Monday, June 25, 2012

Монголдоо хуулчихмаар 2

2 сард нэг удаа өглөө манаанд гардаг гэж хэлж байсан билүү? Өглөө 7:30 гэхэд бага сургууль хүртэлх замын гарцан дээр эцэг эхчүүд ээлжээр ингэж манаанд гардаг юм. Хүүхүүдээ айх аюулгүй сургуульдаа хүрэхэд эцэг эхчүүд, замын хөдөлгөөнд оролцож буй томчууд чухал үүрэг гүйцэтгэнэ. Хүүхдүүдийн цуваа гарцан дээр ирэхэд зураг дээрх дарцгийг өргөж машинд хүүхдүүд зам гарч байна гэж мэдэгдэнэ. Гэрлэн дохиотой гарцан дээр ногоон гэрэл асаж хүүхдүүд зам хөндлөн гарч байх үед дарцгаа барина. Учир нь гэрлэн дохиог үл тоон дүрэм зөрчих тохиолдол гардаг учир. Түүнээс дүрэм журмаараа яваа жолоочийг зогсооно гэсэн үг биш.
Энд нэг хэсэг их осол гарсан. Дандаа л сургуульдаа явж байх үедээ, тараад харих үедээ ослын золиос болсон тохиолдол ихэнх хувийг эзэлж байсан.
Орой нь дарцгаа дараагийн ээлжийн хүнийхээ гэрт оруулж өгнө. Тэр хавтсан дотор харилцах дэвтэр бий. Манаанд гарч байхдаа анзаарсан зүйлээ бичнэ. Ихэвчлэн бүгд эсэн мэнд сургуульдаа хүрсэн, сэргэлэн цовоо өглөөний мэнд гэж мэндэлсэн хүүхэд их, цөөн байсан. Бороотой байсан тул бүгд газар шагайгаад эргэн тойрноо тэр бүр анхаарч харахгүй байсан гэх мэтчилэн зөндөө л юм бичигдсэн байдаг юм билээ.
Үдээс хойш тарахад нь эмээ өвөө нар чухал үүрэг гүйцэтгэнэ. Гарцан дээр зогсож сурагчдаа аюулгүй гэртээ харихад нь тусална. Эмээ өвөө нар ч үүндээ дуртай. Хэдийгээр бид тэтгэвэртээ гарсан ч бидний нийгэмд эзлэх байр суурь хэзээ ч үнэ цэнээ алдахгүй гэсэн бардам бодолтой. Үнэндээ ч тэдний ач буянаар хүүхдүүд минь эсэн мэнд албандаа явж байгаам чинь. Хүүхдээ хүргэж өгч авна гэхгүй, ажлаа амар тайван хийнэ. Монголд бол хэцүү гэж сонссоон. Хүүхдээ хүргэж өгч авах гэж хамаг цагаа алддаг, за тэгээд зам түгжирчихвэл бөөн нерв болоо л гэж. Баян хүмүүс бол жолооч молоочоороо хүргүүлчихдэг гэсэн. Бидний борчуул бол тэгэхгүй шдээ. Хэн нэг нь заавал ажлаа алдаад л хүргэж өгч авахгүй бол болохгүй. За тэгээд охидтой айл бол бүр хэцүү. Ингээд бичээд байвал их юм байна өө.
Хамгийн гол нь энд манаанд гар гэж төр засгаас нь хэлж өгөөгүй. Эцэг эхийн зөвлөл, хорооныхон өөрсдөө л ярилцаж байгаад л шийддэг гэсэн. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй ээ гэж...
Зураг 1: Дарцгаа хийдэг уут, харилцах дэвтрээ хийдэг хавтас.
Зураг 2: Даавуугаар хийсэн дарцаг. Зам хөндлөн гарч байна гэж ханзаар бичсэн болой.
Зураг 3: Бороо цастай үед хэрэглэнэ.

Удахгүй...

