Thursday, November 25, 2010
Ойр зуур
Бага зэрэг хувийн юм бичнээ. Зулзага минь үржүүлэхийн хүрд цээжилж байгаа. Эндхийн бага сургууль бүгд тийм юм уу бүү мэд. Ямар ч байсан охины минь сургууль хүрдээ 1-с нь биш 5-ын хүрднээс эхэлж цээжлүүлсэн. Тэр нь уг тоо нь 5-р нэмэгдээд яваад байдаг тул хүүхдүүд цээжлэхэд амар байдаг гэнэ. Охин минь ч 5-ынхаа хүрдэнд дуртай. Хэ хэ. Гэх мэтээр хүүхдэд цээжлэхэд амар хялбараас нь эхэлдэг юм байна. Урд хойно нь оруулаад л. Хамгийн амархан нь 5, 2, 9-ийн хүрд бөгөөд хамгийн хэцүү нь 7, 8-ын хүрд гэж охин минь хэлсэн. Ийм карт өгдөг юм байна. Тэрийгээ эргүүлээд л дуржигануулаад байх нь тэр. Ээжийн оюутан цагийн нэгээхэн дурсамж нь бас ийм карт байдгийн. Энэ олон ханзыг цээжлэх аргаа олж ядаад ааваараа төмөр цагриг, хэрчсэн цаас бэлдүүлж аваад л бичиж өгнө. Тэгээд цээжилж байгаа нэртэй ханзтай цаасаа халтайтал нь аваад л явна. Яг цээжлээд байсан эсэх нь бас л эргэлзээтэй. Учир нь энд ирснийхээ дараа ном умшихад нил мэдэхгүй ханз болон үгтэй тулгараад нэг хэсэг ном барьж авахаас асар дөлдөг байсан. Одоо харин арай гайгүй, гэхдээ л...
Саяхан энэ аргаа сэргээх зорилготой 100 еэний дэлгүүрээс word card авч мэргэжлийн үг баахныг түүж бичсэн. Толгойдоо хийж амжаагүй л явна.Хийнэ гэсэн хэтийн зорилготой...
Subscribe to:
Post Comments (Atom)
Хүрдийг 5-н хүрдээс эхлүүлдэг харин зүгээр юм биш үү. Тээ
ReplyDeleteЗаяа: харин тийм. их зүгээр санагдсан, ойлгохдоо бага зэрэг удаан хүүхдүүд нэг их шантраад байхгүй цээжилдэг юм шиг санагдсан.
ReplyDeleteэнд 1-р ангид сурч байсан хүүхэд наана чинь очоод шууд япон сургуульд орвол яах бол. соёлын шоконд ороод хэлний бэрхшээл тулгараад сургууль мургуульд сурах дургүй болчих болуу? яах бол юу гэж бодож байна?
ReplyDelete