Thursday, January 06, 2011

Шинэ оны мэнд буюу ...




Шинэ оны мэндийг оройтсон ч гэсэн хүргэж байна шүү.
Бидний амьдарч буй мужид ойрын хэдэн жил ороогүй цас 2хон өдөрт нэвсийтэл ороод. Цагаан сараа ээж аавдаа харьж, гэр бүлээрээ аялах гэж машинаараа, галт тэргээр, автобусаар гээд л замд гарсан хүмүүсийн төлөвлөгөөг тас нураасан агуу цас байлаа гэж. Бид ч бас бага зэргээр өртөөд авсан л даа. 3 цаг давхиад очдог газраа 6 цаг мөлхөж байж нэг юм хүрлээ. Яг биднийг өнгөрсний дараахнаас л эхлээд л бөглөрөөд эхэлсэн юм шиг байгаан, тэр айхтар түгжрэл нь. Зулзага болохоор цас ороосой гэж тэсэн ядан хүлээж байсан хүн болохоороо бөөн баяр, бушуухан шиг л бууж цасаараа тоглох гээд л, байн байн хэзээ хүрэх үү? хэдийд очих уу гээд шалгаагаад.
Энд тэнд зам бөглөрөөстэй, машинууд цасанд суугаастай, хоорондоо мөргөлдөөстэй байлаа. Тэрнийг нь зохицуулах гэж цагдаагийн албаныхан л хөөрхийс хар хүйтэнд цасан шуурганаар гадаа...
Улсын 9 дүгээр зам гэж байдын. Тэнд 1000 машиныг хамарсан их түгжрэл гарсан гэнэ. Манай эндхийн Дайсэн гэдэг хайрханд нэлээд хэдэн хүн осолдож диваажингийн оронд очсон гэнэ.
Түгжирсэн бүх машиныг хөдөлгөж хэвийн байдалд оруулахад 2 өдөр зарцуулсан бөгөөд нэлээд хэсэг хүмүүс машиндаа шинэ оноо угтаж, зарим нэг хүмүүс галт тэргэнд суугаагаараа хоносон гэж сонин хэвлэл дээр бичсэн байна лээ. Энэ тухай орон даяар цацагдаж таньдаг найз нөхөд бидэнд санаа нь зовж мэнд мэдээд л. Цасны ачаар ойрд холбогдоогүй байсан танилуудтайгаа холбогдож буу халлаа шүү дээ.
Одоо ч тэр цас ороод л байна. Муухай усархаг цасыг ч хэлэх үү? гутал хувцас нороод л тиймхэн л байна шүү гэж.
Зураг: Энэ дөнгөж өглөө нь цас орж эхэлж байгаа нь.

2 comments:

  1. Шинэ оны мэнд. Энэ жил, Ази, Европ, Хойд Америк гээд л их олон газар хүмүүс цасанд боогдож, буудлын хүйтэн шалан дээр баярлаж таарлаа. Зарим газар үер болоод л. Дэлхийн цаг агаар ер нь юу болоод байна?

    ReplyDelete
  2. Дeстини : harin tiim yum shig bna shuu,manai odoo ch tsas ue ue nevsiitel orood l bna.

    ReplyDelete