Өнгөрдөг мягмар гарагт томынхоо нээлттэй хичээлд очлоо. 1-6 дугаар ангиуд тус тусдаа сэдэв нь өөр. 4 дүгээр ангийнхны сэдэв нь эрүүл мэндийн хичээл. Эднийхээр бол эрүүл мэнд гэдэг хичээл 3 дугаар ангийн сүүлийн хагас жилээс эхлэн орж эхэлсэн. Энэ удаагийн сэдэв нь шилжилтийн насны тухай байлаа. Хэдэн наснаас эхэлж эрэгтэй эмэгтэй хүүхдүүдийн биенд өөрчлөлт ордог болохыг заасан. Сурах бичиг болон тусгай үзүүлэн ашиглан их дэлгэрэнгүй заажбайна лээ. Нүцгэн эрэгтэй эмэгтэй хүүхдийн, нас биенд хүрсэн нүцгэн эмэгтэй эрэгтэй хүний үзүүлэнг самбарт наангуут л анги жиг жуг гээд л явчихаж байгаам. Хүүхдүүд тэрүүхэндээ бас л ичицгээж байнаа. Ямар ямар өөрчлөлт ордог. Ялгаатай тал нь юу байна гээд л. Багшийн ярьсан гол агуулга нь:
Суга болон бэлэг эрхтнийг тойроод үс ургана.
Охидод эм бэлгийн эс бүрэлдэж эхэлнэ. Энэ нь хүүхэд тээж төрүүлэхэд бэлтгэгдэж байна гэсэн үг. Эм бэлгийн эс нь хаана бүрэлддэг вэ гэхээр умайнд. Умай нь эмэгтэй хүнд байна. Умайны ачаар амь бүрэлдэнэ. Амь бүрэлдэхэд бас нэгэн чухал зүйл бий. Тэр нь умай нь амийг тээхэд зориулагдаж зузаардаг. Ингэж зузаарах явцдаа хэрэгцээгүй болсон ялгадсыг гаргадаг. Энэ сард нэг удаа цус болон гадагшилдаг. Үүнийг сарын тэмдэг гэнэ. Нэг ёсондоо ээж болоход бэлтгэгдэж байна гэсэн үг.
Хөвгүүдэд эр бэлгийн эс бүрэлдэж эхэлнэ. Амь бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Аав болоход бэлтгэгдэж байна гэсэн үг.
Охидууд бондгордуу галбиртай болж эхэлнэ.
Хөвгүүд тэвхийсэн галбиртай болж эхэлнэ.
Дээрх шинж тэмдгүүд хүн болгонд адилгүй, зарим нь хожим илэрч байхад зарим нь эрт илэрнэ. Тийм болохоор минийх эрт, орой байна гэж сандрах хэрэггүй. Гэрийхэнтэйгээ нээлттэй ярилцах хэрэгтэй гэсэн.
гэх мэтчилэн заасны эцэст мөн хүүхдүүдээ ойлгосон эсэхийг нь бататгаж гар өргөсөн сурагчийг нэр цохож асуусан. Мөн тараах материал тарааж түүн дээр сурагчдын сэтгэгдлийг бичүүлж авсан. Энэ бүгдийг сонсоод, харж зогсохдоо охин минь том болж байна даа. Нэг л өдөр ээжээ миний... гээд ороод ирэх байх даа л гэж бодож зогслоо.
Сурах бичигт нь анх энэхүү өөрчлөлтүүдийг ороход гэрийнхэн нь хэрхэн хүлээж авсан тухай ээжийн, аавын, ахын, эгчийн сэтгэгдлүүдийг бичсэн байсан. Даан ч охин минь эртээдээс хойш
-Ээж ээ танд дээрх шинж тэмдгүүд хэзээ илэрсэн бэ? гээд хэл ам сугалчих гээд байсан энэ хичээлд бэлтгэж байсан юм билээ. Гэрийнхнээсээ асууж ирээрэй гэсэн багшийн даалгаврыг онц сайн биелүүлж байсан юм билээ. ккк
Энд хүүхдийнхээ ийнхүү томорч буйн анхны шинж тэмдгүүд илэрсэн үед гэрийнхээ бүх гишүүдэд хэлээд гэр бүлээрээ тэмдэглэдэг гэнэ. Хоолонд орох ч юм уу, тусгай хоол хийж идэцгээх ч юм уу, ямар ч л байсан бяцхан хэмжээний баяр тэмдэглэдэг гэнэ.
Би жаахан байхдаа ээжээс бусад гэр бүлийн гишүүдээсээ үхтлээ нуудаг байснаа санаад байдаг юм. ккк Одоо ч мэдээж өөр болсон байх л даа, сайн мэдэхгүй байна. Эсвэл хаагдмал сэдэв хэвээрээ юу?

