Saturday, May 14, 2011

Хурдан юм аа

Хүүхэд ч хурдан юм аа, нэг мэдсэн 2 сар хүрчиж. Томыгоо анх хурдан 1 сар хүрээсэй, хурдан 6 сар хүрээсэй гээд л хүлээгээд л байдаг байсан бол одоо нэг их хурдан гэж хүлээхгүй байна өө. Бодвол ийм хөөрхөн, сүү үнэртсэн үе нь нүд ирмэхийн зуур өнгөрдгийг мэддэг болсонтой холбоотой байх өө.

Ярихаар өөдөөс малийгаад инээдэг болж байна. Бас бүр илэрхий аан уун гээд яриад байдаг болж байна. Харц нь тогтоод юмыг их л нухацтай хардаг болж байна. Ээжийгээ дагуулаад хардаг болж байна. гээд л эрдмүүдээ эхнээс нь сурч байна.
Ёстой хөөрхөн юм аа. Ээж аав аниа гурав тойрч суугаад л өхөөрдөөд өхөөрдөөд ханахгүй л байгаам.

Энд халаад, гадуур зугаалаад л сайхан байнаа. Удахгүй бүгчим халуун нь эхэлнэ гэж бодохоос яаая...

Хотын захиргааны эрүүл мэндийн албанаас хүн ирж нярайн байр байдалтай танилцдаг юм байна. Баахан асуулт асуугаад л тэмдэглээд байна лээ. Асуултууд нь
-Өдөр бүр усанд оруулж байгаа биз дээ?
-Дан хөхөөрөө юу? Эсвэл нэмэлт хүүхдийн сүүгээр угждаг уу?
-Аав нь хүүхдээ асрахад хэр идэвхитэй оролцдог вэ? Япон аавууд зарим нь их идэвхи санаачлага муутайгаас ээжүүд их стрессддэг гэж сонсож байсан юм. Мөн сүүлийн үед хүүхдийн асаргаа хүмүүжилд аавуудын оролцоог нэмэгдүүлэх тал дээр их анхаардаг болоод байгаан. Учир нь төрөлт багасаж хүн ам нь өндөр настангууд зонхилдог болсонтой холбоотой гэсэн.
-Ээжийн бие хэр тэнхэрч байна. Хоолны дуршил хэр байна? Нойр дутуу зэргээс болоод ядарч байгаа зүйл байна уу?
-Доошоо юм гарахгүй байгаа биз дээ?
гэх мэт асуулт байсан.

Дээрээс нь хэдэн сартайд нь хаана очиж ямар вакцин хийлгэх, хэдэн сартайд нь яслид оруулж болдог, бүр зайлшгүй хэрэгцээ гарвал түр хугацаагаар хүүхдийг нь харж өгдөг тийм тийм газар тэнд энд байдаг гэх мэтээр их хэрэгтэй мэдээлэл өгдөг юм билээ. Яаралтай үед мэдээлэл авах соронз бүхий утасны дугаар өгсөн, Түүнийгээ хөргөгч зэрэг нүдэнд ил харагдах газар наагаарай гэсэн. Тийшээ нь утасдаж сандарсан үедээ зөвлөгөө авах, нэг бол хаана очиж үзүүлэх зэргээ асуудаг гэсэн.

Мөн хүүхдэдээ нэмэлт хоол өгөх, ээжийн зөв хооллолт зэргийн талаар ямарваа нэгэн асуудал гарвал нэрэлхэлгүй утасдаарай, утсаар үнэгүй зөвлөгөө өгдөг гээд л нэг өдөр баахан л юм ярьсан.

Бас хүүхдийн жинг үзээд өсөлт хэвийн явагдаж байгаа эсэхийг тайлбарлаж өгсөн. 1 нас хүртлээ хүүхдийн тархи 70 хувь хүртлээ томорч хөгждөг учир хүүхэдтэйгээ сайн ярьж байх хэрэгтэй гэсэн.

7 comments:

  1. Um hogjson gazar oor umaa ;)

    jaahan huuhed ohoordom, uneheer hair hurem um bilee. hed honog duugiinhee huuhdiig harahdaa medersen...

    ReplyDelete
  2. video bichleg sain hiij baihgui bol daraa ni baga baisan ueyiig ni martchihdag yum

    ReplyDelete
  3. Удахгүй хэргийн эзэн болох нь ээ, нээрээ ямар хурдан юм бэ? тээ,
    Үйлчилгээ, энэ тэр нь сайхан юмаа. Энд нэвтрүүлээд авмаар юм их юмаа.

    ReplyDelete
  4. Byanbagadaa dahin bayar hurgeye.
    bichleg burees ni gerel gegee, suu unertdeg boljee, unshihad saihan bn, nyalh huuhed neeree shidtei yumaa.

    ReplyDelete
  5. нээрээ л хөөрхөн сүү үнэртсэн үе нь энэ юм байна шд. болж өгвөл зав гаргаад блогоо бичиж байнаа. том болохоор нь яажийснаа мартчих байх да.

    ReplyDelete
  6. хүүе л дээ ойрд блог шагайгаагүй санаандгүй ороод ирсэн шинэ маамуутай болцым байшдээ, зуа томоос том баяр хүргэе

    ReplyDelete
  7. Bugdeerend ni bayarlalaa. jaahan huuhed uneeriin id shidtei shuu, ooriin erhgui hair, ineemseglel undarch bgam chin.

    ReplyDelete