өгсөн ороолт. Урд жилүүдэд нэхэж өгсөн ороолтуудыг маань шууд голсон.
би бол хүүхдүүддээ сайхан жигнэмэг хийж өгнөө л гэж боддог шд
ReplyDeleteтаны блог руу орохоор заримдаа юм нэхэж сурах хэрэгтэй ч юм шиг санагдаад байдын хэхэ
Би чамаар заалгуулна гээд л бодоод байгаа ш дээ. Хэ хэ
ReplyDeleteЁстой доо. Өөр юм бас сур. Сурсан болгоныг чинь би аваад үхчихгүй.
ReplyDeletePearle Deppsu: medeej jignemeg hiij uguh heregtei l dee. er ni hiij uguh yum bval bugdiig ni hiij uguh, bas hiilgej surgah.
ReplyDeleteZaya:tand zaaval zaaj ugnuu. mgld ochihooroo uulzana gej itgeltei bgaa.
Bumaa ah: teh, uur yum surnaa.
Шилэн оймсоор өнгөлдөр арга чинь их гоё юм бишүү. Ер нь шилэн трико чинь тун амархан урагддаг юм чинь нилээн том арчигч хийж болох байх. Угаалгын нунтаггүй бол бүүр л амар байх. Сайхан санаа байна, хэрэгжүүлнээ.
ReplyDeleteoimsni osgii neheh, olmii tugjih 2-g zaalgamaar bainaa, yah ve?
ReplyDeleteSain baina uu? Bi oims neheh gesiimaa. Urid ni ug ni nehej bsan l daa. Huuhed bhdaa l. Harin odoo yaj ehlehee ch meddeggui. Ta nadad tuslaach. badgaa.n@gmail.com hayrguu maildeh ch yum uu eswel blogtoo tawij tus bolno uu. Bi zuu utsaa beldeed huleej baiya.
ReplyDeleteBi sayhan ebay deerees huuheldei hiih nom olj harlaa.Daanch Japan hed deej. Yaj hiideg talaar harsan uzseneesee sonirhuulj bichbel yamar be?
ReplyDelete