Monday, June 18, 2012

Өвөөгийн гуйлт

Өө л дөө, хадуураад юу гэж гуйсныг нь бичихээ мартсан байна. Зурган дээрх карт, номыг өгөөд үүн дээр монголоор ийм ийм өгүүлбэрийг бичээд өг. Энэ номноос бас будаа идвэл идээрэй. Дараагийн монгол хэлний хичээл дээр дуудлагыг нь хэлүүлж тэмдэглэж авна. Тэгээд ирэх 7 сард ирэх хүүхдүүдтэй ч ярихыг үзүүлээд өгнө дөө гэсийн. Уг нь нэлээд хэдэн жил монгол хэл сурч байгаа ч гэсэн тэр бүр цээжлээд байдаггүйм өө өвөө минь. Би ч эхэндээ их ширүүн багшийн дүрд тоглодог байснаа больсон. Эсрэгээр нь өөрийнхөө япон хэлний яриаг сайжруулах талаас нь заадаг болсон гэжугаа.
Ийм карт одоогоор 10-д байна. Цаашид нэмэгдэх байхаа. Оюутан байхад ханзны карт ихтэй байж билээ. Яг тас цээжилсэн нь хэд билээ? хэлэхэд ч ичмээр золиг доо. Одоо бол төрөлжүүлсэн байгаа, анагаахын үг хэллэг, хөдөө аж ахуй гэх мэтчилэн. Тухайн сэдвээр орчуулга хийхгүй удчихаар хоолтойгоо холиод идчихдэг тул цаг тухайн үед нь ингээд үлдээвэл их зүгээр санагдаад байгаам. Өвөртлөөд эн тэнд янз бүрийн ажил амжуулах гээд л хүлээж суух хоорондоо харжээ суухад нээрээ ингэж хэлж байсан шдэ гээд л хийж байсан орчуулга нүдэнд харагддаг юм. Ойрд ид дэггүй, өхөөрдөм дээрээ байгаа бага зулзагатайгаа ноцолдоод картаа бичиж дуусгах ажил хойшлогдоод л байна.
За тэгээд гадаад хэл сурагсад энэ аргыг өөрийн арга барилаар улам боловсронгуй болгоод хэрэглэнэ биз дээ. Амжилт хүсье.
Зураг 1: Миний картнууд, удахгүй савандаа багтахаа байг.
Зураг 2: Өвөөгийн өгсөн карт.
Зураг 3: Миний энэ картнууд жаахан жижиг санагдаад байгаа. Ханз бичиж цээжлэхээр бол том байсан ч болохоор санагдсан.
Зураг 4: Өвөөгийн өгсөн ном. Нээрээ би энэ номоор одоо монголд байгаа шавьдаа монгол хэл заасан шүү дээ.

