Thursday, May 05, 2011
Живх
За энэ живхний ачаар их л ажил амжуулж байна дөө. Даавуу угаана гэж гүйхгүй, амар юм. Том зулзагыг төрж байхад чинь сургуулиа дөнгөж төгсөж байсан улс санхүү тал дээр бэл бэнчин муутай, бас тэр живх чинь монголд ховор нэлээд үнэтэй байлаа шүү дээ. Одоо ч бас л үнэтэй л юм шиг байна лээ, харин төрөл нь олширсон сураг дуулдсан. Том зулзага анхнаасаа хэрэглээгүйм болохоор хааяа нэг хэрэглэхээр гуя өвдөөд гээд дургүй байсан юм.
Харин жижиг зулзага өдрийн хэд ч сольж байна бүү мэд, 3 төрлийг хэрэглэж үзлээ. Хамгийн зүгээр санагдсан нь Merries. Материал нь их зөөлөн санагдсан. Харин энэ Pampers ширүүндүү бас хув хуурай байдаггүй л юм билээ. 3 дахь нь Гэнки гэдэг живх, зургийг нь авч амжилгүй дуусгачихаж.
Ээж аавын минь үед их л хэцүү байсан гэсэн. Өвөл орой ажлаа тарчаад цэцэрлэгээс нь аваад ирнэ, гэр хүйтэн, угаасан даавуу, шээстэй гудас нь хатаагүй гээд л хөөрхий муу ээж аав минь зүдэрдэг байсан гэнэ лээ. Хадмууд нойтон даавууг нь хатаах гээд л гэдсэндээ ороогоод л унтдаг байсан гэсэн.
Тэхэд бид бол хажууд нь жаргалтай мангар бацаанууд өө гэж, хэхэ.
Өө тийм, нэг юм мэдэж авлаа шдээ. Шээгээд баагаад энэ живх чинь норчихоороо тэр гадна талых нь шар зураасууд нь ногоон, цэнхэр энэ тэр болж өөрчлөгддөгийм байна. Эд мэдэхгүй хүн эдийн нэр гутаанаа гэдэг шиг эхэндээ мэдэхгүй тэмтэрч үзээд л байсан чинь. Ирээдүйд ээж аав болох хүмүүс мэдүүштэй л юмны нэг.
Subscribe to:
Post Comments (Atom)
hi uuruu jpni haana amidardag hun be? bi tokyod, odoo 2dohoo turuuleh geed l bj bna, jil hagasiin umnu anhanihiga turuuled hehe,
ReplyDeletenaad jivhnuud bol yostoi huuhdiin onjogonii aris aliig ni taalj bna terniig ni l ih heregleh yum bile de, tomrood irvel bugsni aris ni behjij zuzaaraad hehe aliig ni ch hergelsen yalgagui sanagdsan, nyalh uyed ni pampers l ih hergeldeg bsan merries umsulher l bugs ni ulaachad bdag bla, pampers bolhor turud l hergelsen bolhor zuv zuger l bdag, harin naiz nar bugs merries hergeldeg bjiile,
ter zuraasig n medmeeriin bn, mamatai boloh geseer btal martchihgui bol gsn hehe.
ReplyDeleteохиноо 2 нас хүртэл нь хэрэглэж байна, хамгийн сайн нь мэррис санагдсан. дараа нь моони их зүгээр. памперс бол монголд номер нэг байдгаас японд бол биш юм билээ, монголд зардагаас шал өөршдээ, нарийхан салтаатай шээс дороо бөөгнөрөөд байдаг их сонин. хүүхдээ томрох хэрээр чанартайг нь гэхэсээ илүү дуртай баатрууд нь байгааг нь авч хэрэглэж байнадөө.
ReplyDeleteих хөөрхөн блог байна
ReplyDeleteшинэхэн ээжид хөөрхөн хүүхэдтэй болсонд нь баяр хүргье
анх удаа блогд нь зочилж байна
хэрэг болж магад миний блогоор ороод гараарай
luckylife.gblog.mn
Hi, Merries ih sain shde. Er ni huurai l bailgadag yum. Bugdiig ni hereglej uzsen merries-dee unench
ReplyDeleteАмар юм даа даавуу угаахгүй, тээ
ReplyDeleteHi,busguichuudee Mongold Merries-g zardag delguur baidag bolov yy? 6-n sard ohinoo avaad Mongol yavah gesen um.Minii ohin bas ene Merries-s uur jivh heregleheer bugs ni ylaagaad baidag um,bas myaraa ihtei bolohoor uur hatyy jivh holgood baih shig baidag um.Baahan jivh chireed yavahaar achaanii nemer boldog bolov yy gej sanaa zovood.Bayarlalaa.
ReplyDeleteBayarlalaa xeregtei medeelel bainaaa. tegexeer merries xamgiin dajgui yum bn gej oilgoloo zuw uu xexe
ReplyDeletemerries japan-s oor orond bga gej naidahaas
ReplyDeleteOhiniig mini torohod bas shuud l pampers hereglej bsn, gehdee bid l merries-g hereglej ehleed l shutcheed bgaan. mgl geh met busad orond zarj buig ni sain medkuu bnaoo.
ReplyDelete