Friday, September 10, 2010

Та битгий цухалд

Тайван байсан сэтгэлээ

Үертэй мөрөн шиг дэвэргэж

Тавиун сайхан магнайдаа

Үрчлээс татуулан барайлгаж

Та битгий цухалд

Жаахан хүрэн зүрх чинь

Хэмээ алдан цохилж

Жавар шиг хүйтэн үгээр

Хэн нэгнийг ташуурдаж

Та битгий цухалд

Догшин барс шиг омогшоод

Үйлийн дээдийг бүтээхгүй

Долгионт мөрөн шиг үерлээд

Үгийн сайныг сонсохгүй

Та битгий цухалд

Аливаа хүн цухалдахад

Алсын зам нарийсна

Уужим таван ханат ч

Умгар овоохой шиг бачуурна

Та битгий цухалд

Тэсгэм өвлийн хүйтэнд

зуны наран ээтэл

Тэнхэл алдсан биенд

Зааны хүч сэлбэтэл

Та битгий цухалдаа


Жич: хаа нэгтээгээс олж уншиж байсан юм, бас л зохиолчийг нь мэдэхгүй.

4 comments:

  1. яг цухалдаад сууж байтал ийм шүлэг уншуулсанд маш их баярлалаа. нээрэн л үнэн үг байна шүү.

    ReplyDelete
  2. Тийм дээ, уурлаад ажил бүтэх биш дээ.

    ReplyDelete
  3. Bi ch bas haaya ih tsuhaldanaa, tsuhaldahgui bna geheer neg l bolj uguhgui ue bhiimaa bas...

    ReplyDelete
  4. Яг цухалдах гэж байсанаа болилоо ш дээ.

    ReplyDelete