Saturday, January 15, 2011
Домогт Ану хатан
Бэлгэнд авсан ном. Уншихад ч урамтай байлаа. Далимд нь их олон хатдынхаа нэрийг болон түүхийг дахин нэг сэргээлээ шүү дээ. Нуулгүй хэлэхэд зарим хатдын нэрийг Ч сонсоогүй явсан байна лээ дээ. За тэгээд сонсож, уншиж байсан ч тэр сонин сонин нэрийг цээжлэнэ гэдэг жаахан бэрхтэй санагдлаа. Өгөдэй хааны хатан Дөргөнө, Тулуйн хатан Сорхагтань, Гүюг хааны хатан Огул Хаймиш хатан, Хубулай хааны хатан Чимбай, гэх мэтээр монголын түүхэнд нэрээ мөнхөлсөн олон хатад байдаг байх нь.
Энэ номыг уншиж суухдаа 10 жилийнхээ нэгэн дурсамжийг эргэн санаад. Түүхийн хичээл дээр юм даг. Мандухай цэцэн хатны тухай түүхийг үзээд. Багш бидэнд Мандухай цэцэн хатны тухай түүхэн романыг унш гэж айлдсан юм. Би багшид асуугдаад самбарын өмнө багшийн дэргэд зогсоод л ярьж гарлаа даа. Тэгсэн багш
-Чи, ингэхэд роман яриад байна уу, түүх яриад байна уу? гэж авдын. Түүхэн романыг нь уншсан хүн чинь роман л ярьсан байх даа. Тэгээд эх орны алтан гурав авч уур хүрч байсан юм даг. Өөрийнх нь унш гэсэн номыг уншсан даг гээд л. Хэ хэ. Тухайн үед чинь хэдхэн номын хооронд л эргэлддэг байлаа ш дээ. Одооных шиг олон ном байсан ч биш, үгүй ээ байсан л байх л даа. 10 жилийн нусгай бацаанууд бид багшийнхаа хэлсэн номноос илүү гардаггүй байсан юм чинь.
Бас дээр үеийн хаадууд тэр олон хатан, татвар эм авахад хатдууд хоорондын өрсөлдөөн, гоо сайхнаа хадгалж үлдэх гэсэн нөр их хөдөлмөр, нөхрөө нэг өдөр ч гэсэн өөртэй нь цуг хонохыг хүссэн асар их тэвчээр гаргана гээд л уншсан чинь, одооны бидний хүүхнүүд их азтайм байна ш дээ, учир нь нөхрүүд нь нэг л хатантай. Хэ хэ.
Төрсний дараа хэрхэн гоо сайхнаа авч үлдэх гээд л үнэтэй сайхан зөвлөгөөнүүд байсан шүү. Тэдгээр нь түүхээсээ илүү таалагдсан шүү ККК.
Өө тийм, ганц нэг оныг андуурч урд хойно нь оруулж бичсэн алдаа байсан шүү, юу билээ гээд урд хуудсаа эргүүлж нэг харсан юм байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
хэхэ манай түүхийн багшийн хэн гэдэг бил ээ дээ содов л биш байх даа их яхир, их ч мэдлэгтэй тэр хэмжээгээр бидэнд их өндөр шаардлага тавьдаг багш байж билээ, гэхдээ би тэр багшаар дандаа ойд төөрсөн сармагчингаараа дуудуулна тэглээ гээд миний уур хүрч байгаагүй үнэн л юм чэн гэж боддог байлаа тэр багшдаа хайртай гэхэд ч хаашаен одоо хэр хүндэлж л явдаг
ReplyDeleteШүүдэрцэцэг дараа түүхэн ном бичихдээ анхаарах байхаа, түүхэн сэдэвт зохимжтой биш болов уу? гэмээр бичлэгийн хэлбэрээр бичсэн байсан.
ReplyDeleteМанай дээд сургуулийн түүхийн багш гэж 40 гаруй насны эмэгтэй багш орж байж билээ, өөрөө их хатаны шинжтэй ёстой аймар багш ордог байж билээ. Айхын эрхэнд өчнөөн юм унших гэж номын санд суудаг байваа.ккк
Төрсний дараа хэрхэн гоо сайхнаа авч үлдэх талаар бичээч хө
ReplyDeleteНайз охиндоо авч өгнө өө энэ номыг
ReplyDelete