Friday, January 20, 2012

Цас болон бас бус



Манай энд их цастай байна өө. Над шиг хувийн орж гарах ажил ихтэй хүнд их хэцүүмөө. Хурдтай давхиж болохгүй, машинаа зогсоох гэж хамаг цаг аваад хаячихна.
Хамгийн сүүлийн сонин гэвэл бага минь салхин цэцэгтээд авсан. Эдгээд буцаад албандаа орчлоо. Уг нь вакцинаа хийлгээд яваад байсан чинь салхин цэцэгтсэн бол сарын дараа бусад төрлийн вакцинаа хийлгэдэг гэнэ.

Томын хичээлийн нээлттэй өдөрлөг болоод, гаднаас орж ирэхдээ гар хөлөө сайтар угаах, ариун цэврийн тухай байсан. Тэрний дараагаар зааланд бүгд Эрдэнэт хүний амийг олж төрөхийн чухлын талаар эцэг эхчүүд болон 6-р ангийн хүүхдүүдэд зориулсан лекц сонсгосон. Тэрний дараагаар анги ангиараа хуралдсан. Нээх сүртэй хурал биш дөө. Лекцийн талаарх сэтгэгдэл, хүүхдийнхээ тухай ерөнхий байдлын талаар ярилцсан.

Зураг1. Тэр жижиг модон дээрх цас яг л торхтой зайрмаг шиг л харагдаж байна уу?
Зураг2. Нэг шөнө орсон цас нэг иймэрхүү. Өглөө яарч ядаж байхад машин дээрх цасаа буулгана гэж бас нэг том ажил.

2 comments:

  1. Өө танай наагуур чинь их цас ордог газар байна. Манай энд орсон цас нь бүгд хайлж дуусчихаад урамгүй байна өө. Сүүдэр газрын цас нь хайлж мөстчихөөд дугуй унахад хэцүүтэй болгочихоод байна.
    Сургуулийн нээлттэй өдөрлөг лекц хурал эд нар болох тухай бодвол цаасаар бөөн мэдээлэл ирж байна уу? Яанаа би хэлний бэрхшээлээс болоод охиныхоо сургууль дээр ерөөсөө очихгүй байгаа. Болж байна уу үгүй юу бүү мэд.
    Салхин цэцэг аль болох багадаа хөнгөн тусаад авсан нь сайн шүү. Томрох тусам хүнд тусдаг гэсэн. Намайг бага байхад айлын хүүхэд салхин цэцэгтсэнийг дуулаад хүүхдээ хамт тоглуулдаг байж билээ айлын ээж нар. Одоо орчин үед харин больсон байна лээ.

    ReplyDelete
  2. Naraa: teh er ni buh l arga hemjee tsaasaar medegdene, hariugaa bas tsaasaar hiine, door ni urah tasarhai shugam bna, terniih ni daguu haichlaad ner bichih shugam bval ner us, huuhdiihee angi zergiig boglono.

    ReplyDelete