Sunday, June 17, 2012

Өвөөгийн яриа

90 гарчихсан нэг өвөөгийн тухай байсгээ л бичдэг дээ. Энэ удаад бас л тэр өвөөгийнхөө тухай. Яасан гэхээр утасдаад
- Гуйлт байна аа өвөөд нь.
- Өө за, болзох уу? Та хэзээ завтай вэ, би яваад очих уу?
- Тэгээ ч, их баярлана шүү. Хоолонд урья.
- За, тэдэнд уулзъя.Түр баяртай. Товлосон өдрөө би гэрт нь очиж өвөөгөө суулгаж аваад гэрээс нь холгүйхэн ресторанд орлоо. Гуйлт нь нээх хөөрхөн, бас ихийг бодогдуулсаан. Ирэх сард монголоос хэдэн хүүхэд ирэх юм. Тэр хэдтэй уулзах юм л даа өвөө минь. Тэр хүүхдүүдтэй яриа өрнүүлэх, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх гэсэн зорилгын үүднээс намайг хэрэг гарган хоолонд урьсан байгаам. Сүүлд монголоос хүмүүс ирэхэд ч хэрэг болно. Өвөртлөөд аваад явж болно, их зүгээр санаа байгаа биз гэнэ. Би ч тийм шүү, хэрэгтэй гоё санаа байна. Гэхдээ энэ аргыг багш нь хэрэглэдэг юм ш дээ, аль япон хэл үзэж эхэлсэн тэр жилээс гээд өөрийгөө хальт ПР-даад авахаа мартаагүй ээ. Өвөө миний мундагийг гайхаад л. ккк
Гэхдээ би энэ удаад өвөөгийнхөө мундагийг блогтоо бичиж сууна. Юу вэ гэхээр 90 гарчихаад монгол хэл сурна. Үүнийгээ нээх хүндрүүлээд, өөрөө стрессдэж бодохгүй. Завтай үедээ багахаан цаг л зарцуулна. Тийм ч болохоороо ухаан нь санаа нь их сэргэлэн цовоо байдаг байх. Гол хэлэх гэсэн санаа минь удахгүй хадан гэртээ очих юм чинь гэж хүлээлгүй, өөдрөг идэвхитэй амьдраад байгаам. Би аав ээж 2-ыгоо япон хэл сур л даа гэж үглээд дийлэхгүй л явна. Урдаас янз бүрийн л шалтаг хэлэх юм. Одоо сурахаасаа өнгөрсөн. Хөгширсөн гээд л. Манай 2 бүр ус цас болтлоо, дүрэм энэ тэрээр бөмбөгүүлээд багшдаа загнуулаад, сурахгүй бөөн юм болно гэж бодоод байх шиг байгаам. Нүдэнд нь Сэрэлт кинон дээр гардаг Бум хөгшин л харагдаад байх шиг байгаам. Тийм биш шүү дээ, 2-оо. Энэ олон ханз, хирагана катаканаг нь цээжлэх албагүй, криллээрээ үг бичиж аваад л цээжлээд л явахад болох юм шүү дээ. Ингэвэл тархи сэргэг байна, дээрээс нь зугаатай, япон хүн таарвал мэндтэй гээд л олон давуу тал харагдаад байгаам.
Их олон хүнээс сонсож байсан л даа, монголд хүмүүс тэтгэвэрт гарахаар хийх юм олдохгүй, хүмүүс нь ч өөрсдөө нэг тийм идэвхигүй болчихдог, ач зээгээ харах ажил л ногддог, биеэ чагнаад суучихдаг, төр засаг нь нээх анхаарч үздэггүй гээд л. Үнээн, үнэн. Гэхдээ заавал төр засгаас юм хийх болов уу гэж горьдож биш, хувь хүн өөрсдөөсөө эхэлвэл тээ.
Тэгэхээр би ч гандан буурахгүй үглэнэ дээ 2 бурхандаа.

Monday, June 11, 2012

Ийм нэртэй

ресторан Баянгол зочид буудалтай залгаа байдаг тээ. Одоо ч байгаа гэж бодож байна. Зөөгч охидуудынх нь банзалны нь богинохныг яана. Тэрэнд нь гадаад өвөө нарын дуртайг яана. Бүр миний мэдэх нэг өвөө тэнд хоолонд оръё. Хүүхнүүдийх нь гуя хас нь нүд хужирлаад сайхан байдгийн гэж авсан шд улаан цайм. Эр хүн байсан бол адил мэдрэмж төрөх байсан байх даа. Ямартай ч энэ дуу тасархай шүү.

