Monday, December 01, 2008

Бидний дуу

Орой бүр NHK-р хүүхдийн нэвтрүүлгийн дараагаар хүүхдийн дуунаас нэг юм уу хоёр дуу гарна. Сард нэгээс хоёр дуу эсвэл гурав дөрвөн дууг өдөр өдрөөр ээлжилж явуулаад байх шиг. Тэр нь охин бид хоёрын япон хэлэнд багагүй тус болоод байгаам. Эхний 手紙(захиа)дууг охин маань дээр караокед дуулаад нэг япон өвөөг алмайруулаад орхисон. Их идэвхитэй нүдээ аньж энэ тэр яг л дуучин шиг дуундаа орж дуулсым. Ирэх хагас сайнд цэцэрлэгийх нь тайлан тоглолтоор ангийхан нь тоглох юм гэсэн. Охин минь ямар хөгжим дарсныг нь дараа хэлнээ.

Энэ дууны сосктой бацааныг охин бид 2 дагаж бүжиглэдэг юм. Үг нь нээх эгдүүтэй.

За энэ дуу болохоор дэлхийн олон хэлний тоог дуугаар илэрхийлвэл гэсэн утгатай. Миний мэдэхийн япон, англи, герман, турк, хятад хэлээр 1-7 хүртэл дуунд оруулж дуулаад байгаам. Охин маань хятад тоог нь цээжилчихсэн, хуучин ажлын нэг хятад хүүхэнтэй дараа уулзахаараа тоолж үзүүлнээ гэж байна лээ.

2 comments:

  1. Хүүхдийн дууны ая гэхээргүй хэцүү аялгуунууд байдаг юм байна.

    ReplyDelete
  2. Anonymous12:16 AM

    Сайн уу. Чиний блогын бичлэгүүд надад үнэхээр таалагддаг. Бараг жилийн өмнөөс эхлэж уншиж эхэлсэн ч, бичлэг үлдээдэггүй байсныг уучлаарай. Их сайхан бичлэгтэй шүү. Уран зохиолд их дуртай юм аа даа. Тэгвэл хааяа заваараа миний блогоор дайрч байгаараа. Уран зохиол талдаа юм уу даа. www.sienna.blog.banjig.net

    ReplyDelete