Будаа тарих нөр их хөдөлмөрийг 5хан өгүүлбэрт багтааж гурилдсандаа хүлцэл эрэе. Ганаа ажаа.Гэхдээ л сүүлийн үед юм хөгжөөд эртний тэр их гар ажиллагаа нь асар техникжээд байгаамаа. Ингээд өөрийгөө өмөөрдөгийн. ККК.
Амараа ахаа монгол ухаан чинь яаж ч нуугаад гараад ирэх юм дөө хааяа.
Бямбаа гэрт суугаад их залхуу болсон шүү. Хүн чинь завтай байх тусмаа залхуу болдог юм байна ш дээ. Урд нь ажлынхаа хажуугаар блогоо өдөр бүр бичээд л, юмаа нэхээд л, хань үр хүүхдээ халамжлаад л болоод байдаг байсан чинь. Одоо байхгүй ээ, нэг л мэдэхэд орой, нэг мэдсэн өглөө, нэг мэдсэн хуучин оноо үдэх дөхчихөж.
Гэхдээ бас зүгээр суугаагүй ээ. Овоо дарагдсан байсан юм нэхэх хобби маань дүрэлзээд эхэлсэн. Олон үгээр яахав дараа шууд зургийг нь үзүүлнээ.
Гэрээрээ Хирошима явж атомын бөмбөгдөлтөд өртсөн хоттой, музейтэй танилцсан. Сэтгэл санаа их сонин болдог юм билээ. Бас л олон үгээр яахав зураг үзүүлэмз.Гол зорилго нь жил бүр Хирошимад зохиогддог архины баярыг үзэх. Японы муж бүрээс шилдэг гэсэн архинууд нь цуглараад, тэрийг нь цугларсан хүмүүс үнэгүй ууна, мэдээж орохдоо 2000 хэдэн зуун иен төлнө. Ороход нь архины дугаарууд бүхий нэг цаас, нэг жижиг рүнк өгнө, тэгээд л тэр рүнкээрээ ууя гэсэн архиа сөгнүүлж аваад л уух юм билээ. Зарим нэг алдартай бөгөөд амттайнууд нь их оочер дараалалтай, оройхон тийшээ залуу хүмүүс, гадаад хүмүүс олноор цугларч харагдсан. Би бол тэр амт энэ тэрийг нь сайн мэдэхгүй л уугаад байсан, бүгд л нэг тийм чихэрлэг ч гэхэд хаашаа юм нэг тийм сонин амттай.
Гэрээрээ сүмогийн аялан тоглолтыг үзсэн. Тэр нь жинхэнэ барилдааныг нь үзсэнээс илүү юм уу гэж бодсон. Учир нь манай хүн бараг бүгдээс нь гарын үсгийг нь авсан, патераа татуулсан. Нэг юм хэлчихмээр санагдаад болдоггүй ээ, сүмочид зарим нь их зантай байдаг юм уу, угийн тийм реакцгүй юм уу бүү мэд амаа үдүүлчихсэн мэт бөхчүүд мэр сэр байдаг юм билээ. Миний ойлгосноор иймэрхүү аялан тоглолтууд нь тухайн нутгийн ард иргэдтэй инээж ханиаж, ярьж хөөрч япончууд нь өөрсдөө сонирхохоо болих аюул нүүрлээд байгаа үндэснийхээ спортыг ПРдах зорилготой юм гэсэн ш д.Сэтгэл гаргаад холоос үзэх гээд, дэмжих гээд ирж байхад нь дотроо дургүй байсан ч наанаа худлаа үнэн инээмсэглэл тодруулаад явж баймаар санагдсан шүү, сүмо найзтай хүмүүс нь уламжилж өгөөрэй, ккк.
Дээд зиндаанд барилддаг хэдэн монголчуудаа бол хаанаас нь харсан таниад байна лээ, харин шинээр гарч ирж байгаа монголчуудаа сайн танихгүй юм билээ. Гэхдээ зарим нэгийг нь "мах шөрмөсөөр" нь таниад байна лээ гэсэн үү ккк. Таргалсан ч арай л өөр байгаамаа цаанаа л нэг.
Ама-д хүмүүс их сайн байна лээ шүү. Япон хүүхнүүд уйлж ирээд л зургаа авахуулаад байх юм билээ. Ама хүүхдэд их хайртай юм уу даа, жаахан хүүхэд лүү гар нь сунаад л тэвэрч зургаа авахуулаад л ээж нар нь шууд л уйлаад л бөөн л юм болоод байсан. Гарын үсгээ их хөөрхөн зурсан гэж яанаа, их мундаг зурдаг гэж сонссон. За баахан Ама-г ПРдчихлаа.
Зарим нэг бөхчүүдийг нь "муулмаар" л байна ккк.
Үнэтэй билет авах хэрэггүй юм билээ. Манай хүн л лав суудал дээрээ ерөөсөө тогтоогүй, ийш тийш гүйж зураг хөрөг, гарын үсэг гээд.
Өөр чинь юу билээ байз...
Bi bas Amag busdaas n' iluu gej uzeed baigaa sh dee. Uramtai saihan barilddag shuu tee?
ReplyDeletemuulaad yahiin be.
ReplyDeleteSonin saihan ihtei baigaa yum baina.
Сайхан үйл явдлаар дүүрэн шинэ оноо угтаж байгаа юм байна.
ReplyDeleteomnoh bichlegee ch chi uneheer gurildsan baisan shuu, kkk.
ReplyDeleteИх гоё бичлэг болжээ. Тэр сумогийн бөхчүүдийг гарын үсэг мүсгийг тавихгүй биз???
ReplyDeleteneeren garyn usguudiig n oruulaach, hehe. zavtai busgui manaihaar shagaisand bayarlasan shoo kkk.
ReplyDeleteзураг хаана байна аа?
ReplyDelete