Wednesday, September 01, 2010

Ном бас ном



За энэ монголоос авч ирсэн номнууд. Энд дөнгөж талых нь зургийг тавилаа. Талыг нь хүн уншаад өгье гээд гуйгаад авчихсан. Удахгүй ирэхээр нь зураг оруулнаа. Зурган дээрх номноос 2-г нь л уншаагүй байгаа. Нэг нь Фэн Шү, нөгөөх нь Эцэг эхийн ачлалыг хариулах гэгээн сургааль (талд нь хүртэл уншчихсан байгаан уг нь). Эхнийх нь номыг ээж минь унш гэж өгсийм, тэгсэн аав -Наадхыг чинь уншвал гэрийнхээ бүх юмыг гаргаж хаях болно. гэсэн хэхэ. Тэгээд гэртээ байгаа хэдхэн "новшоо" гаргаад хаячихвал хэцүүеэ гээд л барьж авахгүй тойроод гүйгээд байгаа. Нөгөөх номыг нь уншаад эхэлцэн, дотор нь эмэгтэй хүн бие давхар болсон тэр цагаас эхлээд л их л олон зовлонг туулдаг энэ тэр гээд л аймаар аймаар юм бичээстэй. Би дахиж төрөхгүйм шүү гэж ч бодох шиг...
Бусад номын талаар дараа хальт дурдамз.

PS: Зураг ингэж ороод байх юм, яаж байгаан болоо? Та нар минь толгойгоо гилжийлгэж байгаад харчаарай.

6 comments:

  1. nz n giljiijaagaad harsan chin goy nomnuud bna shdee.

    ReplyDelete
  2. Nom gesenees unshsan nomoo martahguin tuld bagadaa hutuldug baisan shigee Unshsan nomiin temdeglel hutuldiin biluu, he he.

    ReplyDelete
  3. Нээрэн гилжийж байгаад харлаа. ккк Зуун жилийн ганцаардал, Анна Каренина хоёрыг ойрдоодахиад уншмаар болоод... хатах нээ... монголоос надад хэн нэгэн нь гэнэт явуулдаг болоосой.

    ReplyDelete
  4. Тэр зурхайтай номыг манай ажлынхан авч ирээд, уншаад, ихэнх л таараад байх шиг байсан даа. Бие биенээ явуулаад...
    Хэ хэ хэ

    ReplyDelete
  5. ямар гоё номнууд вэ.. би ч бас баахан номтой ирсэн

    ReplyDelete
  6. Tolgoigoo geljiilgen baij unshsan ta buhendee bayarlalaa.

    ReplyDelete