Friday, March 12, 2010

О.Дашбалбар

Танд эмгэнэл илэрхийлье, дэлхий дээр төрсөнд чинь
Тамын зовлон эдлэх ээлж ирсэнд чинь эмгэнэе
Амьдралын гашуун, егөөтэй инээмсэглэл таныг таалж
Аав ээжийн чинь үхэхийн зовлон хаа нэгтээ хүлээж буй
Хорвоо дээр хуурагдах гэж ирсэнд чинь эмгэнэе
Хорвоо дээр худлаа ярих гэж ирсэнд чинь эмгэнэе

Хорвоо дээр хоол идэх гэж ирсэнд чинь эмгэнэе
Хорвоо дээр цангах гэж ирсэнд чинь эмгэнэе
Хорвоо дээр хувцас өмсөх гэж ирсэнд чинь эмгэнэе
Хорвоо дээр янаг амрагтай болох гэж ирсэнд чинь эмгэнэе
Хорвоо дээр үр хүүхэдтэй болох гэж ирж буйд чинь
Хорвоо дээр нэр алдартай болох гэж буйд чинь эмгэнэе
Хорвоо дээр эрх мэдэлтэй болохоор ирж буйд чинь эмгэнэе
Хорвоо дээр эд баялагтай болох гэж төрсөнд чинь эмгэнэе
Хорвоо дээр хов живэнд хутгалдаж, гүтгүүлэх гэж төрсөнд чинь эмгэнэе
Хорвоо дээр өвгөрөх гэж ирж буйд чинь эмгэнэе
Өөрийн бус бусдын тусгал болох гэж төрсөнд чинь эмгэнэе
Өрх толгойлж үйлээ эдлэх он жилүүдэд чинь эмгэнэе
Өрөөл бусдад гоочлуулж, үхмээр санагдах үед чинь эмгэнэе
Өнө мөнхийн бус хорвоод дасах гэж ирсэнд чинь эмгэнэе
Уйтан амьдралд өвдөх гэж ирж буйд чинь эмгэнэе
Уйтгарт хорвоод айх гэж ирж буйд чинь эмгэнэе
уур хилэн чинь бадрах гэж ирж буйд чинь эмгэнэе
Үр хүүхэд санаснаар чинь явахгүй
Улс амьтан зүгээр байхад чинь оролдоно

6 comments:

  1. Үхэж буй хүнд баяр хүргэсэн шүлэг -iin esreg shuleg baihne.

    ReplyDelete
  2. Саарал:хэхэ, хэлж мэдкүүмдөө.

    ReplyDelete
  3. Танд баяр хүргэе, таалал төгсч байгаад чинь
    Тамын хорвоогоос хагацаж, амсхийх цаг чинь ирлээ...

    ...Танд баяр хүргэе, таалал төгсөж буйд чинь
    Танд баяр хүргэе, тамын зовлонгоос хагацсанд чинь
    Одоо та өвлийн хүйтнээс айх аюулгүй болжээ.
    Одоо та галын халуунаас айх аюулгүй болжээ.
    Одоо танд орох оронгүйн аюул үгүй болжээ.
    Орчлон ертөнц өнөөдрөөс таны гэр болно...

    Энэ ч гэгээрсэн хүний л хэлэх үг байхаа.

    ReplyDelete
  4. Үхэж буй хүнд баяр хүргэсэн шүлгээ бичсэний дараа эсрэгцүүлж энэ шүлгийг бичсэн байх.

    ReplyDelete
  5. Aimaar shuleg bna

    ReplyDelete
  6. энэ шүлэг монголын сонгомол яруу найрагт орсон уу

    ReplyDelete