Sunday, June 10, 2012

Өдөрт нэг дуу

сонсож байхаар шийдээд. Мэдээж үгийг нь дагаж дуулна. Дотроос нь ядаж нэг мэдэхгүй үгээ тольдож цээжлэх.

Saturday, June 09, 2012

Monday, June 04, 2012

Гоё кино

Дээр үед япон хэл дээр үзсэн. Тасархай кино хэхэ. Нэг тийм гоё мэдрэмж төрнө. Ном нь байдаг гэсэн. Англи хэл дээр уншина ч гэж худлаа байх даа.

Sunday, June 03, 2012

Дэлхийг аврах долоон япон хүн

гэдэг ном. Дэлхийн өнцөг булан бүрт дэлхийн сайн сайхны төлөө өөрийн биеийг хайрлалгүй тэмцэж буй япон хүмүүсийн төлөөлөл. Тэд бол ширээний ард суучаад цэцэрхдэг хүмүүс биш. Газар дээр нь очиж хөлсөө урсгагч, зааварлагч, удирдагч, үлгэр дууриалал үзүүлэгч. .. Африкийн орнуудад үйл ажиллагаа явуулж буй хүмүүсийг жишээ татан уг номонд оруулсан болно. Тэдгээр орны бүтээн байгуулалтыг, иргэдийнх нь оюун санаа ухамсрыг дээшлүүлэхэд хөгжингүй орныхоо үүрэг гэж үзэн хувь нэмрээ оруулж буй улсуудын нэг. Долоон өөр салбараар ажиллаж буй тэдний ярианаас хальт орууллаа.
1. Ус бол чандмань эрдэнэ. Африкаас эхлээд олон оронд ундны усаа холоос зөөж хэрэглэх тохиолдол их. Энэ ажлыг голцуу хүүхэд, эмэгтэйчүүд л амжуулдаг. Тийм ч учраас тэд өөр ажил эрхлэх боломжгүй, сургуульд сурах боломжгүй, гээ тэдний эрх үнэн боогдмол. Энэхүү ундны асуудлаа шийдчихвэл олон орны эмэгтэйчүүд, хүүхдүүд боловсролтой болж, улс орны хөгжил ч дээшилнэ. Дэлхийд өдөрт ундны усаа зөөхөд 2 цагаас дээш цаг зарцуулдаг хүн байдаг. Сүүлийн жилүүдэд энэ тоо бага зэрэг буурсан.
2. Олон жил дайтахаас өөрийг хийгээгүй, хүмүүс нь буунаас өөр зүйлийг мөрөндөө зүүж үзээгүй орныг улсаа төвхнүүлэхэд нь хувь нэмрээ оруулах. Жишээ нь гэхэд л Судан нь 1956 онд тусгаар тогтнолоо олж авсан. 50 жил дотоодын дайн үргэлжилсэн. Төрсөн цагаасаа л дайн гээч зүйлтэй нүүр учирсан хүмүүс голцуу байдаг. Ийм газарт шинээр улсаа байгуулахад нь зааварчилгаа зөвлөгөө ихээхэн шаардлагатай нь мэдээж.
3. Амь нас, эрүүл мэндийн асуудал. Үүнд эх үрсийн эрүүл мэндийн асуудал ихээхэн чухал. Төрөлтийн хүндрэл, нярайн эндэгдэл нь хэвийн үзэгдэл болчихсон улс орон цөөнгүй. Жишээ нь Канбожид л гэхэд л хүүхэд төрсний дараах 1 сарын дотор нэр өгдөггүй. Учир нь 1 сарын дотор эндэх тохиолдол их. 1 сарыг давчихвал амьдрах боломжтой байж магад гэж үзэн нэр хайрладаг. Эмчийн тоо хүрэлцээгүй, эрт гэрлэлт, мэдлэг боловсрол эзэмших боломж байгаагүй зэргээс маш олон бэрхшээлийг тээж явдаг улс оронд хөгжингүй орны туршлага юу юунаас чухал.
