Friday, January 13, 2012

Будаа идчихмээр

Блогчин Нараагийн бичлэгийг уншаад охиныхоо сургуулийн талаар ганц нэг бичлэг оруулах юм байна шүү гэж бодоод л яваад байдаг юм, харин нэг л нөхцөл нь бүрдэж өгөхгүй байлаа. Нэг дор бүгдийг нь оруулж амжихгүй тул нэг нэгээр нь бичье. Мөн бага сургуулийн тухай бичнэ, дунд болон ахлах сургууль нь бас нэлээд өвөрмөц ертөнц гэсэн. Тэгээд ч очиж нүдээр харсан зэрэг мэдээллээр хомс болно.


Ерөнхий ойлголт: Японы бага сургууль 1-6 анги гэж байна. Хүн амын нягтралаас хамаарч бүлгийн тоо ондоо. Охины сургууль болохоор энэ хотдоо 2т орох учир 3-р анги нь 3 бүлэгтэй. Бусад ангиудыг сайн мэдэхгүй байна. Гэхдээ 1-р анги нь 4 бүлэгтэй гэсэн. Эд нар ангиа 3а, 3б гэдэггүй, 3-ын1, 3-ын 2 гэж дууддаг юм билээ. Бүр хөдөө тосгодоор нь бүхэл бүтэн нэг сургуулийн сурагчдын тоо нь 30 хэдхэн тоотой сургууль ч байдаг юм билээ. Би түрүү жил 12 сард очиж монголоо сурталчилсан сургууль гэхэд л 1-6 анги нийлээд л 34хөн сурагчтай байсан. Энэ нь оршин суугчдынх нь хот руу нүүх явдалтай холбоотой гэсэн.
Би охиныхоо ярианаас мөн өөрөө очиж байсан сургуулиудыг нь хараад үнэндээ атаархдаг. Материаллаг бааз үнэн хангалттай. Мөн дэг жаяг ч нарийн. Дөнгөж ирсэн хүмүүст бол эхэндээ ядаргаатай санагддаг юм билээ. Дасаад ирэхээр их зохион байгуулалт сайтай санагддаг.

Таалагддаг зүйлс1
: Гэртэйгээ хамгийн ойрхон сургуульд явна. (Манайд ч нэлээд хэдэн жилийн өмнө ийм байсан. харин сүүлийн үед сургуулийн чанар, багш нарын ур чавдар бас бус өөр шалтгаанаар гэрээсээ хол сургуульд орох нь ихэссэн)
Ойрхон гэртэй 7-8 хүүхдүүдийг нэг бүлэг болгоно. Ингэхдээ 1-6-р ангийн бүх хүүхдээс бүрдүүлнэ. 6-р ангийн хүүхдийг ахлагчаар нь сонгоно. Тэгээд тэрнээс доош ангийн нэг хүүхдийг орлогчоор томилно. Орлогчийн үүрэг мэдээж ойлгомжтой. Орлогчийг ямар нэгэн шалтгаанаар сургуульд явахгүй тохиолдолд ахлана. Ингэж бүлэг болгох нь ямар ач холбогдолтой вэ гэхээр өглөө сургуульдаа явахаар 7:30-д гадаа бүлгээрээ цуглаад хамгийн том буюу ахлагч нь хамгийн урд, удаах том нь хамгийн ард энэ 2-ын дунд жижгүүдээ оруулаад нэг шугам болж алхана. Ээж аав нь хүргэж өгнө гэсэн ойлголт байхгүй. Хичээл тарах үед ангиудын цагийн хуваарь өөр өөр учраас өглөө тэр болгон өглөөний бүлгээрээ хамт тарцгаах нь ховор ч сардаа нэг удаа цугтаа тарцгаагаад байх шиг байдаг юм.

Гэхмэтчилэн оруулнаа.

Нэг зүйл мартсан байна. Хэрэв ямар нэгэн шалтгаанаар сургуульдаа явахгүй чөлөө авах, хожигдож очихоор бол энэхүү бүлгийнхээ ахлагчид тусгай бичиг бөглөж өгөөд анги даасан багшид нь дамжуулж өгөхийг хүснэ.

3 comments:

  1. buh angid neg tsagt hicheel ni ordogiimu? manaih shig ogloo odor gesen eelj bgaa u?

    ReplyDelete
  2. Өөх бас тийм ахлагч байдаг юмуу? Нээрэн өглөөд бид нарыг нэг хантаазтай эмээ нар угтаж авч жагсааж алхуулаад сургууль хүргэж өгдөг гэж яриад байсан. Манай энэ хавиар тийм эмээ нар ахлагчийн ажил хийдэг юм болов уу?

    ReplyDelete
  3. Чүүпс: байхгүй.

    Нараа: тэр эмээ нар бол замын хөдөлгөөний аюулгүйг бодолцож тухайн хорооныхоны авч буй арга хэмжээ гэж бодож байна. манай энд бас тий зүйл бий.

    ReplyDelete