Thursday, November 25, 2010

Хувийн чанартай

Ойрд гэр орондоо бага зэрэг өөрчлөлт хийгээд. Өөрчлөлт гэж дээ, шинээр худалдаа хийсийн. Дараа жилийн 7 сараас японы өмнө нь хэрэглэгдэж байсан зурагтууд ашиглалтаас гарч дижитал системд шилжэнэ. Ингэж өөрчлөх тухайгаа миний мэдэхийн аль 5 жилийн өмнөөс л зарлаж ирсэн. Би ч тухайн үедээ хаа байсан 2011 он гэж бодож байсан ч тэр нь одоо хаяанд ирчихсэн явж байдаг. Тэгээд eco point гээч юм нь 12 сар гэхэд тал хувь болж буурна гэхээр нь хүү хаа гэхийн зуургүй нэг зурагт авчихлаа. Манай муу хуучныг бодвол бас л эд юм аа. Үзээд л суугаад баймаар, хайр төрөөд. Тэгсэн монголд бас хэдэн жилийн дараа гэчихвээ, одоо хэрэгдэж байгаа зурагтууд ашиглагдахаа байна гэж сонслоо, үнэн юм болов уу?

6 comments:

  1. yer ni zuragt uildverlel zogsongi baidald orson duuldsan shw

    ReplyDelete
  2. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  3. Ашиглахаа болих биш, дижитал системд шилжиx гээчээ. Шилжих хугацаанаас 5 жилийн өмнө буюу 2006 оноос эхлэн сурталчилж эхэлсэн. Би ч одоохондоо аваагүй л байгаа. Яг шилжих үед үнэ навс унах байх гээд хүлээгээд суугаад байгаа юм. Одоогийн байдлаар жапануудын 93 хувь нь аль хэдийн ТВ-ээ шинэчилсэн байна гэсэн. Дижиталийг аналоги руу хувиргадаг хувиргагч аваад хуучин ТВ-ээ үзэх болох хувилбар бас бий.

    ReplyDelete
  4. Гэгээн: тийм үү, магадгүй л юм.

    Саарал: за чиний хэлснээр засаад биччихлээ. ер нь би техник сайн мэдэхгүй, техник талаа нөхөр хариуцдын...
    аналогийг нь дижитал болгох антен авч тавих биш билүү?
    үнийн хувьд унаж магад л юм...

    ReplyDelete
  5. Манай нэг Япон бас нэг тиймэрхүү юм яриад байсан. Машины зурагтаа солих уу? машинаа солих уу? гэдгийг шийдэх гэж байгаа гэж ярьж байсан шүү.
    Манай энд тийм болох юм бол одоохондоо шинэ зурагт авалтгүй юм байна даа. Гэхдээ одоогоор сонссон юм алга, би л лав.

    ReplyDelete
  6. Энд бас улс даяараа дижитал руу шилжсэн. Манайх тэр Сааралын хэлээд байгаа хувиргагч төхөөрөмж аваад тавьчихсан, хуучин зурагтаараа л үзэж байгаа. Ирэх жилээс л зурагтаа шинэчлэх төлөвлөгөөтэй, мөнгийг нь жилийн төсөвтөө "суулгаж" өгөөд байгаа даа...

    ReplyDelete