4. Хүнсний асуудал. Дэлхий дээр өлсгөлөнд нэрвэгдэж, амь насаа алдаж буй олон тэр бум хүмүүс бий. Мэдээж тэд нараас шалтгаалахгүй хүчин зүйлсийн нөлөөгөөр. Цаг уурын бэрхшээл, боловсрол эзэмших боломж байгаагүйгээс хүнсний бүтээгдэхүүнээ өөрсдөө тариалах арга зэргийг мэдэхгүй хүмүүст туршлагаасаа хуваалцах, амьдарч буй орчинд нь тохирсон сортыг гаргаж авах гээд л газар дээр нь очиж хөлсөө урсгахыг үүргээ гэж үзнэ. Үр дүн нь мэдээж сайн. Африкт будаа болон хэдэн төрлийн ногоо тариалж, цаг уурт нь тохирсон шинэ сорт гаргаж авсан. Иргэдэд нь зааварлагаа зөвлөгөө өгч дэлгэрүүлж байна.
5. Боловсролын асуудал. Анзаарч байгаа байх, бүх л бэрхшээлтэй асуудлын гол шалтгаан нь боловсролтой шууд бай шууд бус утгаар хамааралтай байгааг. Зүгээр л сургууль бариад өгөх нь яахав, нэг талаасаа тусламж боловч нөгөө талаасаа хангалттай тусламж болж чадахгүй. Хамгийн гол нь хүмүүсийнхээ ухамсарт боловсрол эзэмшвэл амьдрал өөрчлөгдөнө гэдгийг ойлгуулах явдал. Жишээ нь Niger. Бичиг үсэг мэдэхгүй хүмүүсийн тоо хүн амынх нь 72 хувийг эзэлдэг. Эцэг эхчүүдийнх нь ихэнх нь уншиж бичиж мэдэхгүй. Тийм болохоор томчуудаас эхэлж уншиж бичихийг заах. Эхний жилүүдэд бол өндөр боловсрол гэдэг зүйл яригдахгүй. Зөвхөн уншиж бичээ сурчихвал ирээдүй нь асар их боломжоор дүүрэн гэдэг асуудал яригдана.
6. Эдийн засгийн асуудал. Африкийн эдийн засгийг хүчирхэгжүүлэхийн тулд үйлдвэрлэл бий болгох. Үүний тулд хөгжингүй орны хөрөнгө оруулалт шаардлагатай хүчин зүйлийн нэг.
7. Олон улсын хамтын ажиллагаа. ЖАЙКА-гийн тэргүүнээр нэлээд хэдэн жил ажилласан. Энэ жилээс гавъяаныхаа амралтанд гарсан. Нас ч нэлээн өндөр. Энэ хүний ачаар японы цаашлаад дэлхийн анхаарал африк руу чиглэж буй. Дэмжлэг гэдэг талаасаа биш хамтын ажиллагаа гэдэг үүднээс гадаад харилцаа, хүмүүнлэгийн ажлыг хэрэгжүүлэх нь чухал гэж үздэг хүн. Мэдээж их үнэн. Туслалцаа авч буй хүмүүс нь зүгээр л нэг аваад өөрсөө бас хичээхгүй бол утгагүй. Тэгэхээр хамтын ажиллагаа гэдэг үгний цаана асар их ач холбогдол буй нь ойлгомжтой.
За ийм долоон салбарт хичээж буй хүмүүсийн тухай гарна. Салбар бүртээ үнэнч тэдгээр хүмүүсийг эх орондоо аваачаад хаячихмаар хэхэ. Үнэнийг хэлэхэд манайхны дунд ч гадаад харилцааг хөгжингүй орноос саах ёстой гэсэн ойлголттой хүмүүс мэр сэр байдаг л юм. Бас нэг зүйл хэлэхэд монголчууд бид их азтай. Дээдэх нь суудлаа олчихвол бүр ч азтай, тийм үү. Ер нь япончууд хүний нөөц тал дээр их анхаардаг. Хүний нөөц талаас нь туслалцаа дэмжлэг үзүүлэхэд бэлэн байдаг хүмүүс шиг санагдсан.